Ч.Отгочулуу: Манай улсын төсөв хэдэн зальтай улстөрчийн эрх мэдлээ хадгалж үлдэх хэрэгсэл болчихсон

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлаас шалтгаалж ирэх оны төсөв тэвчиж болох зардал их байх болов уу. Ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Төсөв төслийн шатандаа хэлэлцэгдэж байна. Төсвийн төслийг харахад 2020 оны төсвийг ерөнхийдөө үргэлжлүүлж байгаа юм байна. 2020 оны төсөв бол УИХ-ын сонгуульд зориулсан төсөв байсан. 2021 оны төсөв бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв мэт харагдлаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг харахад Хэнтий зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигч байх магадлал өндөр харагдана лээ. Уламжлалт болох нийгмийн хамгааллын яам, хууль зүйн яам, боловсролын яамдад төсөв их хуваарилагджээ. Хоёр долоо хоногийн дараа төсөв батлагдахдаа маш их зүйл өөрчлөгдөнө.

УИХ-ын гишүүд тэвчиж болох зардлыг тэвчиж байгаа гэсэн жижүүрийн үгтэй болчихсон. Гэвч одоогийн байдлаар задаргаануудыг нь харж байхад онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтууд нэлээд харагдаж байна. Баянхонгор аймагт өндөр төсөв тусгасан нь Ерөнхийлөгчийг хориг тавиулахгүй гэж байгаад юм болов уу. Төсөв бол ард түмний төлж байгаа татвар. Манай улсын төсөв хэдэн зальтай улстөрчийн эрх мэдлээ хадгалж үлдэх хэрэгсэл болчихоод байгаа юм. Төсөвт хэн ч хяналт тавихгүй байна. Уг нь Үндэсний аудитын газар, статистикийн газар хяналт тавих ёстой. Гэтэл тэд өнгөрсөн хойно нь хяналт тавиад байх юм.

-Тухайлбал?

-Томоохон спортын ордон барих, соёлын ордон барих, Хэнтийн Бэрхийн уурхайд гүний уурхайн музей барихаар тусгажээ. Эдгээр зүйлс тэвчиж болох зардалдаа орно. Манай сонгуулийн тогтолцоо 76 тойрогт хуваагддаг. Тэр нэр дэвшигчид бүгд дахиж сонгогдох сонирхолтой байдаг учраас сум, баг бүрт онцын шаардлагагүй зүйлс тусгаж байна. Нэр дэвшигчийг сонгуульд ялалт байгуулахад сонгуульд чухал үүрэг гүйцэтгэсэн компаниудыг хоосон хоцроож болдоггүй. Тиймээс тэдэндээ заавал тендер өгдөг. Гишүүн бүр тойргоо хөгжүүлэх нэрийдлээр хэд хэдэн тэрбум төгрөг авдаг нь нууц биш болчихсон шүү дээ. Тойрогт нь хөрөнгө оруулалт тавиад өгчихөөр УИХ-ын гишүүн дахиж сонгогдохоо бодоод төсөвт хяналт тавих үүргээ умартдаг.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төсөвт гишүүд гар дүрэх боломжгүй болгочихсон биз дээ?

-Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хоёр давхар өөрчлөлт гарсан. Засгийн газрын эрх мэдлийг өндөр болгосон. Хоёрдугаарт, Засгийн газрын оруулж ирсэн төсөвт зардлыг ихэсгэж болохгүй. Засгийн газар маш их бяртай байгаа. Ерөнхийдөө Засгийн газраа магтан дуулдаг. Сангийн сайд нэг л үгийг их хэлдэг болсон байна. Эдийн засаг онолтой байдаг юм. Гэтэл макро эдийн засгийн онол дотроо гурван том урсгалтай. Гэтэл Сангийн сайд ганцхан Кейнсийн онолыг л яриад байх шиг байгаа юм. Эдийн засаг хямарсан үед төсөв алдагдалтай батлагдах нь зөв гээд байгаа юм. Төсөв тэлж эдийн засгийг сэргээх нь зөв гээд байгаа юм. Нэгдүгээр дайны дараа энэ онолоо гаргасан. Тэр үед Англид нийгмийн халамж гэх зүйл байгаагүй. Манайх нийгмийн халамжиндаа живж байна. Аж үйлдвэржээгүй. Асар их импортоос хараат. Цаг үе нь өөр. Орчин нөхцөл нь тэс өөр байхад би мундаг эдийн засагч гээд Кейнсийн онолыг буруу ашиглаж байна. Цар тахлын үед АНУ-ын эдийн засаг нь 33 хувиар өссөн. Яагаад гэхээр Кейнсийн онолын эсрэг явж байгаа юм. Төсвийн зардлаа танасан. Хүнд суртал болох зөвшөөрлийг бүгдийг нь алга болгочихсон. Орон сууцны зах зээлийг тултал нь дэмжсэн. Харин манай төсвийн орлого 30 хувиар буурахаар байгаа. Манай улсын төсвийн зардал өсчихсөн. Бусад улс төсвийн зардлаа ч орлогоо ч бууруулж байна. Төсвийн орлогоо бууруулна гэдэг татвараа бууруулж байна гэсэн үг. Банкууддаа бэлэн мөнгө өгчихөөр банкууд нь зах зээлийнхээ зарчмаар аль компанид мөнгө хэрэгтэй байна тэнд зээлдүүлээд явж байна.

