НМХГ: Хугацаа нь дууссан 187 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулжээ

Aдмин / Хууль

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 6358, хүнсний үйлдвэр 17, эмийн сан 174, бусад 50 нийт 6599 газарт хяналт шалгалт хийгдлээ.

Мөн цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн, санамж, зөвлөгөө өгч, 6599 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүллээ.

Захирамжийн хүрээнд спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй нийт 3740 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 652 зөрчлийг илрүүлж, 338 буюу 51.8 хувийн үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, байгууллагын зүгээс тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 20 иргэний үйл ажиллагааг зогсоосон. /Гар утас,цахилгаан бараа,алт мөнгөний дархан лангуу 3, дугуй засвар 6, ТҮЦ 7, барилгын материалын дэлгүүр 2, хоолны газар 2/, Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 17 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 5 албан шаардлага хүргүүлж, 10 аж ахуйн нэгж, 4 иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 13 нэр төрлийн 187 ш, 311968 мян/төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.121] 2021-04-18 10:42:05

Устгах яах бэ. нөгөө ИХ*-н эмэгтэй сайдуудад өгчих тэд чинь юм үзээгүй өлөн хүмүүс байна лээ.

Зочин [66.181.179.88] 2021-04-17 11:30:15

baraa buteegdehuun deer baidag hugatsaa chin erno zuvlumj bolhoos, buteegdehuun ashiglaj bolohgui gesen ug bish

Тулга [192.82.71.65] 2021-04-16 17:11:45

Хаанаас ямар худалдааны төвөөс илрүүлсэнээ ерөөсөө мэдээлэхгүй юм аа! иргэд аль газраас юм авахдаа болгоомжтой байхаа мэдмээр байна шүү дээ. дандаа эзэн биегүй юм ярих юм. нийслэлийн тэр олон дэлгүүрийн алийг нь гэж бодох вэ? тэр худалдааны төвөөс ийм нэр төрлийн тийм бараа гээд хэлчихвэл амар байна

Зочин [59.153.115.155] 2021-04-17 13:39:48

Yag unen.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.