Д.Цогтбаатар: Уур минь хүрч байна. Монголын Ардчилалд аюул нүүрлэлээ

Aдмин / Улстөр

УУР МИНЬ ХҮРЧ БАЙНА... МОНГОЛЫН АРДЧИЛАЛД АЮУЛ НҮҮРЛЭСЭН УЧРААС

• Монголчууд аа! Ярилцаж, хэлэлцэж, сонсож, мэтгэлцэж, ойлголцоцгооё,
• Монголчууд аа! Сургаар биш, эрлээр, муулж, сайлж, хуурч биш, шударга зарчмаар амьдарцгаая,
• Монголчуудаа! Хэн нэгэн хүн, улс төрийн байгууллагыг шүтэж биш /өмнөх нийгэмд байсан, одооч байна/, өөрийн бодолтой, зоригтой, сийрэг ухаантай, ил тод нээлттэй, ёс зүйн хариуцлага хүлээж чаддаг байцгаая,
• Монголчууд аа! Хамтран бүлэглэж улсаасаа төрийн наймаа, төсвийн хулгайгаар баяжих биш, Улсаа, хүнээ хөгжүүлж, ард иргэддээ боломж олгоцгооё,
• Монголчууд аа! Гүтгэж доромжлох, бялдуучлах, амин хувиа бодох биш, итгэж, сэтгэж, бие биеэ дэмжиж амьдарцгаая,
• Монголчууд аа! Хэрэв та, эрх мэдэлд хүрсэн бол “...монголын баялагт шунах биш, баялаг бүтээж, улс төрийн бэрхшээлээс шантрах, хуйвалдах, нэг улс төрийн хүчнийг ашиглах биш, сайн үйлс, их үйлсийг бүтээх” гэж очиж сурцгаая,
• Монголчууд аа! Төрийн өндөрлөгт “өөрийгөө золиослох” гэж очдог болохоос, “улс төрийн айдсаасаа гараагүй, үхээнц царайлж” айж эмээж, баяжих гэж очдоггүй юм. Амь биеэ зөвхөн Монгол Улсдаа зориулцгаая,
• Монголчууд аа! Төрийн 3 өндөрлөгт амьд үлдэх, амиа хоохойлох, олон жил төрийг дарангуйлах санаа агуулсан, зөвхөн хуйвалдаанаар төрийг барих” гэх санаа агуулах биш, Монгол Улсаа мандан бадруулж, иргэн бүхэнд боломж олгох Үндсэн хуулийн 19.1 дэх заалтыг хэрэгжүүлэхэд анхаарцгаая.
• Монголчууд аа! Гуниглах, гутрах, өөлөх биш, өөдрөг сэтгэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй амьдарцгаая.

...Тэртээ 1964 оны улс төрийн үйл явдлыг бага наснаасаа нүдээр харж, чихээр сонсож, биеэр туулсан хүний хувьд хэлэх үг надад байна. Надад өмнөх нийгэм шиг “бялдуучлах”, өнөөгийн нийгэм шиг “попрох” авьяас заяагаагүй. Ямар сайн даа сүүлийн 3 жилийн ИНХ, ТББ-уудын иргэний тэмцэлд “попорч” чадахгүй байна гэж зарим нөхдөдөө доог тохуу болж, зэмлүүлж байх вэ дээ. Гэвч ардчилсан зарчмаа барьж байсан маань тэмцлийн үр дүнд өчүүхэн ч гэсэн нэмэр болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгэхдээ худлаа ярих, хуурамч зан гаргах, цаг алдах, хугацаа хоцрохыг эрс эсэргүүцэж, ёс зүйн хариуцлагатай, шударга ёсыг дээдлэх хувийн зарчим маань зарим нэгэнд таалагдаагүй байх. Хүмүүс задгай байхыг ардчилал гээд ойлгосон хүмүүс олон таарлаа. Харин 100 гаруй монголын ИНХ, ТББ-уудын төлөөллүүд нэгдэж нийлж хуралдаж хэлэлцэж байх үедээ намайг 100 хувь дэмжиж байсан. Тэд намайг АТГ-ын даргад олон нийтээс дэвшүүлж, дэмжиж байсанд, тэдэнд туйлын их баярлаж явдгаа илэрхийлж байна. Надад улс төрийн үлэмж хэмжээний авлигачид, овтшаарууд, оффшорчид, төрийн наймаа, төсвийн хулгайчдыг нуга дарах боломж олдоогүй ч та бүхэнд боломж олдоно гэж найдаж байна.

