УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болсон.

Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцсон юм.Тодруулбал, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж, Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм. Улмаар гэм бурууг нь шүүх хурал болж 3.6 жилийн ял оноосон билээ.


Сэтгэгдэл

Зочин [61.75.142.217] 2020-10-31 00:11:17

Baruun aimgiinhan tam ochir gedeg baisan da .tuv aimgiin zamiig tam bolgoson hun de... heden jil.... shorond orson baih gej bodoj baital ih huraliin gishuun bolchihson baij bilee..

Тавтай морилно уу, [202.131.225.53] 2020-10-30 01:45:10

Цэвэрхэн нүдний шилтэй нэгэн хоригдолтой боллоодоо Монголын шорон. Тавтай морил.

иргэн [104.195.199.246] 2020-10-29 14:29:35

Харин багадсан байна. Бирдийн бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорир ёстой. Лүн-Зам-Там-Очир

Дэжид Уул [202.55.188.102] 2020-10-29 08:55:08

Шийдвэр буруу гарчээ. Шүүгч нарт гар хүндрүүлээгүй бол .., Үгүй бол гараад ирэх хүн дээ. Би энэ хүнтэй холбоотой, Увсын Баруунтурууны Ганбаатартай холбогдсон хэргийг гаргаж ирэхгүй байж л б.на. Баруунтурууныхан олсны ургамал, Цангилцаны гол дагасан олсны ургамал иддэг БӨХЧҮҮД байдаг шүү дээ. ИЛЖИГнүүд бас тийм. Нэг жишээ Завханы заан, УИХ--ын гишүүн

Зочин [202.179.26.226] 2020-10-29 17:37:54

Мансууруулах бодис хэрэглэдэг гэж хэлэх гээд байгаа юмуу, Завханы заан, улсын их хурлын гишүүн гэхээр Цэрэнпунцаг юмуу хэн юм бэ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.