Л.Ганбат: ЭЕШ-ыг танхимаар судалсан хичээлийн агуулгаар авна

Aдмин / Боловсрол

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “Та бүхэн help.eec.mn сайтаас ЭЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Монгол, Англи, Орос хэлний шалгалтын хувьд сонсоод ойлгох чадварын даалгаварыг энэ жил оруулахгүй. Тест, нөхөх юм уу өөр хэлбэрээр зохион байгуулна.

Энэ жил 12 дугаар анги төгсч буй 35700 суралцагч бий. Дээр нь өмнөх оны 3500 орчим төгсөгч нийтдээ 39 мянган шалгуулагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоолол байна. Цахимаар хаанаас ч бүртгүүлж болох давуу талтай. Бүртгүүлэхийн тулд хамгийн түрүүнд 10 хичээлээс сонголтоо хийх хэрэгтэй. 

Ямар мэргэжлээр суралцахад ямар хичээлээр шалгалт өгсөн байх ёстойгоо урьдчилж маш сайн судална гэсэн үг. Өмнөх жилүүдэд хичээл сонголтыг хийсний дараа өөрчлөх хүсэлтэй цөөн тохиолдол гарч байсан.

Боловсролын үнэлгээний төвөөс чат бот ашиглалтад оруулж байгаа. ЭЕШ-д оролцогчид өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх нь чухал.

Шалгуулагч иргэний үнэмлэх, арын фон нь цайвар цулгуй өнгөтэй цээж зураг шаардлагатай. Мөн шалгуулагч өөрийн и-мэйл хаягтай байх хэрэгтэй. Нэг шалгалт 5,800, батламж 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт нь заавал тухайн шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй.

Овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд сургуулийн сургалтын албанд хандсанаар манай үнэлгээний төвд мэдээлэл засагдана. Өмнөх жилийн төгсөгчид хувийн мэдээлэл зөрсөн бол заавал улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байж дараа нь үнэлгээний төв дээр засагдах боломжтой. ЭЕШ-ыг зургаадугаар сарын дундуур, Монгол хэл, бичгийн шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн мэдээллийг өглөө.

ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:23

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:23

Зочин [64.119.20.177] 2021-03-13 19:18:30

Улс орны алс ирээдүйг бодвол энэ шийдвэр зөв. Сайн хүүхэд сурах бичгээ судлаад, цахим хичээлтэйгээ харьцуулаад шалгалтаа сайн өгч болно. Харин залхуучууд бол хэцүүднэ. Залхуучуудаар хэмжүүр хийж болохгүй:...

Хужаа [202.179.27.97] 2021-02-26 14:34:10

Хая аа сайхаа хужаа байнааа

Зочин [64.119.25.61] 2021-02-26 01:32:15

yagaad 2 oor um yariad bna aa. tanhimaar sudalsan aguulgaar geed ochigdor l yarij bicheed baisan biz ded

Зочин [202.9.46.66] 2021-02-26 00:55:49

Өнгөрсөн жил хүүхдүүд тэгж аваагүй гээл байсан шд

Зочин [172.58.141.210] 2021-02-25 14:02:56

Tegvel barag uzsen yumgui shahuu buizaa


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.