Нохой хүүхдээс илүү эрхтэй юу

Aдмин / Нүүр

Сүүлийн жилүүдэд нохой хүн рүү дайрах нь нэмэгдэж байгаа мэдээ тасрахгүй байна. Гэхдээ хохирогчдын 70 гаруй хувь нь хүүхдүүд. Түүн дотроо 30 хувь нь балчир насны хүүхэд байгаа нь эмгэнэл. Сонирхолтой нь хүн рүү дайрсан, хохирол учруулсан нохдын 90 гаруй хувь нь эзэнтэй ноход байдаг гэнэ. Нохойд хазуулагсдын ихэнх нь хохироод л өнгөрнө. Харин нийслэлээс энэ бүхэнтэй тэмцэх арга нь нэг нохойг устгах мөнгөө нэмэх. Үнэхээр нэг нохойг алахад тийм зардал гарах нь маргаантай. Албан тушаалтнуудын тайлбараар нохой буудах хүн олддоггүй. Олдлоо гэхэд алсан нохойгоо “нутаглуулахад” ихээхэн зардал гарна. Хайрцаг, сав, лам хар ордоггүй юм бол үхсэн нохойг булахад ийм их зардал гарна гэдэгт Сангийн сайдаас өөр итгэх хүн гарахгүй. Өнөөдөр золбин нохой хэдэн жилийн өмнөхөөс өссөн. Харин нэг нохойг устгах зардал хэд дахин нэмэгдсэн нь үнэн. Нохой устгах талаар төрийн зарим санаа ч сүүлийн жилүүдэд цөөнгүй гарсан. Амьжиргааны түвшин доогуур иргэд төрүүлсэн үрээ амьдаар нь хогийн саванд хаяж байхад золбин нохойн үр хөндөх, савыг боох зэрэг мөнгө хусах санаачлагууд нийслэлийн удирдлагын анхааралд өртөнө. Балчир насны хүүхэд эзэнтэй нохойд уруулж,18 оёо тавиулж, хэдэн зуун мянган төгрөгний эмчилгээ хийлгэсэн ч шүүхээс буруутай этгээдээс дундаж зэрэглэлийн арван кофетэй тэнцэх мөнгийг хохирогчид олгох шийдвэр гаргажээ. Эндээс харвал хүүхдийн эрх нохойны эрхээс доогуур үнэлэгдэж байна. Зарим иргэдийн нохой нэг хүүхэд бүү хэл нийт гудамны иргэдийн эрхээс илүү эрх эдэлдэг баримт бий. Нийслэлийн төвийн нэгэн гэр хорооллын эзгүй хашаанд нохой бүү хэл өөрсдийгөө яая даа гэсэн айл нүүдэллэн иржээ. Хоёр том нохойтой. Хашаа гэхээр юмгүй айлын дэргэдүүр хүн гарахад ноход нь арай л барьж идэхгүй. Харин эзэн нь “Манай хөдөөд нохой уядаггүй. Нохой угаасаа хуцдаг юм” гэж номлоно. Мэдээж нохой хүүхэд, хөгшдийн айдсыг мэдэхгүй. Харин түүний эзэн нь хоттой хонины дэргэд биш, хүнтэй хотод амьдарч буйгаа мэдэх үүрэгтэй. Гэхдээ гэр хорооллын ноход өөрийн дошин дээрээ л хөнөөл учруулдаг бол тансаг байшин хорооллын зарим ноходын эзэд илүү хорон сэтгэхүйтэй нохойгоо эрхлүүлнэ. Нийтийн орон сууцанд тулаанч, хамгаалагч зориулалтын нохдыг тэжээхийг хориглох тухай арваад жилийн өмнө яригдаад нам болсон. Учир нь 1990-ээд оны эхээр нийтийн орон сууцанд амьдардаг нохдоос багахан хэмжээний цэвэрлэгээнд зориулсан төлбөр авах шийдвэр гарсан байдаг. Гэтэл маргааш нь Сүх жанжны хөшөөний өмнө 40,50 мянгатын хорь хүрэхгүй тэтгэврийн хөгшид гарч ирээд нохойн төлбөр авах шийдвэрийг хүчингүй болгосныг мэдсэн хэрэг. Өнөөдөр тансаг зэрэглэлийн байшин хороололд өөрөөсөө том нохой дагуулсан багачуул, амгайвчгүй овчаркаар гоёсон залуус уөөнгүй харагдана. Хуулиар олон нийтийн газар нохдыг амгайвчтай авч явах ёстой. Гэтэл энэ заалтыг цагдаа ч хэрэгжүүлж чадахаа больсон.

