Картын пин кодоо блоклосон бол өөрөө тайлах боломжтой

Aдмин / Эдийн засаг

АТМ болон ПОС төхөөрөмж дээр картаа уншуулахдаа нууц дугаар буюу пин кодоо эндүүрэх явдал хэн бүхэнд тохиолддог. Ийм үед картын пин кодоо гурван удаа буруу оруулсан тохиолдолд картын пин код аюулгүй байдлын үүднээс цаанаасаа блоклогдож, салбарт хандахаас өөр аргагүй байсан. Тэгвэл одоо харилцагч та өөрийн гар утсан дахь Khan Bank аппликейшний “Карт” цэсний “ПИН код блок гаргах” сонголтыг ашиглан бүх төрлийн картын пин кодоо сэргээх буюу блокийг гаргах боломжтой болсныг дуулгахад таатай байна.

Картын пин кодын блок гаргах заавар:

  1. Khan Bank аппликейшн рүү өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ оруулан нэвтэрнэ.
  2. Карт цэсийг сонгоно.
  3. Дебит болон кредит карт цэснээс картын төрлөө сонгоно.
  4. “Идэвхтэй” төлөвт буй картын жагсаалтаас пин кодоо сэргээх картаа сонгоно.
  5. “ПИН код блок гаргах” сонголтыг дарснаар өмнө ашиглаж байсан пин кодоо хэвийн ашиглах боломжтой болно.

Мөн та Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт болон help@khanbank.com хаяг руу банканд бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаасаа холбогдон пин кодын блокоо гаргуулах буюу сэргээх боломжтой.

Дашрамд дурдахад:

  • Таны ПИН кодын блок гарсанаар та хуучин ПИН кодоо хэвийн ашиглах боломжтой.
  • Та ПИН кодоо мартсан бол Харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарт болон help@khanbank.com хаяг руу банканд бүртгэлтэй утасны дугаар, имэйл хаягаасаа холбогдож, ХААН Банкны АТМ-аас шинэ ПИН код хэрхэн үүсгэх зааварчилгааг аваарай.


Сэтгэгдэл

ervwbhkgd [223.145.150.4] 2021-04-08 14:25:03

Мэдээ.МН ervwbhkgd http://www.g51l68418rsu9c6o7ql85wqetd0eo488s.org/ <a href="http://www.g51l68418rsu9c6o7ql85wqetd0eo488s.org/">aervwbhkgd</a> [url=http://www.g51l68418rsu9c6o7ql85wqetd0eo488s.org/]uervwbhkgd[/url]

jzsbipsryx [121.151.172.4] 2021-03-16 16:31:30

Мэдээ.МН <a href="http://www.gfkwtt30yef5f4791210j41j4i372wuas.org/">ajzsbipsryx</a> jzsbipsryx http://www.gfkwtt30yef5f4791210j41j4i372wuas.org/ [url=http://www.gfkwtt30yef5f4791210j41j4i372wuas.org/]ujzsbipsryx[/url]


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.