Жүдо бөхийн ДАШТ-нд оролцох Монголын шигшээ багийг зарлалаа
Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 13-20-нд болно.
Тэмцээнд 83 орны 491 (эрэгтэй 251, эмэгтэй 240) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас нийт 18 жүдоч барилдана.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, К.Ёолк, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ, 78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглохоор тогтжээ.
Холимог багийн төрөлд Ц.Ган-Эрдэнэ (90 кг), Д.Номинзул (+78 кг) нар оролцоно. Холимог багийн төрөлд оролцоно. Монголын жүдочид ДАШТ-ээс нийт 28 медальтай ба зургаан түрүүтэй юм.
Монголоос жүдо бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальтан нь Д.Баттулга (1989 он), анхны мөнгөн медальтан О.Балжинням (1989 он), анхны алтан медальтан нь Х.Цагаанбаатар (2009 он) бол отгон медальт нь Б.Баасанхүү билээ.










.jpg)
.jpg)



































.jpg)


















Сэтгэгдэл
ДЭМЖИН БАЯСАГЧ [202.126.90.41] 2025-05-26 10:08:09
Урам зориг сэргээж, сэтгэл зүрх баясган эртэй, зоригтой сайхан барилдаж медалуудыг түүгээдт эх орон МОНГОЛ -оороо цоллуулж, Улсын сүод дуулалаа дэлхий даяар эгшиглүүлдэг ЖҮДОЧ ОХИД, ХӨВГҮҮДЭДЭЭ ИХ АМЖИЛТ ЕРӨӨЕ!!!!
Зочин [66.181.161.187] 2025-05-25 22:42:29
Басхүү энэ тэр чинь юу ч чаддаггүй юм бна лээ хөөрхий арай дөнгүүр юм алга уу