Токиогийн Олимпыг цуцлахад хүрч магадгүй гэв

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /Kyodo/. Японд “COVID-19” халдварын нөхцөл байдал хүндэрвэл энэ зун болох Токиогийн Олимпын наадмыг цуцлахад хүрч магадгүй гэж тус улсын эрх баригч Либерал-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиро мэдээлжээ.

“Хэрэв Олимпыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсвэл цуцлахаас өөр аргагүйд хүрнэ” гэж Н.Тошихиро өнөөдөр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.

Гэвч Япон улсын хувьд Олимпыг зохион байгуулах нь “томоохон боломж” гэдгийг тэрбээр онцлоод, амжилттай явуулахын төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.

Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, хүн төрөлхтөн цар тахлыг ялан дийлсний бэлгэ тэмдэг болгон Олимп, Паралимпын наадмыг “аюулгүй” зохион байгуулахаа хэдийнээ амласан билээ.

Гэсэн хэдий ч Японд сүүлийн үед халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болж, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд одоогийн нөхцөл байдлыг халдварын “дөрөв дэх давлагаа” хэмээн үзэж байна.
Мөн Токио тэргүүтэй хэд хэдэн мужид зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийг багасгах гэх мэт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тогтоогоод байгаа юм.

Үүний зэрэгцээ олон нийт Олимп, Паралимпыг зохион байгуулахыг эсэргүүцэх болжээ. Тодруулбал, “Kyodo” агентлагаас саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 39.2 хувь нь наадмыг цуцлах хэрэгтэй гэж хариулсан бол 32.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:26

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:26

ZOCHIN [66.181.161.125] 2021-04-17 16:35:52

OLIMPOOS UMHU YARGACGIH SEJIGTEH TUBSHINBAYRIIH OLIMPIIN XOROOHII ERUNXIILUGCH IIH ALBAIIG N ABAX XEREGTEI YARGACHIN SEJIGTEH XYH BAIX YSGUI SHYY

Зочин [202.21.107.118] 2021-04-16 19:49:00

Олимп монголчуудад хэрэггүй. далгалжуулагчид нь хамаг хувцсаа тайчаад дэлхийн доог болно. Ганц нэг нь медаль авбал Түвшинбаяр шиг солиорч эхэлнэ.

Японоос [126.199.29.215] 2021-04-16 08:37:54

Олимпийг хийхийг эсэргүүцэж байгаа хүн олон ч ЗГ, Токио хотын захиргаа, хотын захирагч Коике Юрико нь, Олимпын хорооныхон хичээж байна. Олимпын бамбарын буухай нь орон нутгуудаар үргэлжилсээр байгаа.

Зочин [103.26.195.71] 2021-04-15 19:20:51

olimp bolno

0лимп [202.179.26.66] 2021-04-15 19:09:53

олимп болно би үнэт эдлэлээ зараад очиж үзнэ

Зочин [150.129.141.121] 2021-04-18 20:51:19

ямар онгироо юм. тэгж байгаад хоосон хоцров. японы иргэн болж үлдээрээ.

Зочин [43.242.243.81] 2021-04-16 00:51:27

Үзэгчгүй болно гэж байсан даа. Юмаа хамаагүй яаран зарахаа азнаарай.

Зочин [66.181.161.116] 2021-04-15 19:05:20

Олимп болохгүй ээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.