Нисдэг тэрэгтэй боллоо гэж баярлах хэрэггүй, 57 сая евро буюу 200 тэрбумын өр тавьсан зээлийн мөнгөөр авсан юм шүү

Aдмин / Эдийн засаг

Өнөөдөр цахим орчинд Монголчууд нисдэг тэрэгтэй боллоо хэмээн гайхуулж эхлэв. Ганцхан өгүүлбэр хэлье. Бахархалтайгаар бичиж буй нисдэг тэрэгнүүд чинь бидэнд бэлэглэсэн эсвэл бид бэлэн төлөөд авчихсан эд биш шүү, харин цаг минутаар хүү нь бодогдож буй зээлээр авсан өр гэж бодоорой.

Энэ тухай мэдээ орой бахархалтайгаар телевизийн мэдээ бүрээр гарах нь дамжиггүй. Гэтэл яг үнэндээ эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед ард иргэдийн орлого хумигдаж, аж ахуйн нэгжүүд хаалгаа хаасан нь нууц биш. Чухам энэ үед иргэдийн амжиргааг дэмжих ажил тог цахилгаан тэглэхээс өөр дорвитой ажил хийгдээгүй. Гэтэл тансаг хэрэглээнд буюу нисдэг тэрэг авахдаа зээлээр авч байгааг юу гэж ойлгох вэ. Та бүхэнд эргэн сануулая. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт тухайн үед Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барьж байлаа. Францын Төрийн сангаас 57,985,000 еврогийн зээлийг 30 жилийн хугацаатайгаар, жилийн 0,08 хувийн хүүтэйгээр авахаар төсөлд тусгасан байсан. Харин үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөх юм байна.

Олон улсын валютын сангийн аргачлалаар тооцвол энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин нь 60,3 хувьтай байгаа нь Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарна гэж Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан төсөлд дурджээ.

Ийнхүү Монгол Улс хэмжээ хязгааргүй зээл авч байгаа нь хууль өргөн барьж, кноп дарж суугаа эрх баригчдад огтхон ч асуудал биш. Энэ бол бидний үр хүүхдэд үлдэх өр юм шүү. Болсон болоогүй зээл гаднаас татаж, төсвийн хууль батлахаараа цар тахлын онцгой байдлын үед музей театр барихад төсвөө зарцуулж буй Монгол Улсын Их Хурал, Засгийн газар яагаад ард иргэд, аж ахуйн нэгжийг бодсон дорвитой алхам хийхгүй байна вэ. Зээлээр нисдэг тэрэгтэй болоод монголчуудад ашиг тусаа өгвөл сайн, гэхдээ ажлын байрыг нэмэгдүүлж, амьдрал ахуйг өөд татахад хир нөлөөлөх вэ. Бахархан хийж буй ажлуудын чинь зарим нь байгаа ч олохгүй банзаа ч олохгүй байна шүү эрх баригчид аа. Инээсэн бүхэн найз биш, уурласан бүхэн дайсан биш гэдэг. Шүүмж бичсэн болгоны амыг барих биш харин шүүмж доторх эрүүл утга санааг олж уншдаг болмоор байна.

Энэ сарын 22-нд ёслолын ажиллагаа зохион байгуулан хүлээн авсан нисдэг тэрэг бол бидэнд бэлэглэсэн эсвэл бид бэлэн төлөөд авчихсан эд биш, цаг минутаар хүү нь бодогдох зээлээр авсан өр гэж бодоорой.

Энэхүү нисдэг тэргийг авсан зээлийн хэлэлцээрийг үзэхийг хүсвэл доорх линкээр орно уу.

..:: www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал сайт ::..


Сэтгэгдэл

Иргэн [103.57.95.222] 2021-02-25 22:59:24

Хотгор шанагын хулгайч Хүрэлбаатар дандаа улс орныг хорлосон юм хийж байдаг.Сангийн сайдаар удаан ажилласан бол улам их хорлох байлаа.

pkxny [202.179.25.43] 2021-02-25 11:59:31

чөдрийн ганц морь шиг нисдэг тэрэг мину? чөтгөрийн ажил үйлстэнгүүд. эмзэгхэн ховорхон чамайг минь. эвдлээд хаячих вэ дээ? яанам зээ1

Гуйлагчин царайлаад тэнэг зүйл хийждээ. [202.131.225.53] 2021-02-25 09:46:56

Гуйлагчинд алтан дээл өмсгөчихөөд, хамуурсан толгойн дээр нь алиалагчийн титэм угалчихаад "Чи одоо вертолёт ав!" гэж байгаатай адил сонсогдож байгаа биздээ? Тэгээд л дээрх фотозургийг авхуулаад нутагруу нь явуулав. Бүгдээрээ тэнэг зүйл хийчихсэн болохлээр ИЧЭЭД маск зүүчихсэн байна. Кх!!!