...Бага наснаас намайг арван хуруу шигээ мэдэх хүмүүс олон бий. Сурагч, оюутан, ажил амьдрал дээр гарсан үе, цэрэг арми, үйлдвэрийн газар, улс төрийн тогоонд гээд л монголын бүхий л давхаргад хамтарч ажиллаж байсан бүхэн намайг сайн ойлгодог.

...Нэгэн зүйл: ...Аав, ээжтэйгээ байхад бид баян байсан. Тэдний маань сэтгэлийн тэнхээтэй, оюун санааны гэгээлэг байсан нь энгийн ойлголт. Харин зүрх сэтгэл нь агуу. Бид аав, ээжийнхээ зүрх сэтгэлээр тэжээгдэж бид баян байсан. Дашнамжилынхан гэдэг айл 11-үүлээ, 9 хүүхэдтэй байлаа. Бид “Боржигон” гэдэг Их Чингисийн агуу том овгийн хүмүүс биш, өчүүхэн жижиг, нэр цагаан, мөр цагаан “Манхилаг” овгийн хүмүүс. /Монголын ургийн овгуудаас 70-80 хувь нь “Боржигон” гэсэн судалгаа байдаг гэж сонссон/. Одоо бид Дашнамжилынх гэдэг айлын үндсэн бүрэлдэхүүнээс 3-уулаа үлджээ. Ах, эгч, дүү нарын болон төрөл төрөгсдийн хүүхдүүд, ач, зээ, гучинцар, зээнцэр дараагийн үеийнхэн маань улам олуулаа болжээ...

...Нэгэн зүйл: ...Хэлэхгүй байж болохгүй нэгэн зүйл биднийг байнга дагадаг. “Хэлмэгдэл”. Бид гэр бүлийн хүмүүжлийн энгийн зарчимтай хүмүүс. Бидний дундаас улс төрийн зальтан, улс төрийн хулгайч, луйварчид төрөөгүй. Гарах ч үгүй. Садан төрөл төрөгсдийн хүүхдүүд, ач, зээ нарыг битүүхэндээ судалсан. Үнэр ч алга. “Манхилаг” овгийн үнэ цэнийг бид тээж явна.
Бидний овгийн дундаас “улс төрийн гэмт хэрэгтэн” гарвал бидний удмынхныг 30 жил монголын төрд бүү ойртуулаарай гэж ам бардам хэлэх байна. Бид аавыгаа амьд сэрүүн байхад сахлаа ургуулаагүй. Түүний урдаас, өмнөөс юу ч ярьдаггүй, дуугардаггүй тийм л ёс зүй, тэвчээртэй байсан хүүхдүүд.

