Энэ долоо хоногт Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Aдмин / Нүүр

Хур тунадас: 19-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд Алтайн уулсаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч нийт нутгаар суларч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 30-35 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.170] 2021-01-18 23:47:46

Buuz muuz xiigeed yuukev

Зочин [59.153.114.64] 2021-01-18 17:42:26

Ес мөс гэж эргүүтэцгээхээ больцгоо


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.