БИ [202.179.15.3] 2021-02-24 15:56:49

ХАХА ЭРГҮҮНҮҮД СЭТГЭГДЭЛ БИЧИХ ГЭЖ ГАЛЗУУГИЙН БОЛЬНИЦЫН ӨВЧТӨНӨӨС ДОЛООН ДООР БОЛЖЭЭ ХЭХЭ..УХААЛАГ БОЛЬЦГООЕ ГАЛЗУУЧУУДАА ШИНЭ ТЕХНОЛОГИ ШИНЭ СЭТГЭЛГЭЭ МОНГОЛД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА ШҮҮ ГАЛЗУУЧУУДАА..ЯМАР Ч ТЕХНИК ЗОХИОГООГҮЙ БАЙЖ БУСДЫН ЮМЫГ БҮҮ ДООШ НЬ ХИЙ ЯДАЖ Л ХЯТАДУУД ШИГ ДУУРИАГААД Ч БОЛОВ ЭХЛЭЭД ХИЙЧИХЭЭЧ ХАХА ЮУ ГҮЙ БАЙЖ ГОЛОМТГОЙ ТЭНЭГ ПЗДААКУУД ШҮҮ ХАХА

Irgen [202.126.90.85] 2021-02-24 02:57:34

Heden MANgar darga nar tednii bogs doloogch, yanhan huuhnuud n unaj zugaatsah unaatai bolj de!

Зочин [203.91.115.53] 2021-02-24 01:23:00

Энэ нисдэг тэргээр овоо хэдэн үнэг чоно буудах байхдаа, манай дээдэс. Батаа шиг л ганцхан үнэгнээс битгий тавиад туучихаасай. Ослын буулт хийгээд л бүхэл бүтэн нисдэг тэргийг жагсаалаас гаргасан даа, хөөрхий.

Зочин [202.126.88.152] 2021-02-24 22:05:05

1974 онд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ж.Ёндон албаны нисдэг тэргээр ан хийж яваад унагаасан. Үүнийхээ хариуцлагыг хүлээж албан тушаалаасаа бууж ЦЕДС-ийн захирал болж цолоо хусуулж хошууч генерал болсон.

Зочин [203.23.199.205] 2021-02-24 12:17:16

uvsiin pizda nart hiihgui muu hereg gej ugui gitadaas aih hereggui dotoodiin tsuuvruudees aih zuv bh

Altai [202.55.188.41] 2021-02-23 23:36:43

Даруй буцаах хэрэгтэй,

Зочин [82.144.201.2] 2021-02-24 02:54:57

Ямар зорилгоор авсан бэ гэдгээ тодорхой бичтх хэрэгтэй шүү дээ. Онцгой байдал, Хилийн цэрэг, цагдаа, эмнэлэг түргэн туслаижинд ашиглах байлгүй дээ. Гэхдээ их өндөр үгэтэй юм, дээрээс нь үйлчилгээ, шатахуун, сэлбэг гээд үнэ нь талих юм бна даа.

Зочин [66.181.186.229] 2021-02-23 22:35:01

ПИЗДА, энгийн бор ард энэнд нь сууж үзвэл үсээ хусая. ӨР ӨР ӨР ӨР ӨР ӨР Үр хүүхдүүддээ ӨР л үлдээж байна.

Зочин [66.181.176.163] 2021-02-24 00:13:05

Teneg 2

Зочин [107.77.237.233] 2021-02-23 21:30:06

АРАЙ Ч ИЙМ ҮНЭТЭЙ БАЙХГҮЙ ШҮҮ. ЯМАР ЦӨМИЙН ХОШУУТАЙ ТИВ АЛГАСДАГ ПУУЖИН БИШ ДЭЭ. НИЛЭЭН ХЭДЭН БОИНГ ОНГОЦ АВАХ ҮНЭЭР ГАНЦ НИСДЭГ ТЭРЭГ АВНА ГЭЖ ҮҮ? АТГ ЭНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [66.181.186.229] 2021-02-23 22:36:40

ЮУ ВЭ НЭРЭЭ 57 сая евро гэж шааж байна.