Харин монголын нийгэмд ардчилсан хувьсгал ялснаас хойш 15-17 жил хүртэл өөрийнхөө бага насны хэлмэгдүүлэлтийн талаар ган хийгээгүй. Өөрөөр хэлбэл аавынхаа амьд сэрээн байх сүүлийн 1-2 жил буюу 2005-2007 онд анх удаа “Өдрийн сонин”-д Ж.Нэргүй сэтгүүлчтэй “Хүүхдийг хүртэл тойроогүй хэлмэгдүүлсэн он жилүүд” гэдэг ярилцлагыг анх удаа өгсөн. Мэдэхгүй хүмүүс хэлмэгдүүлэлтийн жилүүдийн бодит амьдралыг биетээр тодотгохын тулд ярьсныг байнга ярьдаг гэж ойлгодог, ойлгуулахыг зориуд хүсдэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Тийм бүлэг хүмүүс байдгийг бид мэднэ. Тэдний ярьж төсөөлж байгаагаар хэн нэгэнд өстөн байгаадаа биш, түүхийн сургамж талаасаа байнга сануулж байх логикийг дагуулж байгаадаа байгаа юм. Тэд доромжилж яриг, бид сургамж талаас ярьсаар байх болно. Яагаад хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудад сургамж хэрэгтэйг мэдэрдгийн хувьд ярихаас өөр арга байхгүй. Сүүлийн үед зохион байгуулагдсан “хэлмэгдүүлэлттэй холбогдолтой эрдэм шинжилгээний бага хурал”-д хэлмэгдүүлэлтийн талаар ярихад зарим нэг эрдэмтэн судлаачид, багш нар дургүй байгааг нүдээрээ харсан. Тэднээс 1-2 хүн л байсан даа. Үүнийг яриулах дургүй хүмүүс нь эрт дээр үедээ монголын иргэдийг хэлмэгдүүлж явсан, бялдуучилж явсан, мөн даган баясагчдыг үр хүүхэд, даган баясагчдын нөлөөний хүмүүс гэж ойлгогдохоор байгаа юм. Харин над руу шууд ийм дайралт хийх нь бага боловч, харин бидний монголчууд бидний хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд, ач, зээ нар рүү дайрах нь их байдаг. “Зовлон ярьсан хөгийн новшнууд”, “Нэрт хэлмэгдэгчид”, “Болохгүй хүмүүс” гээд тэдний өгсөн нэр хоч бидэнд бий.

Тэдний үг агаарт замхарна, бидний үг сургамж талаасаа ядарч зүдэрч явсан иргэддээ, ирээдүйн үр хүүхдүүдэд “шар тос” гэсэн үг.
...1990 оны ардчилсан хувьсгалаар “хэлмэгдүүлэлт” гэдэг ухагдахуун яригдаагүй газар нутаг байхгүй, монголын 4 зүг, 8 зовхист цуурайтсан. Үр дүнд монголчууд бид эрх чөлөөтэй болсонд хамаг учир байгаа юм... Ардчилсан хувьсгалын хөдөлгөөнүүдийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж явсныг ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан нөхдүүдээс өнөөдөр ч энэ талаар дурдахгүй явдагт бид харамсдаг. Тухайн үед 4 хөдөлгөөн бус 5 дахь хөдөлгөөн бас байсан юм шүү гэдгийг хэлье. 5 дахь хөдөлгөөнийг монголын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийн төлөө тууштай тэмцэж явсан хүмүүс толгойлж байсан юм.

...Нэгэн зүйл: Бялдуучид надад дургүй, бялдуучдад бий үнэн голоосоо дургүй. Бялдуучдын давхаргыг устгах дотроо бодолтой, зорилго агуулдаг хүн. Тэгэхлээр надад дургүй хүнийг та сайн тунгааж ойлгоорой. Тэд хэн нэгний захиалгатай этгээд байдаг. Сүүлийн үед хөлсний бичээчид гэж бас нэг давхарга үүссээд байна. Тэд зөвхөн мөнгөнд дуртай, хэнийг ч доромжлоход бэлэн хүмүүс. FB-д тэднийг танихад амархан. Овог нэр, зургаа бодитоор тавиагүй бол тэд бялдуучид болон хөлсний бичээчид гээд шууд ойлгоход болно. Тэд аймхай. Ил харахаас үхтлээ айна. Эзэндээ амиа өгөх, шоронд орохоос буцахгүй. Яагаад гэвэл эзэн нь хэзээ нэг цагт тэднийг суллана. Тэр эзэндээ “баатар”, харин ард иргэдэд улс төрийн хулгайч, үхэн үхтлээ энэ нэрээс салахгүй хүмүүс. Монголын хуучин нийгэмд 50 мянган мэдээлэгч байсан. Өнөөгийн ардчилсан нийгэмд 22 мянган цүнх баригч, бялдуучид байна. Тэдний тоонд орохгүй байхыг өнөөгийн залуучууд хичээгээрэй гэж зөвлөх байна.