-Төсвийг дээрэмдэж байна. Төсвийг алагчилж олгоод байна гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ орон нутагт тусгасан төсвөөс энэ бүхэн харагдаж байна л даа. Бидэнд эдийн засгаа сэргээх ямар гарц байна гэж харж байна?

-Ипотекийг тултал нь сэргээх хэрэгтэй. 60 тэрбум төгрөгөөр юу болох юм. Засгийн газар төсвийн алдагдлыг ихэсгэхээр эдийн засаг илүүдэл мөнгөтэй болчихно.

Илүүдэл мөнгө инфляцийг бий болгодог. Монголбанк инфляцийг онилох нэрийдлээр зээлийг хумичихаж байгаа юм. Янз бүрийн шалтгаанаар банкууд зээл гаргахаа больчихлоо. Төв банк бонд гаргачихсан. Тэгэхээр банкууд эрсдэлтэй зээл гаргахын оронд Төв банкны бондыг худалдаад авчихаж байгаа юм. Төв банк хариуд нь бондын хүү төлнө. Зөвхөн хүүнд нь жилд 500 тэрбум явж байна гэд бод доо. Энэ мөнгийг ипотикийн зээлд оруулсан бол яах вэ. Жишээ нь, Төрийн банкыг хөдөө аж ахуйг дэмжсэн банк болгочих боломжтой. Төрийн банк ашгийн төлөө байх албагүй. Энэ мэтчилэн боломжууд бий. Харамсалтай нь манайх ганцхан халамжаар л шийдэх гэж оролдож байна. Түүнчлэн манайх татвараа буулгах боломжтой. Энэ хямралын үед аймгийн төвүүдийг таван жил татваргүй бүс болгочих хэрэгтэй. Татварын орлого буурах боловч таван жилийн дараа тэнд маш том татвар төлөгчдийн бааз суурь бий болчихно. Хятад ингэж л хөгжсөн.

-Хямралыг халамжаар давах нь хэр зөв шийдэл юм бэ?

-Маш буруу. Хүний бүтээмжийг л алга болгож байгаа хэрэг. Хүүхдийн мөнгийг их хэмжээгээр, хавтгайруулж өгч байгаа чинь инфляцийг өсгөх, ажилгүйдэл, ядуурлыг өдөөх бас нэг хүчин зүйл болж байна. Аав, ээжийг нь ажилгүй болгочхоод хүүхдэд нь 100 мянгыг өгнө гэдэг бол түр зуурын аргацаасан зүйл. Эх үүсвэргүй мөнгө шүү дээ. Залуучууд түр зуурын биш, байнгын ажлын байрыг хүсдэг. Ядаж л моргейжийн зээлд хамрагдах бололцоотой, нийгмийн даатгал төлдөг,

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.103] 2020-11-07 13:09:17

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

зочин [115.65.47.30] 2020-11-06 13:12:07

Байгаа бодит үнэнийг хэлжээ. Сүүлийн 30 жилийн 20 гаруй жилд нь МАН дангаараа төр засгийн эрхийг барьсан гээ биз дээ? Монгол улс үүнээс доош орж, доройтож болохгүй байх даа? Монголын ард иргэд ажилгүй орлогогүй, туйлын ядуу тарчиг, мэдээлэлгүй, боловсролгүй, оюуны хомсдолтой, хоосролтой, архинд далайд живсэн, халамж шүтсэн, идэх хоолгүй, өлсгөлөн, өвчтэй, тохилог орон байргүй, зовлон шаналалтай, айдас түгшүүртэй, тун хэцүү амьдарч байгаагийн бурууг хэн хүлээх вэ? АРАЙ Ч ДЭЭ, ДААНЧ ДЭЭ, МОНГОЛЧУУД МИНЬ

Зочин [66.181.183.107] 2020-11-06 10:04:06

ugaasaa tiim bish vv

Зочин [103.229.178.26] 2020-11-06 08:22:37

энэ Отгочулуу гэдэг хүнийг танихгүй, сайн мууг нь мэдэхгүй , гэхдээ манай улсын төсөв хэдэн зальтай улстөрчийн эрх мэдлээ хадгалж үлдэх хэрэгсэл болсон гэдэг нь үнэншд.

зочин [192.82.70.82] 2020-11-06 06:51:40

Энэ муу өөрөө өндөр албан тушаал хашиж байхдаа юу ч хийгээгүй байж одоо худлаа шударга дүр эсгэхээ болимоор юм.