Zochin [176.189.88.83] 2021-02-23 20:33:43

Airbus n site ruu ni orj harlaa,2013 onii unelgee r 2.100.000 USD 2017 ond 700 shirheg uildverlesen France n Toulouse hot n Airbus n uildvert ...gsn bn

Зочин [202.179.25.246] 2021-02-23 19:18:54

Шинэ хуучин нисдэг тэргүүд ийм л үнэтэ БАЙНА даа: Иргэн та нэг харьцуулаад үздээ: мундаг шахах юмаа. https://tehclub.site/katalog/vertoletyi?page=1

Зочин [66.181.181.159] 2021-02-23 18:58:33

Google дээр ямар үнэтэй байна. Шахаа биш биз? Эмнэлэгийн орчин үеийн ОХУ-ын нисдэг тэрэгнүүд олон дахин хямд байгаа.

зочин [192.82.75.198] 2021-02-23 17:48:11

монгол баян чинээлэг орон,ард иргэд ни ядуу тарчиг байхыг хүсээд бгаа юм.тэд улстөрөө манаа өөрчилөх дургүйд хүч үгүй гэдэг энэ дээ.ман болон улстөрөө цэвэрлэж өөрчилсөн цагт л монголчууд ядуу тарчиг амидралаасаа сална.монгол орон баян чинээлэг гэдгийг улстөрийнхөн харуулж бна.ийм л бна даа

Зочин [202.9.46.238] 2021-02-23 16:49:54

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд унаж давхих юм биз дээ.

Афганистан Монголоос эрүүл сэтгэж байх шиг. [202.131.225.53] 2021-02-23 16:36:54

Наад зах нь Афганистан шиг байлдаа. Одооноос 10 гаруй жилийн өмнө Афганистаныг вертолёт ав гэж АНУ ба түүний холбоотнууд хөрөнгө гаргасан. Афганууд асуудлыг судлаад "Манай улсын газар зүй, цаг уур, техник үйлчилгээний нөхцөлд хуучин ЗХУ-ын вертолётууд илүү тохирох юм байна" гээд ОХУ-ын вертолётууд авч байсан. Гэтэл Монгол юу вэ? Энэ барууныхаа вертолётын үйлчилгээний пянг даах юм байхдаа?

pkxny [202.179.25.43] 2021-02-25 12:00:53

тэр жил ганц нисдэг тэргийг нь ан хийж байгаад симба батаа унагачихсан.

Зочин [202.9.41.3] 2021-02-23 20:09:18

Afghanistanii diilj avah ni orosiin huuchin tehnik. Odoo naad zil130 ,69 gesen tomor avsnuidaa bolio

Нэг хэрүүлээ дуусгаагүй байж дараагийн хэрүүлийн үр тарих гэж. [202.131.225.53] 2021-02-23 16:08:35

Муу эрд халдаг дараа. Монгол шиг ядуу улсад ийм их үнэтэй вертолёт дараа. Монголчууд бид өрнөдийнхтөй Оюу Толгойн асуудлаар бөөн маргаан болж байж үхсэнээ хийж өрнөдийнхнөөс ийм үнэтэй нисдэг тэрэг авдаг байнаа? Хэдэн жилийн дараа төлбөр тооцоон дээр яг ОТ шиг бөөн хэрүүл болох гэж байгаа юм.

зөв бич [122.201.31.90] 2021-02-23 21:30:32

Зөв үг хэллээ. Гэхдээ халдагА гэх ёстой

MARSHIL.L.D.ERDENEBAT [202.126.90.75] 2021-02-23 16:01:11

ENE.POTO.ZURAG.DEERX.ONGOZIG.ABAAGYI.XARIN.MONGOL.ULCIN.ULAANBAATAR.XOTIN.MASHIN.UGAALAGIN.GAZART.ZOXION.BYTEEJ.UGCARCAN.ONGOZ.XARIN.ONGOZIG.MONGOL.ULCIN.MARSHIL.MORGAN.FREEMAN.DYGERIN.ERDENEBAT.ZOXION..BYTEECEN.TYYXIG.DAXIN.XELJ.BAINA.ENE.MASHIN.UGAALAGIN.GAZAR.N.32.TOIROGT.BAICAN.MASJIN.UGAALAGIN.GAZAR.SHY.CAIN.ZOXION.BYTEEGJ.N.MONGO.N.BAIBAL.XIJ.JADAJ.BAICANIG.OILGOX.XEREGTEI.

