229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэжээ

Aдмин / Хууль

-Тэтгэврийн зээлгүй байсан 210.0 мянган иргэнд 1.0 сая төгрөг олгох ажил тавдугаар сарын 21-нээс хэрэгжихэд бэлэн болов-

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов.

Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм.

Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.

Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ.

Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас 5 жилийн хугацаатай, 725.0 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.

Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна.

Хуулийн хэрэгжилтийг 2020 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.102] 2021-01-09 03:07:55

1 саяаас доош зээлтэй бсан иргэд??

Зочин [43.242.243.71] 2021-01-08 06:08:58

ur huuhed n ajilgui esvel ur huuhedgui humuus l zeel avaagui b.gaa yagaad gevel tetgevereeree amidardag gehuudee.huurhii amitad...daanch tur zasag n uuniig oilgoh uhaantan baihgui l de bolomjtoi humuus l zeel avch huuhduuddee ugdug ym

Зочин [43.242.243.71] 2021-01-08 06:03:10

nersuud n garsan bolov u yaj medeh be.

Өвөө [192.82.74.224] 2021-01-07 16:45:09

Нэг сая төгрөгийн ваучерыг нь авсан хөгшүүд байна уу? Байгаа бол яаж авгийг нь мэдмээр байна.

Зочин [192.82.75.251] 2021-01-07 16:23:03

Зээл аваагүй нь буруу юм бн л даа. Зээл авсан хүмүүсээ сайн судлаарай. Дандаа машин байрны эд хөрөнгийн зээл бгөа даа

Ахмад [66.181.178.220] 2021-01-07 14:35:54

Битгий ялгаварла 3 саяыг өгөх хэрэгтэй.зээл аваагүй нь буруу юмуу тэгээд урд хормогоороо ард хормойгоо нөхсөн улсаа бодсон

Irgen [139.5.218.177] 2021-01-07 12:42:21

Dundjaar 3 saya tugrug tuljee nuguu mungu baihgui gesen yasan be


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.