...Нэгэн зүйл: “Улс төрийн хэлмэгдэл”-ийн талаар буруу ташаа ойлгодог явдал монголын нийгэмд бий. “Хэлмэгдүүлэлт” гэдэг нэг цогц ойлголт, шинжлэх ухаанчаар хандах ёстой асуудал. Улс төрд зүтгэсэн бүхэн “улс төрийн хэлмэгдэгч” болохгүй. Хавтгайруулж ойлгох явдал бас байна. Шинэ цаг үед “Улс төрийн” “эдийн засгийн”, “бизнесийн”, бүлэглэлийн хоорондын зодооноос үүссэн “шударга бус хонгилынхон”, монголын томоохон төсөл, хөтөлбөрийн төлөөх тэмцлээс үүссэн хохирогсод” гээд өөр хоорондоо ялгаатай.

Харин хүний эрх талаас зөрчигдсөн бол хүний эрхийн зөрчилд зайлшгүй хамаарагдана. Тэгэхдээ энэ бүхнийг улс төрийн шалтгаанд хамааруулах нэг өөр. “Монголын төрд зүтгэсэн хүндээ халгаатай” гэдэг үгийг сүүлийн үед их ашиглах болж. Хүнээ, улс төрийн учир шалтгааныг зөв олж чадсан бол энэ үгтэй хамааралтай. Энэ үг Монголын Тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийн төлөө зүтгэж, тэмцсэний төлөө хэлмэгдэж зовсон хүмүүстээ зориулан хэлж байсан үг л дээ. Төрд зүтгэсэн хүмүүс монголынхоо төлөө зүрх сэтгэлтэй гэдгийг ойлгож байна, харин түүний хажуугаар өөртөө, бусдад бизнесийн боломж олгож, улс оронд хохирол учруулсан эсэх гэдэгт ялгаа байгаа юм. Газар нутаг, монголын баялгийг гаднынханд далд аргаар хуульд өөрчлөлт оруулж оролцсон, дэмжсэн гэх мэт шалтгаанууд улс төрийнхнийг дагуулах болжээ. Сайн нягтлах ёстой. Зарим хүмүүс улс төрийн зүтгэлтнүүд орон шоронд орж байхад Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо дуугарахгүй байна гэж ярьдаг бололтой. Монголын нийгэм бүхлээрээ хулгай нүүрлэсэн энэ үед улс төрийн болчимгүй мэдэгдэл гаргах нь Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоонд болоод монголын төрд, иргэдэд эргэлзээ төрүүлэх асуудал. Хувь хүмүүсийг хүндэтгэдэг боловч улс оронд учруулсан хохирол, гай зовлонг бас тооцох ёстой. Хуулийнхан яагаад гэмт хэрэгтэн гэж тооцох болов. Улс төрийн нөлөө байна уу? Улс орныхоо тусгаар тогтнол, газар шороо, үндэсний язгуур эрх ашиг, монголын баялгийг хамгаалан зогссон зэрэг үндэслэл хэр хангагдсан эсэх талаар сайн судалж, бодож ярих асуудал юм. Энэ бол болгоомжлол биш. Энэ бол улс орны эрх ашгийн асуудал. Хэчнээн сайн хүн байсан ч энэ талд дээр алдсан уу гэдгийг шинжилгээ дүн хийх ёстой. Өөрийн толгойгүй аль нэг байгууллагыг удирдах нь хамт олондоо гай тарьдаг учиртай. Улс төрийн долигонол хамгийн аюултай. Үр дагавар нь ноцтой. Хувь хүнийг муулах амархан. Юу ч болгож чаддаг увдистай хүмүүс бий болчихсон байна. Монголын төр улс төрийн 100 жилийн буурал түүхэнд “хэлмэгдүүлэгч” нарт хариуцлага тооцож чадаагүй, үзээгүй өнөөг хүрсэн нь нууц биш.
...Хэрвээ монголын аливаа иргэний улс төрийн талаар эрх нь зөрчигдсөн хэнийг ч бид өмөөрнө, хамгаална бидний дуу хоолой хүрэх болно.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:04:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:04:38

