Өрхийн орлого буурч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэв

Aдмин / Эдийн засаг

Цар тахлын улмаас эдийн засаг хямарч өрхийн орлого буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.7 хувиар нэмэгджээ. “MEC” судалгааны байгууллагаас гурван жилийн хугацаанд хүнсний багцын үнийн өөрчлөлтийн талаарх судалгааг гаргасан байна. Судалгааны хүрээнд дөрвөн ам бүлтэй нэг өрхийн хэрэглээнд нийцэх хүнсний багцыг 2018, 2019, 2021 онуудад худалдан авч үнийн өсөлтийг харьцуулан харуулжээ. Төмс, талх, хиам, ургамлын тос, жимсний шүүс, өндөг, цагаан будаа, сонгино, гурил, сүү, хонины мах зэрэг багтсан хүнсний багцыг 2018 оны нэгдүгээр сард 28148 төгрөгөөр худалдан авч байв. Харин яг ижил нэр төрлийн бүтээгдэхүүнтэй хүнсний багцыг 2019 онд худалдан авахад 35313 төгрөг болсон байна. Тэгвэл цар тахлын дэгдэлттэй, эдийн засаг хямарсан энэ үед хүнсний багцын үнэ 46619 төгрөг болсон байна. Хүнсний багцын үнийг 2018 онтой харьцуулахад энэ онд 18471 төгрөгөөр нэмэгджээ.

Үүнээс бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг тусад нь харвал 2018 онд сонгино нэг килограмм нь 1131 төгрөгийн үнэтэй байсан бол энэ онд 2850 төгрөгийн үнэтэй болж 151 хувиар нэмэгдсэн байна. Харин 0.5 литрийн савлагаатай ургамлын тос 2018 онд 1859 төгрөг байсан бол 2440 төгрөгөөр буюу 131 хувиар нэмэгдэж 4299 төгрөг болжээ. Цагаан будаа 4129 төгрөгөөс 4439 төгрөг болж долоон хувиар нэмэгдсэн байна. Мөн төмсний үнэ 79 хувиар өссөн хонины мах 58 хувиар өсчээ. Судалгааны тайлангаас харахад өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ 39 хувиар өссөн байна. Үнийн өсөлтөд импортын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээврийн зардлын үнийн өсөлт, үгсэн хуйвалдаж үнийг зохиомлоор өсгөсөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас шалган ажиллаж байгаа ч үнийн өсөлттэй холбоотой иргэдийн бухимдал тасрахгүй байна.

Өрхийн орлого, худалдан авах чадвар буурсаар байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сар тутам өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ энэ оны гуравдугаард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.5 хувь, оны эцсээс 3.1 хувиар өссөн байна. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 2 хувиар, орон нутагт өмнөх сараас 1-6.4 хувиар өсчээ. Харин цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим салбарын сарын дундаж цалин буурсан байна. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн салбарын ажилчдын сарын дундаж цалин есөн хувиар, зочид буудал, байр орон сууц, нийтийн хоолны үйлчилгээ салбарынх 6.8 хувиар, барилгын салбарын ажилчдын дундаж цалин 5.5 хувиар, бөөний болон жижиглэн худалдаа, машин, авто засвар үйлчилгээний салбар, хувиараа бизнес эрхлэгчдийн дундаж цалин 1.6 хувиар буурчээ. Хөл хорио тогтоож иргэдийн халаас хоосорсон энэ үед бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж үнийн өсөлтийг багасгах шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.БЯМБАЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:05:34

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:05:34

зочин [103.10.22.117] 2021-04-16 16:16:38

манай монголчууд золиос гарган байж улаан оросын хүчинд эрх чөлөө тусгаар тогтнолоо олсон ч одоогийн бид монгол хүнд байсан төрөлхийн сайн зан чанараа гээж сувдаг шунахай өнгө мөнгөний төлөө эх орон тусгаар тогтнолоо худалдахад сэтгэл торохгүй шуналтнууд болсон .жишээ С.Баяр ,Ц.Элбэгдорж гээд цуварч өгнө.

Зочин [66.181.185.110] 2021-04-15 19:42:15

Удахгүй ихэнх нь хүнсний толан авах байх, дараа нь толан тараах чадалчгүй болно ингээд дампууралаа зарлана

Иргэн [203.23.49.49] 2021-04-15 19:03:27

Үнэнээ нэмээд байгаа Луйварчидаа торгоочээ. Дандаа ард нь том дарга нар байгаа учраас торгож хязгаарлаж чадахгүй байгаа гэдэг үнэн үү

Зочин [202.70.36.122] 2021-04-15 18:41:31

МАНдуулж бгаа царайн энэ лдээ

Зочин [139.5.219.9] 2021-04-15 13:39:20

Odoo orlogiin tatvar nemne gesen ah dee

зочин [192.82.68.220] 2021-04-15 12:01:02

Хүнсний талон авч байна Өлсөхгүй.

Зочин [202.9.46.89] 2021-04-15 11:48:03

Арчаагүй ард түмэн

Зочин [202.9.46.96] 2021-04-15 10:23:47

300 TOGROGOO AVAAGUI EBARIMTD BURTGELTEI HURNEE ENE UNEHEER TUSLAMJUU ESVEL YAMR NEGEN YLS TORIIN TOOTSOOLOLO UU

Зочин [64.119.23.12] 2021-04-15 10:02:36

Шал худлаа. Хүн бүрт 300 К өгснөөс биш аваагүй л дээ.

Зочин [69.47.29.7] 2021-04-17 22:08:07

300K -aa avsan shuu bayarllaa Tor Zasag minuu! arhind zarahgui ee ger bul ur huuhedee haldvaraas sergiileh darhlaag ni demjihed zartsuulnaa, thanks again!

Зочин [202.9.46.120] 2021-04-15 10:57:23

Хүн бүр хүүхэд бүр 300 гаа авсан. Муу аргаар баяжсан юмнууд л засаг ард олны эсрэг хийх юмаа олж ядан ийм юм ярьдаг.

zochin [122.201.22.145] 2021-04-15 09:59:16

Ene 300 avah hereggui humuus ingej dongosoj baihaar ger horoolliin hetsuu bgaa humuust 300gaa ugchuuch, ta nar ch luivarchin hulgaichdiin bugs doloogch nar bolohoor ingej hutsdag baih!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [150.129.142.22] 2021-04-15 17:51:24

хэцүү хүмүүст тусалж байна гээд байдгаа барьж гүйгээд бүүр давруулчихсан байх юм. тэд чинь баян тарганаасаа илүү цамаан болчихсон. өгсөн муухан юмыг чинь шууд нохойныхоо идүүр рүү шиднэ.

Зочин [172.58.140.97] 2021-04-15 08:59:25

Hun burt 300000 togrog ogohoor orhiin orlogo buurdag yumuu teneg setguulchee?

Зочин [192.82.83.188] 2021-04-15 08:58:22

Баруун солгойгүй халамж нэрээр баахан мөнгө цацсаар байгаад Венесуэл шиг болохнээ

Зочин [202.9.46.89] 2021-04-15 12:29:32

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ-ын иргэдийн жаран хувь нь зээлийн карт болон халамжаар амьдралаа залгуулдаг юм. Таны наад асуудал чинь сүртэй асуудал биш.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.