Монголын иргэн БНСУ-д амиа алдсан байхад яагаад эмгэнэл илэрхийлсэнгүй вэ ГХЯ-ынхаан!

Aдмин / Хууль

Өнөөдрийн Сөүл-Улаанбаатарын онгоцоор эх орондоо ирэх гэж байсан иргэн нас барсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэ асуудлаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тодруулга өгчээ.

-БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулах гэсэн юм. Ямар хариулалт өгөх бэ?

-Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх ажлыг хийдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад байдаггүй.

Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээллийн хувьд хэлэхэд, БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн Монгол Улсын иргэн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд 2021 оны 1 дүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн. Элчин сайдын яамны зүгээс уг иргэний ар гэртэй холбоотой ажиллаж байгаа.

-Тухайн нас барсан иргэн нь өнөөдөр 19 цагт Улаанбаатарт газардах тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан байсан юм уу?

-БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19:00 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье.

-Тухайн иргэн нь БНСУ-аас Монгол руу буцах хүсэлтээ гаргасан байсан уу, хүсэлт гаргаад жил болж байгаа иргэн мөн үү?

-БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4,843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байгаа болно. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан байсан.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл

zochin [150.129.141.116] 2021-06-22 08:40:31

haana hen uhej baih MAN d yamar hamaa bna ta nariin hutsaj baidag huni erh biz dee anarhistiudaa

Зочин [172.58.143.59] 2021-01-17 08:20:28

Albatai yumuu ???

ЗОЧИН [202.179.24.90] 2021-01-18 23:06:56

ГУЦДАГ ХОГ ВЭ? ГАДААД ДОТООДОД ҮХЭЖ БАЙГАА АЛЬ ХҮНИЙГ ГЭЖ ИЛЭРХИЙЛЭХ ЮМ. ҮХЭЖ Л БАЙДАГ ЮМ ЧИНЬ.

зөв бодрол [202.126.89.160] 2021-01-17 06:25:58

Гадаадад зөндөө л монгол иргэн нас барж,ор сураггүй болж байдаг биз дээ.тэр болгонд төр хариуцлага хүлээн гэж юу байх вэ дээ

ГХЯ [203.91.115.55] 2021-01-17 05:07:39

ГХЯ Бодлогын яам байхаа болисон Танил талын тэнэгүүд ажилладаг болоод 5 жил болж бна Сайд нь мэргэжилийн бус намын нөхөр яана даа Монгол орон минь МАН Монголыг минь сүйрүүлж дууслаа

Зочин [66.181.161.62] 2021-01-17 05:00:06

МА\х\Н - ЫН гишүүн биш байж л дээ ...

Zochin [202.126.90.132] 2021-01-17 03:40:53

Haldwart uwchin garaad hezuu bhad solongost uhsen hunii tuhai l yarih yumaa bitgii uls turjuuleed bai l da

ахаа [202.9.46.149] 2021-01-17 03:23:37

тэнд нэг азгүй нөхөр нас барахад энд ГХЯ ямар хамаатай юм бэ

Зочин [45.83.89.58] 2021-01-17 04:55:35

Хол очиж хуцаарай, новш оо

Zochin [202.55.188.102] 2021-01-17 02:50:18

Ene nuhriin eej Bolormaa ni 1990 onoos umnu Mongoliin pioneriin baiguullagiin darga baigaad ardchilal nertei luivarchid garch irehed huuhdiin baiguullagiig nuraaj huviin amidralaa tsetsegluulsen. Odoo Ulaan zagalmain niigemlegiin darga. Hogiin urgamlaas hogiin urgamal urgadag.

Зочин [172.58.143.59] 2021-01-17 08:22:31

Harinch sain guunii unaga yum bishuu?

Зочин [202.9.40.18] 2021-01-17 02:23:43

Мэрэгжил нь тогооч сайдтай байхад мэдэхгүй байх нь аргагүй зайлуул. Хайран сайхан хүүхэд ээ халаг гэж. Яаанаа таминь.

Иргэн [66.181.183.129] 2021-01-17 01:43:50

МЭДЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ МУУЛАХАА УРЬДИЛ БОЛГО.Сэтгүүлчид гэж мууг хайсан сайн юм байсан ч гарчигнаасаа муулах сакнаа агуулсан хогиын амьтад байх юмаа.МУУГ боддог хүнд зовлон цуглан ирнэ гэдэг юмшүү!!!!!


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.