Зочин [103.111.68.3] 2021-02-23 15:44:59

ЭНэ улс яагаад ч хөгчихгүй ээ, сда гэрээ гэж нэг балай юм тавиад нөгөө төслийнх нь үнүүдийн задаргаа талаар юу ч бичээгүй л байгаа байхгүй юу

Зочин [223.104.39.88] 2021-02-23 15:37:35

teneguud haana bn tend mongo bn gdeg shig teneguuded shahaa hiigee biz.tansaglah dong n delhii dayaar meddeg boljee de yanz n.mglchuud delguuriig n uhaad francechuud n toriig n uhaad dundee dun doo

Зочин [202.179.25.141] 2021-02-23 15:25:44

Darga nar zagas tarvagand yavaad duusna biz

Зочин [192.82.76.125] 2021-02-23 14:44:12

дарга нар унаж байгаад унагаж эвдлээд ду? гэдгийг хянаж судлах хэрэгтэйдээ.усдаг биздээ. хэнд юунд зориулж авсан бэ?

Зочин [192.82.76.125] 2021-02-23 14:45:38

ямар үнээр ямар маркийн тэрэг вэ? хэнд зориулж яах гэж авсан бэ?гэдгийг хянаж нийтэд мэдээлээсэй

Зочин [202.55.188.39] 2021-02-23 14:39:54

Geree deer mash olon tehnik, mashin bn...3 nisdeg avah ym bn...niitdee 47 shirheg tehnik...tom geree bn...gereeg unsh...linkeer orj

Тарийн тусгай алба хаагч [66.181.161.64] 2021-02-23 14:25:54

Найзуудтайгаа, гэр бүлийн найзуудтайгаа сайхан баавгайн анд явах бэлэн унаатай боллоо доо ашгүй.

Зочин [192.82.65.29] 2021-02-23 14:25:08

Zuv. Ami duisen ued khereglekh bolokhoos tansaglakh gej bgaa bish

Иргэн [64.119.24.185] 2021-02-23 14:11:13

Зөвөө зөв түргэн тусламж яаралтай юманд хэрэгтэй гол нь олон эзэнгүй хэрэгтэй үед унах нь зүйтэй дээ

горьд [122.201.31.90] 2021-02-23 21:32:36

Горьдчихсон юм бэ. Хөдөө нэг тэнэг монгол өвдөөд л эндээс нисдэг тэрэг явуулаад л гэнээ. Шаа битгий

Зочин [66.181.161.15] 2021-02-23 14:03:48

тэтгэврийн зээл тэглэж тэнэгтэж байхаар ийм нисдэг тэрэг авчих байсан юм. Эргүүл, эмнэлэг, гал усанд мөн ч их хэрэг болж олон хүий амь нас аврана даа

Үйлдвэрлэгч [202.126.88.214] 2021-02-24 15:18:37

ЖДҮ-д хуваарилсан бол олон жижиг үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөтэй болох байлаа. Хайран мөнгө, 1000 орчим үйлдвэр сэхээд босоод ирэх байж.

Иргэн [192.82.74.59] 2021-02-23 13:54:56

Хэрэглэх журам заавраа тодорхой болгох хэрэгтэй шүү. Дарга нар нь унаад зугаалаад байж болзошгүй. Өмнө нь сансарын холбооны утсыг дарга нь хэрэглээд онцгой үүрэг гүйцэтгэгч нар холбоо барих хэрэгсэлгүй байснаас амь нас нь эндсэн тохиолдол гарсан шүү.

