Эрх баригчид хүсвэл зээлийн хүү буурч, өрх бүрд сая төгрөг очно

Aдмин / Эдийн засаг

Өрх бүрд оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлага ажил хэрэг болоосой. УИХ-аас уг тогтоолын төслийг баталж нааштай шийдвэр гараасай гэсэн иргэдийн итгэл тээсэн хүлээлт, түүнчлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан аж ахуй нэгжийн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан зэрэг нь өнгөрч буй долоо хоногийн хувьд эдийн засаг талаас таатай мэдээллүүд байв. Гэвч Сангийн сайдын “оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй” гэж цахим хуудаснаа жиргэсэн албан бус мэдээлэл урам хугалсан гэж хэлж болно. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхэд 900 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Ямар ч байсан УИХ-аас тогтоолын төслийг баталбал энэ дэмжлэг ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцээд хэрэгжих магадлалтай. Ингэснээр өрх бүрд томоохон дэмжлэг болох нь тодорхой.

Харин аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлаж, ажилтнаа халахад хүрээд байгааг МҮХАҮТ мэдэгдлээ. Мэдэгдэлд “COVID19 цар тахлын хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулж, ажлын байраа цомхотгохоос аргагүй байдалд хүрлээ. Компаниудын хувьд нөхцөл байдлыг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл бүтэн жилийн турш өөрсдийн хамаг нөөц боломжоо шавхаж, тэсэж тэвчиж ирлээ. Үүнээс цааш ажиллах, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүй болж, мухардалд ороод байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэхийг хүсчээ.

Энэ мэдэгдэл нь аж ахуйн нэгжүүд аргагүй байдалд орсон нь харагдаж байна. Үүнтэй зэрэгцэж УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан аж ахуйн нэгжүүдийн бизнесийн зээлийн хүүг 50 хувь хүртэл бууруулах тогтоолын төсөл УИХ-д өргөн барьсан нь цаг үеээ олсон гэж болно.

Одоогоор аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн төлбөр 1.4 их наяд болоод байна. Уг хуулийн төсөл батлагдах үндэслэл нь хагас жилийн зээлийн хүүгийн төлбөрийг 50 хувиар бууруулъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зургаан сарын зээлийн хүүгийн төлбөр нь 700 тэрбум болно. Үүний 50 хувь буюу 350 орчим тэрбум төгрөгийг төрөөс дэмжлэг, татаас хэлбэрээр аж ахуйн нэгжүүдийг энэ хэцүү үед зээлийн хүүгийн дарамтаас нь чөлөөлөхийг зорьсон агуулгатай аж.Тодруулбал, 350-370 орчим тэрбум төгрөгийн бондыг Сангийн яам гаргаад, түүнийг нь Монголбанк худалдаж авах байдлаар хэрэгжүүлнэ. Монголбанк жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд 320 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх боломж байгаа гэж харжээ.

Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн 50 хувийг төрөөс өгөх хэрэгтэй. Энэ мөнгөө ажиллахгүй байгаа төрийн ажилтнуудын цалингийн 50 хувиас олгох нь зөв. Мөн 2021 оны төсвөө яаралтай тодотгох хэрэгтэйг нэр бүхий эдийн засагч хэлсэн. Энэ онд эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд олон болно. Гагцхүү манайх үүнийг ашиглаж эдийн засгаа тэтгэх боломжоо хэр зэрэг ашиглахаас шалтгаална гэдийг олон улсын болон манай эдийн засгийн экспертүүд хэлсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Ц.МЯГМАРБАЯР


Сэтгэгдэл

jonhuu ogtsor [202.21.108.11] 2021-01-12 19:36:34

uls tur hiihee boli.ofshore bused baigaa mungu gedeg tatvar tulugduugui huvi hunii umch.huulitai uls shuu dee

Зочин [64.119.23.107] 2021-01-11 23:08:55

За тэгээд оффшор ч байна уу ,шог нь ч байна уу ямарч л байсан ухаан гарсан байна.Тэгээд хэзээ ч хүний юм бол хүний юм.Манайхан яахаараа ийм үнэгүй юманд нугасгүй байдаг байна вэ.Бүгдийг Төрөөс нэхээд л .Юу ч гэмээр юм

Өөрдөө ажил хийх дургүй .Ажил хийж тамаа цайж олсон хөрөнгөтэй болсон хүмүүсээ үзэн яддаг.1 [139.5.216.52] 2021-01-11 16:41:22

Цайж хөрөнгөтэй болсон хүнээ 1937 он шийг феодол гэж хөрөнгийнь хураа гэдэг хүмүүс жилээс жилд нэмэгдэж байгаа нь удахгүй дээрэмдэж булааж авах байх.

Зочин [103.26.193.1] 2021-01-11 23:06:25

туулын мөсиййг долоож мөнгөжсөн хүн бараг л байхгүй. банк зээлээ зувчуулж мөнгөжөөд нуусан нь их байх.

Зочин [139.5.216.52] 2021-01-11 16:36:24

Обшорын мөнгө чинь кампануудын ажлаа явуулж байж олдог мөнгө.Ганц буруу нь татвараас нуусан нь буруу.Татвараа төлчихвэл ямар ч буруугүй.

Зочин [203.91.115.53] 2021-01-11 16:28:39

Ийм бодит боломж байлаа ч эдийн засгаа алсан ийм мунхаг үйлдэл хийж болохгүй шүү дээ.