Зочин [202.70.38.18] 2021-04-22 15:04:53

Жоонк нэр дэвшвэл Ээбээ, Бабангида 2 чинь болох юм байна ш дээ. Нэг нь ХҮН-ээс нгөөх нь МАН-аас гарна биз. Харин Жоонк намаасаа гарахгүй учир үлдэх нь дээ. Энэ хүний ойлгож буйгаар

Зочин [192.82.81.18] 2021-04-22 14:29:30

өөрийгөө ганц шударга хүн мэт донгиорчээ . өмнөх нийгэмд харин ч та нар шиг бялдуучид байгаагүй юм . юу хийж юу бүтээсэн гэж ардчилалд аюул гэх мэт солиорно вэ . Тийм их аюул байгаа бол чам шиг юмнуудын тарьсан гай шүү . юм л бол хэлмэгдэл гэж гонгинох юм . хэлмэгдэлгүй ямар нийгэм хэзээ хаана байсныг хэлээтэх . энэ магтаад байгаа ардчилал нэрээр гарч байгаа мянга мянган хэмэгдлээ хааш нь чихэх юм . хуцалгүй байсан чинь дээр .

Мөнхбат [66.181.189.176] 2021-04-22 13:52:39

Орилолдоод яахавээ. Угнаасаа бүгд л буруутайшдээ ийм нийгэмийг баыгуулалцсан цогтбаатар та ч буруутай . Аль ч нам адилхан идэх баяжих эхр мэдэлд хүрэхийг л нэн тэргүүн тавьдаг нь туйлын үнэн болсон

зочин [59.153.112.126] 2021-04-21 21:53:46

Ардчилал гэдгийнхээ учрыг ойлгодоггүй ,тархины тураалд орсон даган баясаж таван халтар төгрөгөнд хууртагсад олширсон нь маш харамсалтай.МАН, АН 2 намд улстөрийн тогоонд чанагдсан мундаг улстөрчид олон бий.АН д чинь харин муу хэлээд байсан С.Эрдэнэ,Бат-үүл нар чинь Арчаагүй Баттулгыг бодвол юмны учрыг мэддэг наанатай цаанатай ,Аль намаас үл шалтгаалан зөвийг нь зөв бурууг нь буруу гэж харж чаддаг улстөрчид байжээ гэдгийг одоо л ойлголоо.Эх орноо гэх сэтгэлгүй хагалган тараадагБаттулга,нам нам руу нийлж урваж явдаг Дүлзэн Түгжил Н.Энхбаяр нарыг улстөрөөс хурдан зайлуулахгүй бол Монгоын төрийг самарч дуусах нь

Зочин [202.126.89.39] 2021-04-21 04:35:00

энэ яг хэн юм ер нь иймэрхүү идда нар тэтгэвэртээ гарч байж ардчилал хөгжинө ш дээ адь аль намд хамаатай шүү

Эр хүн [103.57.93.155] 2021-04-21 21:49:55

Наад нөхөр чинь цагтаа төрийн өмчийн хороонд бас л будлуулдаг байсан гэнэ шүү.

Зочин [66.181.161.90] 2021-04-21 19:07:37

Хүмүүсээ хүнийг мэдэхгүй байж ингэж муухайгаар бүү хэл энэ хүн хүн талаасаа их сайн дотортой хүн шүү их ухаантай үнэнч шудрага хүн

Чамайг хариу бичвэл нэр утсаа өгнө. ХАлз буудалцахыг ч зөвшөөрнө [192.82.90.152] 2021-04-21 10:25:21

Юу гэнээ, Энэ зочинд өөрийн ухаан баййна уу. Бас хажуугаар нь тэтгэвэрт гаргалааа. Бас ардчилалыг аймаар хөгжүүлэх нь хөөе. Бас аль ч намд хамаатай гэнэ. Чиний толгойг жорлонд хийхэд улам өмхий болж өт шавна. Гэхдэээ толгой тань инээмсэглсээр баясгалантай байх болно. Учир ньтэр байх ёстой газраа байгаа учраас.

