Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусний хоёр тохиолдол батлагдлаа
Архангай аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тус аймгийн Батцэнгэл суманд коронавирусний хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон байна. Улмаар хүүдээ /5 настай/ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна.
Иргэн Б-гийн гэр нь сумын төвөөс 38 км-ийн зайд байдаг ба хот айлын 2 өрхийн 9 хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, баталгаажуулахаар явуулсан байна. Өнөөдөр шинжилгээний хариу ирэхэд эдгээр 9 хүний 2 нь буюу аав, хүү хоёрын хариу эерэг, 7 нь сөрөг гарчээ.
Улаанбаатар хотод батлагдсан 1-р хавьтал хожуу илэрсэн ба ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын нэгж, Архангай аймгийн Тагнуулын хэлтсээс Улаанбаатар хотод илэрсэн ойрын хавьтал Батцэнгэл суманд байгаа тухай мэдээлэл аймгийн Онцгой комисст 11 дүгээр сарын 27-ны 12 цаг 50 минутад ирүүлсэн байна.
Батлагдсан иргэн Б нь хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хотод очсон бөгөөд ирэхдээ хувийн автомашиндаа дэлгүүрийн хүнс тээвэрлэн иржээ. Хүнс тээвэрлэсэн автомашиныг шууд нэвтрүүлэх журам хөл хорионы үеэр үйлчилж байгаа учраас иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой хандаж, дэглэмээ сайн барих нь чухал гэдгийг Архангай аймгийн тохиолдол харуулж байна.
Одоогийн байдлаар эхний хавьтлын 50 гаруй, 2 дугаар хавьтлын 100 гаруй иргэнийг олж тогтоогоод байгаа ба түргэвчилсэн шинжилгээг авч байгаа аж
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 01-ний 18:00 цаг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио буюу ТЭГ зогсолт хийж байна. Ихтамир сумын хувьд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч болох иргэн З байгааг тандалт судалгаагаар тогтоосон. Тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа ба иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй гэдгийг санууллаа.
Батлагдсан 2 өвчтөнийг ХӨСҮТ- д эмчлэх ба зөөвөрлөх бэлтгэл ажлыг хангаж байна.
Одоогийн байдлаар 2 өвчтөнийг суманд нь тусгаарласан ба биеийн байдал нь хэвийн, ямар нэг зовуурьгүй байгаа аж.































































ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноолоо
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
Монголд яг цагаа тулахаар УИХ төр барьж байгаа биш, ганц Ерөнхийлөгч л төр барьдаг уу
Б.Найдалаа: Энэ жил 200 орчим мегаватт чадлын дутагдал гарах ч үүнийг нөхөхийн тулд бид одоо ажиллана
Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад амыг нь барьдаг харгис татвар
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Бага тойруугийн 86 байршилд Скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
ТАНИЛЦ: Зөвшөөрлөөс чөлөөлсөн 100 бизнес
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа