Буриадад "COVID-19"-ийн тохиолдол нэмэгдсээр байна
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өнгөрсөн 2 хоногийн байдлаар "COVID-19"-ийн батлагдсан тохиолдол 15.920-оос 16.191 хүн болж, 271 хүнээр нэмэгдэв.
Нийслэл Улаан-Үдэд хотод 9145-аас 9281 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 136-аар нэмэгджээ. Эмчлэгдэн эмнэлгээс гарсан хүний тоо нийт 10589 байгаагаас өчигдөр 250 хүн гэртээ гарав. Өнгөрсөн хоногт халдвараар 8 нас барж, эндсэн хүний тоо 325 болов.
Буриадад үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаад байгаа боловч бизнес эрхлэгчид хорио цээрээ цуцлахыг шаардаж байна. Гэвч Буриад улсын тэргүүн Алексей Цыденов цаашид хорио цээрээ сунгахгүй тул цуцлахгүй гэдгээ мэдэгджээ. Бүгд найрамдах улсын Эрүүл мэндийн яамны сайд Евгений Лудупова, хорио цээр тогтоосон нь ач холбогдлоо өгч байна хэмээн дүгнэсэн байна.
www.montsame.mn





.jpg)






































































УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Н.Гансүх: Нэг нам үнэмлэхүй олонх болж засаглан, эрх мэдэл удаан хугацаанд төвлөрөхөөр хяналт тавих механизм суларч байна
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн харьяа агентлаг байгууллагуудтай шуурхай хуралдаан хийлээ