Mgl [122.201.21.118] 2021-04-21 01:30:02

Turiin umchiin horoonii darga hiij bsan gar bn ardchilsan namiin ued .Olon yum dongosohoo bolison ni deerdee chi idsen uusan chin ilreh biidee hahaha

Зочин [202.126.88.211] 2021-04-20 23:56:31

Цогоо ахмад миний цэргийн дарга байлаа. Мунлаг хүн. Тэр үед аав нь Дашнамжил гуай хэлмэгдүүоэотэд өртсөн хүний нэг байсан гэж ойлгосон. Гэр бүл удам судрын түүх гэмээр түүх зурөглалыг анх надаар зуруулсан юм. Дүү нь Гантулга гээд миний тасгийн дарга байлаа. Одоо хаана байгаа юм болов уу. Уулзах юмсан.

Зочин [64.119.17.74] 2021-04-21 21:09:02

Энэ үед шударга хүн хүн биш болж харагдах болж

Зочин [66.181.161.107] 2021-04-20 23:43:10

Яасан ууртай хүн бэ?

ИРГЭН [66.181.188.191] 2021-04-20 21:46:16

ардын намын луйварчид хулгайчид хээл.хахууль,авилгалдаа хахаж үх цаашаа

Irgen [202.9.46.195] 2021-04-20 17:48:45

Bitgii hudlaa hutsaad bai chi

Зочин [66.181.161.39] 2021-04-20 16:12:31

Нэг л их ардчилал ярьсан өлөн манж хужаагийн шээс

Зочин [148.60.92.227] 2021-04-20 16:10:26

Mongolchyyd nom ynsdaggyi ene metiin helberiin ylas torjih dyrtai boloo yu daa?ene bol sal hereggyi zyil sanagdana?...

Зочин [66.181.161.39] 2021-04-20 15:53:44

Шаалтуурнууд шаажил бна

Zochin [66.181.161.106] 2021-04-20 10:17:43

Ardchilal geheeree AN elbegdorj battulga tuunii hongliihon turiin umchiig huvaan idegsed bish shuudee ed bi bol haraitsai shuvuu partizan bid bol ardchilagch gej mongoliin ardchilaliig umchlun avch muguidlan zutgesneeree mongoliin ardchilaliig bulshillaa MAHN MAN HUN nam busd buhiil nam l ardchilliig demjigch ardchilaliin tuluuh tsohiloh zurhtei humuus shuudee harin yag hen ni ardchilal shudarga yosnii tuluu chin uneneer hen ni dur esgej duruulun bosoid bna ve gedgiig l ylgaj salga AN g tur barih burd olugarhi reketuud shuuh tsaazgui met aashilj ard tumen aij ichij daramt shahaltand ordog ni tuiliin unen shuudee shudarga yos togtoohiin tuld uureg hariutslaga yrigdana uureg hariutslaga yos zui yrihaar l hunii erh erh chuluu huviin umchruu haldaj bna tsereg zevseg bosgoh gelee geel huuli busaar hurungujsun ardchilaliihan shuugiad undag odoo buur il tsagaandaa garch busd namaa huuli busaar tatan buulgahiig deed shuuhdee erunhiilugch ni tulgan shaarddag hulgaichtai bolloo

Зочин [66.181.161.17] 2021-04-20 06:54:50

Uur hursen bol daraagiin alhamaa hii. Hulhi hurandaa bol shanaadaj baisan

Зочин [172.58.142.163] 2021-04-20 03:05:33

Нөгөө муу Чойном уур минь хүрч байна гэж бичээд шорон нааж билээ. Одоо жаал зөөлөрсөн цаг юм болов уу даа. Цаг үе нэг л биш болж, төр холбирох гээд байх шиг. Дараагийн хэдэн жил болоход дахиад уур хүрмээр гэж бичихгүй л байхсан.