Зочин [59.153.87.251] 2021-02-25 00:13:51

Отгонбаяр гэдэг дарга тэгэж байлаа. Одоо дүү нь энэ онгоцыг авч байна Амарсайхан Оюуны ундраа онгоц улс д шахаад бөөн асуудал болсон шүү тэр жил

Зочин [103.26.195.89] 2021-02-23 13:50:38

Танай мэдээ .мн гэж дандаа лаларын мэдээ хийж байх юмаа бүх юмыг харлуулна

Зочин [223.104.39.88] 2021-02-23 16:07:35

chinii minii tatvar nemegdsen tednii tansaglal nemegdej bn.erguu minee.sereech

Зочин [66.181.161.63] 2021-02-23 13:47:51

Өмнө нь нисдэг тэрэгтэй аврагч нар сүйрч байхад ОБ-ын сайд Сү нтр архидаад сууж байсан билүү

Зочин [59.153.87.251] 2021-02-25 00:14:41

Хэн сайд байсийн тэр үед

Зочин [103.57.95.68] 2021-02-23 17:32:19

Дээрх долоогч би ингэж бичсэн гээд долоож бгаа бхоо

зочин [49.0.130.24] 2021-02-23 13:40:42

урьд нэг нисдэг тэргийг УИХ-ын гишүүн Бат гэх нөхөр үнэг хөөж байгаад унагасан одоо энэ нисдэг тэргээр зандан шатар гахай хөөж байгаад унагах байх

ЗОЧИН [202.131.233.190] 2021-02-23 13:22:34

200 ТЭРБУМААР НИСДЭГ ТЭРЭГ АВЛАА ГЭНЭ, ЭНЭ ЖИЖИГХЭН НИСДЭГ ТЭРЭГ БОЛ ХУВЬ ХҮНД БАЙДАГ, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАР ХҮРЭЭ БАГАХАН, ТЭРЭГ БНА, ЭНЭ ҮСРЭЭД 10 сая доллараас хэтрэхгүй үнэтэй эд шүү дээ, ИЙМ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ИЙМ ХЭРЭГЦЭЭГҮЙ, ЯМАР ч АШИГГҮЙ ЭД АВЧ БАЙДАГ МӨН Ч МУНДАГ УХААН ШҮҮ, ТӨР ЗАСГИЙН МАЛНУУД, ХОГНУУД ИНГЭЖ УЛС, АРД ТҮМНИЙГ УДИРДАХГҮЙ ШҮҮ.

Зочин [172.58.141.129] 2021-02-23 13:31:45

Tegeed alatsaachdee

Зочин [202.179.8.4] 2021-02-23 13:20:07

дарга нар унаал тансаглах байхдооо

Зочин [122.201.23.28] 2021-02-23 13:08:01

дандаа л муу талаас нь харах юм даа, Зээл аваад баячууд авч байхаар зээлээр онгоц аваад ард түмэндээ үйлчилж байсан нь дээр биш үү ?

Zocnin [68.145.61.75] 2021-02-23 13:07:42

Ontsgoi bdliin gazart yah argagui heregtei Bgaliin osol gamshig genetiin awaar osol boloh hetsuu tsagt heregtei

Зочин [66.181.169.162] 2021-02-23 12:37:07

Нисдэг тэргээр гишүүд сайд нар дуртай зүг рүүгээ нисээд алга болоод ОБХ -ийн ажилчид хайгаад гэх мэтээр зугаалж цэнгэдэг бас хүүхдүүдээ зугаалуулаад нэг л их эрх мэдэлтэнгүүд . Ийм юм байх ёсгүй гэдгийг эрх бүхий албан тушаалтануудад хэлье.Монголын ард түмэн та бүхнийг 30 жил эрх дураар чинь байлгасан одоо тийм юм байхгүй гэдгийг анхаарууулья. Төр төр шиг төрийн албан хаагчид нь ажлын үүргийн хуваарийн дагуу ажлаа хийцгээе,

Зочин [202.179.25.40] 2021-02-23 12:26:00

Эмнэлэгүүд ийм нисдэг тэрэгтэй болох хэрэгтэй. Үйлчилгээ сайжирна.

Зочин [66.181.161.100] 2021-02-23 12:46:47

Гэхдээ эмнэлэг бүригэвэл дэмий байхаа. ЭМЯ-даа төвлөрөөд хэрэгтэй эмнэлэг нь захиалж хэрэглэдэг цөөн тооных байвал дээр болов уу гэж бодох юм


53 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
53 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.