Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 цагийн байдлаар 200 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр хуралдаан Соёмбо танхимд болж байна. Улаанбаатарын цагаар 2021 оны 01-р сарын 12-ны өдрийн 05 цаг 32 минут 55 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 26 километрын зайнд магнитуд нь М=6.5-тай газар хөдлөлт болсон билээ.

Энэхүү газар хөдлөлттэй холбоотой аймгийн Засаг даргын шийдвэрээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж тус газар хөдлөлтөөс үүссэн хор уршиг, эрсдэлийг тодорхойлж дүнг танилцуулав.

Хөвсгөл аймгийн хэмжээнд

Мөн аймгийн Засаг даргын урилгаар Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн захирал Доктор С.Дэмбэрэл цахимаар холбогдож Онцгой комиссын гишүүдэд мэдээлэл өглөө.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

иргэн [66.181.189.164] 2021-01-13 12:09:43

Ер нь ямар ч үед Гамшигийн үед бэлэн хангамжтай байх хэрэгтэй шүү дээ.!!!!!!!!сая газар хөдөллөө гэхэд дээдүүл юу мэдэхгүй ард түмэн нь сануулж бх юм ха хаанаа Улаанбаатарын албан газарууд түргэн авбал бүгд ыайхгүй болох магдлал маш өндөр бна!!!!!!!!!!Нээх олон даргааас өөр юм алга!!!!!!!!!нэг мэдээлэл өгбх хооронд 6 -7 дарга ээлжилж түг таг гэж хэлэх нь инээдтэй харагдлаа.Хариуцалга алгаа хаана ч гэсэн зайлуул.!!!!!!!!!!!!!Хот дээд доодгүй хариуцалга байхгүйн мэдэгдэж бна !!!!!!!"""Төр засаг юу л болж бна даа!!!!!!!!!!

Иргэн [66.181.191.57] 2021-01-12 23:45:19

Ямар ч цаг үед вэб сайтаар онлайн байдлаар нээлттэй байдлаар багажны бичлэгүүдийг үзүүлбэл сайн байна. Нилээд олон улсад ийм бичлэг нээлттэй байдаг.

зочин [61.115.65.216] 2021-01-12 19:19:05

Багажийн заалтаар баталгаажуулсан маш тодорхой, үнэн зөв мэдээллээр ард иргэдийг шуурхай хангахыг хүсье. Газар хөдлөлттэй холбоотой иж бүрэн мэдээллийг цаг алдалгүй шуурхай хурдан харж болох байнгын ажиллагаатай сайтыг нээлттэй зарлаж, газар хөдлөлтийн үед ард иргэд яах ёстойг үзүүлэнгээр бодитоор зааж сургаач ээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.