Иргэн [103.57.92.74] 2021-04-20 02:41:32

Их салхи хөдөлбөл нижигнэнхэн хөдөлтүгэй гэсэн их зохиолчийн үг үргэлж бодогдоод хүсэгдээд байх болсон шүү.

Хуурамчаар олныг төлөөлж байна гэж хошгируулж болдог юм уу??? [202.131.225.53] 2021-04-20 01:39:53

Ардчилсан Нам тэгээд нийгмийн аль бүлэг хэсгийн нам юм бэ дээ? 1990 онд "ардчилсан" байсан байж болох юм. Гэтэл 30 жилийн ДАРАА тэр чигээрээ "ардчилсан" гэж гуншинтай явж БОЛОХГҮЙ ш дээ. Аль эсхүл барууны хөрөнгөтнүүдийн буюу баян малчин, тариачдын, эсхүл ажилчин болон ядуу малчин/тариачдын, эсхүл бүүр ядуу люмпенуудын, аль эсхүл байгаль орчноо шүтсэн ногооныхон гэж ТОДОРХОЙ НЭГ нийгмийн анги буюу үзэл суртлыг дагах ёстой. Гэтэл аль ч ангийг түшихгүй зүгээр л "ардчилсан" гээд ийм олон нийгмийн ангийн эрх ашгийг ХУУРАМЧААР илэрхийлээд яваад байж болдог юм уу?!? 30 жил хэдийнээ өнгөрчихөөд байна ш дээ.

Зочин966 [66.181.191.198] 2021-04-19 23:28:33

Би суулийн 30 жилд ут сонгуульд оролцоходоо намуудын буюу хулгайчдын нэгийг хучээр сонгож сонгох сонгогдох эрхээ эдэлж байгаагуй миний хусэл эдгээр новшийн намууд болон тууний хулгайчдыг сонгоххыг хусээгуй бусад ард тумний дийлэх миний адил байсан гэхэд итгэж болно. Энэ новшийн хулгайч намууд бидний тврхийг угааж одоо еерсдее захаасаа ялзарч эрх мэдлээ булаацалдаж ухэх гэж байна. Идсэн уусан хэрээс хэтэрч байна намууд сенетугэй

Нэргүй [103.212.118.68] 2021-04-19 22:24:39

Ардчилалд аюул нүүрлэлээ гэчихжээ!!! Одоо л ойлгож байгаа бол туйлийн харамсалтай! Анхнаасаа л нүүрлэсэн шүү дээ! Ардчилал гэдгээ буруу ойлгоод, буруу эхлэсэнээс болоод буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн үлгэрийг утгаар хэрэгжүүлээд явж байгаа бус уу? Ийм энгийн тодорхой учир шалтгааныг хурдан засаж, хөгжил цэцэглэлтийн зөв бодлогыг гаргаж чадах чадварлаг жинхэнэ лидерүүд л дутагдаад удаж байна даа!!! Арай л дэндүү удаад байна!! Уг нь тийм залуучууд байгаа. Байх байхдаа хангалттай олноороо байгаа!!! Харамсалтай нь тэднийг маань гаргахгүй байна!!! Яагаад гэдэг нь бас энгийн бөгөөд ойлгомжтой! Энэ бол тогтолцооны гажуудал бөгөөд дутагдал нь бөлгөө. Жинхэнэ уур хүргэх асуудал бол энэ л юм даа!! Энэ тогтолцоогоо өөрчлөөгүй засаагүй цагт бие биенээсээ ухаантай болох гэж тэмцэлдээд, улс болж тоглоод хэзээ ч амжилтанд хүрэхгүй!!!