Зочин [103.229.178.26] 2020-11-06 08:23:40

өөрт чинь энэ хүнээс илүү хийж бүтээсэн юм юу байгаан ?

UB [122.201.23.28] 2020-11-06 06:10:56

Ug ni goliig ni uneneer xelchixdeg zaluu baigaa yum daa.Daanch AN iinx geed shaxagdaad baidag yum shig bgaa yum...

ҮНЭН Л ХЭЛЖ [202.179.15.3] 2020-11-06 05:46:05

МАН БА ХҮРЭЛСҮГ ХҮРЭЛБААС НАРЫН ЭРХ МЭДЛЭЭ АВЧ ҮЛДЭХ ГЭСЭН ӨЧҮҮХЭН БОДЛООС БОЛЖ МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ СҮЙРЧ БАЙНА Н ЭНЭ Ч ОТГОНЧУЛУУН ҮНЭН ЗҮЙЛ БИЧСАН БАЙНА..ӨМӨӨРЧ ҮХЭХ ГЭЭД БАЙГАА МАНЫ БААСНЫ ӨТНҮҮД ЭНЭ ЗАЛУУРУУ БҮҮ ӨМХИЙ АМААРАА ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛ.. ҮНЭНЭ ҮГЭНД ХҮН ӨШТЭЙ ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ӨШТЭЙ ГЭГЧЭЭР ОЮУНЛАГ ЮМ ГАДАРЛДАГ НЭГНЭЭ БҮҮ ГУТАА..ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЮМ УШНИДАГҮЙ МАНЫ ӨМӨӨРӨГЧИД БОЛ МОНГОЛ УЛСАА СҮЙРҮҮЛЭЖ БУЙ ДАЙСАНУУД ШҮҮ ДАЛД ОРЦГОО НОВШНУУДАА...МАН БОЛ ЗҮГЭЭР Л ХООСОН ТЭНЭГЧҮҮДИЙН БӨӨГНӨРӨЛ..ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХУЛГАЙЧИД ЮМ......

Зочин [124.158.80.252] 2020-11-06 05:00:57

ЁСТОЙ ГОЛЫГ НЬ ОЛООД ХЭЛЖЭЭ.ЭНЭ УГААДАСНЫ НОХОД БҮХ Л САЙТАД ҮҮРЛЭЖЭЭ.\ТРОЛЛ\

Зочин [192.82.70.113] 2020-11-06 03:17:29

Энэ Г.Отгочулуу , Н.Алгаа гэдэг 2 дурак дандаа сонины хуудас ашиглан элдэв юм чалчиж байх юм Энэ 2-оос олигтой идей ч гардаггүй юм

Зочин [203.91.115.52] 2020-11-06 03:07:59

тарвагадорж ХХБанкны алны үс шүү дээ. чи

Зочин [64.53.213.82] 2020-11-06 13:46:20

Paah yamar lalariin yumbe

Зочин [103.229.178.26] 2020-11-06 03:00:10

Хэнтийн Бэрхийн уурхайд гүний уурхайн музей барих төсөв батлаж байгаа хүний ухаан санаа эрүүл үү ? Шархадын галзуугийн эмнэлэгт наад хүнээ аваачиж үзүүлээч

Иргэн [66.181.191.39] 2020-11-06 02:43:15

Төсвийг хөндлөнгийн аудитаар оруулах , иргэдийн санал бодлыг тусгах зэрэгээр хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төсвийг нам хэмээх бүлэг хүмүүс мэрж идэж байгаа нь үнэн. УИХ нэртэй намын бүлэг эдийн засгийн террорист үйлдэл хийж улсаа өрөнд оруулж , тусгаар тогтнолд хор учруулж байна.

UB irgen [66.181.178.125] 2020-11-06 02:37:39

Uuruu ch sain ideltsej yavsan daa

Зочин [150.129.141.29] 2020-11-06 02:20:09

unen sh dee

Zochin [202.9.46.114] 2020-11-06 01:42:53

Ireh ony ervnhiilvgchiin songuuld zoriuljsan tvsvb gedeg noilgomjtoi bodit vnen iig olj harj helsend bayarallaa

Зочин [202.21.99.42] 2020-11-06 01:29:54

Дээр нь татварынхан ирээд хэл амаар доромжилж баялаг бүтээгчдээ дарамталдаг болсон

zochin [66.181.189.57] 2020-11-06 01:18:51

sangiin said nomiin duu sonsokh boljee hotsrogsonoo huleen zuvshuurekhgui l bgaa

эдийн засагч [192.82.69.197] 2020-11-06 01:11:49

Дэмжиж байна. Бүгд нийлээд шахаж төр засгийг, тэнд байгаа хэдийг цэвэрлэх хэрэгтэй байна. дэмжиж байна !!!!!!!!!!!!!!!!!!!!

иргэн [192.82.69.182] 2020-11-06 01:08:16

Оюу толгойн талаар ганц үнэнийг хэлж байгаа залуу даа


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.