Саяхан эцгийнхээ гарт амиа алдсан охиноор далимдуулан төрийн байгууллагууд том хэмжээний мөнгө, олон орон тооны тухай ярьж байна. Үнэн хэрэгтээ нийгмээрээ хүүхдээ хүчирхээлээд байгаа үзэгдэл байхгүй. Амиа алдахын өмнө талийгч охин эмчид үзүүлэхэд зургаан хавирга нь хугарсан байсан гэдэг. Түүнийг мэдсэн эмч цагдаад хэлэхэд л охины амь аврагдах байсан. Хүчирхийлүүлэгч эмэгтэй анх цагдаад гомдол эрэхэд арга хэмжээ авахад аиьд үлдэх байсан. Хүн амын нэгээс илүүгүй хувь нь л ийм асуудалтай тулгардаг. Харин төр өнөөдөр асуудлыг дэвэргэж хүүхдийн эрх хамгаалах төрөөс том сүлжээ байгуулах тухай номлож байна. Өнөөдөр төр иргэдийн зовлонг мөнгө болгож ашиладаг тогтолцоо үүссэнийг эндээс харж болно.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн хамгаалалт ийм байхад хүний эрүүл мэндэд хоирол учруулсан нохой ямар ял эдэлдэг вэ гэсэн асуулт гарна. Зарим иргэдийн иддэг хоолноо амттай амттай нохойн хоолны дэлгүүр нэмэгдэж байгаа. Өнөөдөр хүүхдэд вакцин тарих, эрүүл мэндийн даатгалтай байх шаардлага тавьдаг бол хүн ам нийтээр оршин суудаг бүсэд нохдод амгайвч зүүхийг шаардах нь бүү хэл ямар нэгэн эрүүл мэндийн үзлэгт ордог нь эргэлээтэй. Өвчтэй хүүхдийг эрүүл мэндийн дэвтэргүй бол эмнэлэгт хүлээж авдаггүй бол хэн нэгнтй эрүүл мэндэд хохирол учрулсан нохойн эзнийг тогтоох ямар ч баримт байдаггүй. Хүн урсан нохойн эзэн зуун мянган төгрөгөөр торгуульдаг бол түүний тухай мэдээлсэн сэтгүүлч хоёр сая төгрөгөөр торуульна. Хүүхдийн болон нохойн эрх ийм л ялгаатай.

Тэгвэл хүүхдийг хохироогоод дээр нь илүү эрх эрх эдлээд байгаа нохойн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуулт гарна. Нийслэл жил бүр хэдэн тэрбум төгрөг гаргаж үүнийг шийдэх мөрөөдөлтэй. Гэхдээ нохой хүний эрүүл мэндэд хохирол учруулах тусам албан тушаалнууд үүнийг ашиглаж нохой устгах хөрөнгө жил бүр нэмэгдэх боломж нээгдэнэ.

Хэдхэн жилийн өмнө хэдэн залуу хилээр нохойн арьс гаргахыг оролдоод буруудаж байсан. Манай төр л тэднийг гэмтэн мэтээр харсан болохоос бусад төр энэ үйлдлийг шинэ бизнес гэж хараад ямар дэмжлэг хэрэгтэйг залуусаас асуух байсан биз. Зарим иргэдийн хэлж буйгаар Монголд нохойн түүхий эдийн бизнесийн орон зай бий. Тэр бүү хэл экспортоос ашиг олох боломж нь дотоодынхоос хэд дахин илүү гэнэ.

Тиймээс энэ төрлийн бизнес сонирхогчдод ганц удаа, ганц тэрбум төгрөг өгөөд нохой устгалын асуудлыг даатгахад хүүхдээс илүү эрхт нохой эгнэгт устана гэнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.244.210] 2020-11-04 06:41:07

хувийн компаниудад нэг нохойг тэдээс устга гээд л өгчих, төр оролцох хэрэггүй, тэд чинь ажлаа ямар ч асуудалгүй хийгээд л явна, хэдэн хүн ч болсон ажилтай орлоготой болно, гадуур тэжээвэр нохойгоо хошуувчгүй авч явбал маш том торго өөр арга байхгүй

зочин [122.201.23.84] 2020-11-04 03:45:02

Нохой тэжээж чадахгүй юм бол битгий ав гэж зөвлөмөөр байна. Авсан нохойгоо төөрүүлэхээр тийм нохой дахиж хүнд итгэхээ больж сэтгэлээр унаж, хүнд өшөөтэй болдог гэсэн судалгаа гадаадын сайтаас уншлаа.

