Л.Баттөр: Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд өвчний аюултай шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ойролцоох эмнэлэгт хандах хэрэгтэй

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс дур мэдэн өөртөө эмчилгээ хийх тохиолдол гарч байгаа талаар мэдээллүүд байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

- Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст НЭМГ-аас дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж байнгын хяналт тавьж байгаа. Өрхийн эмчийн зөвлөсний дагуу л эмчилгээ хийх хэрэгтэй.

PCR шинжилгээгээр онош батлагдсан ч шинж тэмдэггүй, эсвэл шинж тэмдэг бага илэрч байгаа хүмүүсийг гэрийн тусгаарлалтад үлдээхийг зөвлөж байгаа. Гэртээ үлдэхийг хүсэж байгаа хүний хувьд ам бүлийн тоо таваас дээш, мөн гэр бүлд нь 60-аас дээш настан, архаг суурь өвчтэй хүн байгаа бол эмнэлэгт тусгаарлагдах хэрэгтэй.

Зарим өндөр настнуудын хувьд эрсдэлээ тооцоолоогүй гэртээ үлдээд дараа нь хүндрэл үүсэх, амь насанд нь ч эрсдэл үүсэж байгааг анхаарах шаардлагатай.

-Халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй, хаана хандахаа мэдэхгүй 5, 6 хоног болох тохиолдлууд байгааг иргэд хэлж байна. Ийм тохиолдол байгаа юм уу?

- Өчигдрийн мэдээгээр 3172 хүн гэрийн тусгаарлалтад байна. Энэ тоо өдөр бүр хөдөлж байдаг. Гэртээ үлдэж байгаа хүмүүсийн гол хяналт өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжиж хийгдэж байгаа. Гэхдээ халдварын үеийн аюултай шинж тэмдэг илэрвэл эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой. Аюултай шинж тэмдэг илрэхэд үл ойшоож хүлээснээс болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хоцорч үзүүлэх тохиолдол гарч байна.

Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд өвчний аюултай шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ойролцоо байгаа эрүүл мэндийн байгууллагадаа шууд хандах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд шинж тэмдэгт суурилсан тусламж үйлчилгээг үзүүлэх стратеги руу шилжсэн байгаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:33:25

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:33:25

зочин [202.9.46.158] 2021-04-15 17:59:02

Гэрийн тусгаарлалт хийж болохгүй. Дүүрэг болон бусад хувийн ч хамаагүй эмнэлэгт эмчлэх хэрэгтэй. гэрээр нас бараад байхад. засгийн газар бүрэлдхүүнээрээ огцор. Арай дэндлээ.

Зочин [150.129.143.158] 2021-04-15 08:06:40

ЯМАР ЯМАР СТРАТЕГТ ГЭСЭН БЭ, ИНГЭЖ БИТГИЙ ХУДЛАА ЯРЬЖ БАЙ. ӨРХ ДЭЭР СУУДАГ ХҮМҮҮС ЯМАР Ч МЭДЭЛЭГ ЧАДВАР БАЙХГҮЙ. МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ЯАХАА МЭДЭХГҮЙ АЛМАЙРААД ХАЯЖ БАЙГАА ЮМ БАЙНА.

Зочин [23.251.121.225] 2021-04-15 05:03:57

Худлаа штээ. Новш юмаа дуусаж бнаа. Хөл хориогоо сайн тавиачдээ

ЗОЧИН [202.55.188.100] 2021-04-15 01:46:28

ЭНХСАРАН!!! ХАРИУЦЛАГА ЯАЖ ТООЦСОН БЭЭЭ!!!ХАРИУЦЛАГАГГҮЙ ХАНДСАН ЭМЯ,УОК,ХЯНАЛТАА АЛДАЖ,ТАРХАЛТЫН ЭХ ҮҮСВЭР ТАРЬЧААД!!!

Зочин [103.26.195.71] 2021-04-14 20:46:15

handsan ch avahgui bna lee.mnai or duussan gd.ta maygalajiin.tanii bie gaigui bn en ter gd ta ayultai shinj temdeg ilervel oiroltsooh emnegt handah heregtei gj hosut bolon shat shatnii emneleg orhiin emnelegtee helj ogoh heregtei bayarlalaa

Зочин [192.82.80.61] 2021-04-14 20:23:16

SPUTNIK V vaktsin hiihiig chini huleesen hun l ih baina daa_________!!!!!!!

Зочин [103.26.194.93] 2021-04-14 19:51:23

Айгаад суржигнээд бх юм бхшуй ковидийн хуч сулар ч ба 22 оны зцн гэхэд лобарторд гаргаж авсан учир хуч сулардаг гэнэ анх хятадад гар ч бхад улсууд гудамжинд л унаад ухээд бсан одоо гайгуй бгаа гол нь зөв эмчилэх хэргттэйг л яариад бгаа

Зочин [192.82.80.61] 2021-04-14 16:07:22

"EPIVAKKORONA"__"KOVIVAK" vaktsinuudiig sain duriin onkologiin uvchtei humuust hiih turshilt 3 dahi uedee yavj baina.........!!!!!!!

Зочин [192.82.80.61] 2021-04-14 16:00:20

"EPI-VAK-KORONA" vaktsin_ novosibirsk mujid_ irlee.......!!!!!!

Зочин [59.153.87.52] 2021-04-14 15:58:55

Одоо спорт заал, том талбартай газруудад тусгаарлах хаалттай орууд байршуулж халдвартай хүмүүсээ хэвтрүүлж эмчлэхээс өөр аргагүй болждээ

Zochin [202.9.46.242] 2021-04-14 22:11:11

Emch suvilagch bhgyi hyrehgyi geed bna,bgaa hedhen ni rezin shig sunasaar baital tasraad unahad yah boldoo

Зочин [66.181.187.85] 2021-04-14 14:42:41

Гэрийн тусгаарлалт гэж байж болохгүй. Эмнэлэгт эмчийн хяналтад байлгах хэрэгтэй. Тохиолдол ихсээд ирвэл тусгаарлах байраа нэм л дэ. Жилийн өмнө баахан сургуулилт хийгээд байсан Шү дэ. Одоо хэрэгжүүлээч. Үндсэн үйл ажиллагаа явуулдаг эмнэлэгт баахан ор дэлгэх нь буруу шүү.

Зочин [103.57.94.171] 2021-04-14 14:04:06

Бие муудвал ийм ийм дугаарт холбогдож мэдээлэл тусламж ав гэж ажлаа зохицуулах байтал.... эднийг ёстоы мал бол заазлчихмаар гэж үг явдаг.....

Зочин [66.181.184.108] 2021-04-14 13:58:07

Вакцины эх5ий тунгаа авсан хүмүүсийн гэр бүл халдвар авсан тохиолдолд эмнэлэгт тусгаарлаачээ. Яалт ч үгүй халдвар авах нөхцөл үүсч түрүүчээсээ авч бна. Вакцины үр бхгүй болох гээд бна.

Зочин [192.82.72.187] 2021-04-14 20:16:38

Ядаж 2 дах тунгаа хийгээчээ. Арай баталгаатай бно.

Иргэн [192.82.73.64] 2021-04-14 13:42:05

Үнэн бол сайхан л юм


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.