Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргалаа

Aдмин / Нүүр

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Тодруулбал /Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр/ бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Нэг дүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр хоёрдугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3- 5°С сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4-8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 12-14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 -10°С хүйтэн. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 6 -11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар:Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С хүйтэн. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно.Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.102] 2020-11-30 18:10:57

үнэн үнэн сүйрч дууслаа

Зочин [66.181.161.77] 2020-11-28 16:43:53

Сонгосон хүмуус нь л үйлээ эдлээсэй , ер нь байналийн хуульд нэрвэгдэнэ дээ - тэд ; Эрлэг нүдтэй шүү , тэнэгүүдийн дотор уужим ...

Зочин [66.181.177.52] 2020-11-28 15:00:45

Цаг агаар огцом хүйтрэх юм байна. Салхи ихтэй байх нь. Тэгтэл энэ янзаараа хүмүүс хорионд ажилгүй, орлоггүй, идэх хоолгүй, түлэх түлшгүй суух нь. Ковид тусаж үхэхээсээ өмнө өлсөж, даарч үхэх нь... Төр засаг ч бүтэхгүй ээ төрийн байгууллагуудад цус сэлбэж, ажил хийж чадах, олигтой ажилладаг толгойнуудыг тавихгүй бол хамгийн оюуны чадвар чадамж муутай гарууд төрд ажилладаг болсон байна.

Монгол хүн [202.9.46.89] 2020-11-29 14:49:50

Мафижсан МАН угаасаа бүтэхгүй гэдгээ бүтэн зууны турш, түүний дотор сүлийн 30 -аад жилд бүр ч тодорхой харууллаа шүү дээ. Улс орныг тонож хөрөнгөжсөн пост коммунист МАН -ын мафи олигаркууд захиалгаар хакердаж болдог хар машинаар удаа дараа олон түвшний сонгууль дуйвардсанаас үүдсэн дуусашгүй хар балаг энэ улс орныг сөхрууүлж байна бишүү!!!

Зочин [202.55.191.130] 2020-11-29 10:38:16

Unen shuu


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.