зочин [122.201.23.84] 2020-11-04 03:42:31

Одоо бүх мал эмнэлэг нөхөн үржихгүй байх мэс засал хийж байна. Эм нохойны савыг аьч, эр нохойны төмсгийг авч хөнгөлж байна. Золбин нохдыг алж чадахгүй юм бол ядаж хөнгөлж, үржих боломжийг хаахыг хуульчилж өг

Н. Ундармал [103.87.255.66] 2020-11-04 02:28:32

Дээр нь хаа сайгүй ялгадсаа гаргана бүгдийг нь хуулиа зөрчвөл буудаж алдыму эсвэл торгуулийг нь өндөр болгоод өгчвөл.

Зочин [202.55.188.40] 2020-11-04 03:57:43

Teged ter hun gd bga amitan boltson yumud chine ch haa saigui sheej baaj l bna de.bas buidah uu.hedin buruu humusin hiisen uuldles boloj nohoi setgeltei zuv humusig goochilj bolohgui huduuni avagai l iim yum biched suuj bna da.yum gaduur dotuur yvaj uz nut tail.huduunus chi yvsan ch huduu chams yvsangui de

Зочин [66.181.185.245] 2020-11-04 02:15:00

amitan vrjinee gdg chin hvntei holbootoi shd tejeej chdahgui bj amitan abaad tejeej chdahgui blohoor gargaad haychin vrjliin amitan gudmand vrjih ni todorhoi hvnii hvchin zvil shd amitniig buudaj ustgdg gaj baliar tsag ve ungursun hvvhdvvdiin nvden der amitan alahaar teriig harsan hvvhdvvd yamar bdoltoi blj usj tomorson ebgui gemt hergvvd vildj eheldg gdgiig mdmeer yum energui bai hvmvvs min

Зочин [202.55.188.40] 2020-11-04 03:36:47

Tn shdee

Зочин [59.153.114.162] 2020-11-04 01:38:42

Ger horoolol huduunus irsen humus.amitnar bitgii togloldoo ehleed hoolloj tejeej chadkun bj amitan niigemd bitgii asuudal uusgel de.

Зочин [66.181.185.116] 2020-11-04 00:55:28

Адилхан гээд ойлгочих

Зочин [203.91.112.146] 2020-11-04 00:47:55

Хүүхдийг эцэг эх нь асарч хамгаалж байх ёстой амьтан хамгаалах хайрлахыг дэлхий нийтээрээ уриалж байхад юм болгоныг мөнгө гэж харахаас өөр сэтгэхүйгүй амьтан хайрлах асрах талаар анхны мэдэгхүүнгүй бол ийм юм бүү бич Тэжээвэр нохой бол эзэндээ тэр айлдаа өрхийн гишүүн үр хүүхэд шиг нь байдаш юм Оркууд л нохойг алья хүүхэд барилаа энээ тэрээ гэдэг зүгээр байсан аьтан хэзээ ч хүн барьдаггүй юм Хүнн өөрөө л буруутай байдаг Энийг бичигч бол нохойноос дор мал байна ЕР НЬ МОНГОЛД ЧАМ ШИГ НОХОЙНООС ДОР ХҮН ОЛШИРСНООС ХҮҮХЭД НОХОЙД БАРИУЛЖ БАЙГАА ЮМ ХҮҮХДЭЭ ХАМГААЛЖ ЧАДААГҮЙ БОЛ ХОХЬ ЧИНЬ

Зочин [202.21.122.5] 2021-05-20 10:42:21

Энэ нохой өмөөрөөд нохойн гөлөг хүүхэдгүй тайган гөлөг юм байна л даа.

Нохой [192.82.67.126] 2020-11-04 02:34:55

Бүх нохдыг устгаач. Байрны зарим айл өөрсдөө ОРК. Дээр нь нохойтой. Үнэн сэжгийн

Зочин [59.153.114.162] 2020-11-04 01:35:32

Unen shdee huduunuhin haanch hamaagui geree barij biugal nohoi tegjeene gene.yun nohoigo hoolloh huuhded ch hoolohgui bna shdee.teged archaagui humus tejeej asarch chadahgui.nuguu nohoi nar chin bas huuhed shigni gudmand garaj hun uraj bga shdee.ta nar huuhdee jil hedin udaa uridchalsan uzlegt hamruuldag be.tegel hun shig humus nohoigo jild 4 udaa uzlegt oruulj buh uulchelgeg avdag.teged bod ehleed uursduu hun boloj bj amitan tejee ork uudaa

Mgl [192.82.71.29] 2020-11-04 01:18:39

Cham shig sejgiin nohoitoigoo untdag ORK medehgui l dee. Uuriinhuu nohoid bariulj hazuulj uheerei. Tegeed chi oilgoh bh.

Зочин [202.55.188.106] 2020-11-04 01:03:04

Хуц


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.