Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн

Aдмин / Нүүр

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Маргааш баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2020 оны 10 дугаар сарын 23-ны 20 цагаас 10 дугаар сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.