Зочин [103.212.117.207] 2021-01-11 16:03:27

Дор коммент бичсэн эргүү алаагүй баавгайн арьсыг 10 хувааж үзэж байна.

Зочин [202.9.40.223] 2021-01-11 15:47:50

10 ам бүлтэй айл 1 ам бүлтэй айлууд адилхан 1 сая гэдэг шударга уу? Өгвөл хүн бүрт өг чадахгүй бол бүр боль.

Зочин [192.82.74.85] 2021-01-11 20:35:06

энэ барьцдаг зангаа боьмоор юм 10 бүл өөрий чинь сонголт 1 ам бүл гэж өндөр настангууд байх байх

ganhuu [66.181.166.210] 2021-01-11 15:03:42

huviin hevshel olon jil toriin ajiltnuudiin tsaling olgoson. odoo 1 udaa 50 huviin tsalingaa ogohod bolohgui zuilgui e. aj ahuin negjiig tatvaraa hugatssand n tolson bol bas 10 huviin uramshuulal klgoh zuitee. tosovt nemer boloh baih.

Зочин [66.181.187.69] 2021-01-11 14:07:51

Офшорт байгаа мөнгө чинь нөгөө талаасаа бид нарын мөнгө юм шүү дээ.Хулгайч нарын аваачиж нуусан мөнгө.Эргэж ирэх ёстой юм.

Зочин [66.181.161.103] 2021-01-11 13:44:02

Өрх бүрд сая төгрөг өг гэдэг нь ерөнхийлөгч өөрийнхөө хувьцаа эзэмшдэг хэдэн компанаа л дэмжих гэсэн санаа байх .Харин бодит байдлыг зөв олж хардаг бол сая төгөргийг вакцин оруулж ирж ард түмнээ эрүүлжүүлэх талаар л ярих ёстой.

Уншигч [66.181.180.192] 2021-01-11 13:54:14

За сая төгрөг аваад яах вэ.архи ууна,хоол унд авна,тэгээд зараад аманд ч үгүй хамарт үгүй гялс дуусна.дараа нь ханш унаж амьдарал улам дордоно.жаахан бодоцгоогооч монголчууд минь.маргааш нөгөөдөр гээд амьдарал үргэлжлэнэ ш дээ

Зочин [202.126.92.99] 2021-01-11 13:36:59

банкны өндөр хүүтэй орон сууцны зээлийг төрийн ипотекрүү шилжүүлээд ядаж төрдөө хүүг нь өгмөөр байна

ww [139.5.218.241] 2021-01-11 13:18:40

Хөдөөгийн иргэд ажиллаж байсан байх ,Эхний удаа УБ хотын 18-с дээш насныханд 1 сая-г өгвөл зүгээр , бүгд л зээлтэй ш тээ

Зочин [202.9.46.66] 2021-01-11 12:42:31

Яасан.Социализмын үед улсаас тэтгэлэг нэхээд.архичнаар дуудуулаад зүгээр сууж байдаг нэг ч хүн байгаагүй юм шүү. АРдчилалын 30 жилд байсан бүх үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр дээрэмдэж.аваад үндсээр нь устгаснаас болж ард.түмэн ажилгүй болж өнөөдрийн там шиг.амьдралаар нохойноос дор амьдарч байгаа шүү.Цаг үеэ мэдэрч байж хийрхээрэй.Ямар сайхан улсыг ийм байдалд хүргэснийг Ялангуяа ерөнхийлөгч байсан Очирбат бар улс болгоно гэсэн.яасан, Багабанди Оюутолгойд юу хийж байгаа,Элбэгдорж яаж луйврын хэрэгт холбогдсон гээд, эдгээрээс асуу.Эд нарыгаа харааж зүхээрэй.

Зочин [192.82.65.120] 2021-01-11 12:42:01

Өөрсдөө тэрбумтан хүмүүс тэдний мөнгийг хүүтэй авч ард түмэн өсгөж өгч бгаа шүү дээ. Тэгэхээр хүү бууруулах уу. Бидний төлөө юу ч хийхгүй ийм л новшнууд.

Зочин [202.9.46.66] 2021-01-11 12:29:37

Офшорын мөнгөнөөс гарга гэж эрх баригчдаас шаардсан нь дээр байхаа.Төрийн албан хаагчдын хэдхэн төгрөгийн.цалинг илүү үзээд яах вэ? Эд нар бүгд л зээлтэй амьдардаг юм шүү дээ.

ахмад [59.153.114.206] 2021-01-11 12:27:27

Сая төгрөг,тэтгэвэрт үсрэлт гэхээр ахиц оруулах талаар олон түмэнд өгөөжтэй талаас нь сэтгэдэг Б.Энхбаяр нарын шудрага гишүүдэд л найдах юм.

зочин [183.177.99.230] 2021-01-11 12:26:50

Арчаагүй Архичин иргэдэд бэлэн мөнгө өгч яадаг юм хуучин соц нийгэм шигээ бодоод байх шиг ээ дээр нь залхуу ажил голдог нийгмийн хөгийн шааруудад бэлэн мөнгө тараах ямарч утаггүй мөнгө өглөө гээд юу ч өөрчлөгдөхгүй баахан архидалт хүчирхийлэл гэмт хэрэг санаанд багтамгүй өснө

тэгж бодогч [59.153.114.206] 2021-01-11 12:30:46

Та зөв замаар хуримтлалтай болсон бол зөв л ярьж байна.Юу л бол ???


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.