Зочин [66.181.161.16] 2021-04-19 23:39:14

Тиймээ,энэ бүхэнд бид бүгд буруутай,хазайж эхэлсэн тэр цаг мөчөөс эхэлж тэмцэж засаж байх ёстой байсан.Одоо нэг нам ч биш,ганц зүний дарагуйлал тогтлоо,маш их хохирол амсана бид!

Зочин [59.153.114.225] 2021-04-19 21:24:13

ЭНЭ ЦОГТБААТАР ГЭЖ АХ ХҮҮ ХАРИН МУЖИК ЭР ЮМ БИЛЭЭ ДЭЭ. БИ 2010 ААД ОНЫ ҮЕД ХОРООЛОЛД МАШИНЫХАА НОМЕРЫГ ЦАГДААД ХУРААЛГАЧААД НӨГӨӨ ЦАГДААГААС НОМЕРОО БУЛААЖ АВААД МАШИНДАА СУУГААД ХӨДӨЛСӨН ЧИНЬ НӨГӨӨ ГӨЛӨГ ЧИНЬ РҮЛЭЭС БУЛААЦАЛДААД УРД ИРЭЭД ДӨНГӨЖ ЗОГСОЖ БАЙСАН МАШИНЫ АРААС МӨРГҮҮЛЧИХДЭГ ЮМ. ТЭГСЭН ЭНЭ АХЫН МАШИНЫГ МӨРГӨСӨН. БИ Ч ТАНЬЛАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ч БАЙЛ УУ ОДОО ЭНЭ УЛС ТӨРИЙН ГАР БӨӨН ЮМ ПҮЛТРЭЭД НОВШИРЧ ӨГӨХ БАЙХ ГЭСЭН ШҮҮ ЮМ БОДООД ЯАХ УУ АХ ХҮҮ ГЭСЭН ЧИНЬ ЗА ЯАХАВ ТЭГС ГЭЭД НЭГ ГАЗАР ЗАСУУЛС ГЭЭД ӨГЧИХ ОДОО ЯАХАВ ДЭЭ ГЭДЭГ ЮМ БАЙНА. ЭР ХҮН ЮМ ДАА Л ГЭЖ БОДСОН.

зочин [38.114.114.110] 2021-04-19 20:53:20

ҮХЦ-д нь бөгс баригч нар УИХ-д нь хулгайч, ялтан нар ЗГ-т нь вирус тараагч нар Ийм байхад ялзарсан намаар яах юм бэ?

Kkk [66.181.188.124] 2021-04-19 19:51:39

Энэ Цогтбаатар урд засгуудын уед хурган дарганцар хийгээд л яваад байсан !!! Яаж хулгай хийдгийг сайн мэдэж байгаа !!!одоо ажилгуй хий эргээд мундаг юм ярьж гараад ирлээ !!! Цас бороо ялгахгуй байж ЦАг уурын дарга шаанаа бас ккк !! Чиний байгуулалцсан нийгэм ш дээ !!!

Хөгжлийн объектив нөхцөл аль тийшээ өөрчлөгдөж байна? [202.131.225.53] 2021-04-19 19:30:41

Одоо монголчууд бид доороо яаж ч үсэрч дэвхэцсэн Монгол Улс мань Хятад, Оросын нөлөөнөөс гарч чадахааргүй болж байна. Эдийн засгийн хувьд, гадаад харилцааны хувьд, улс төрийн тогтолцооны хувьд аажмаар энэ хоёрын нөлөөнөөс гарах боломжгүй болж байна. Гарах гээд үз л дээ?!? Иймд үүнээс хамаарч Монголд аль нам нь ЦААШИД ЯВАХ байдалтай байна уу?

ИРГЭН [66.181.182.127] 2021-04-19 19:26:23

Их идэж.их луйвардая гэвэл МАН-д элсдэг.Ардын намын арын хаалгаар олсон суудлаа хамгаалахын тулд уг луйврын намын хууль зөрчсөн буруу явдлыг улаан цайм хамгаалан өмөөрдөг долдой нар МАН-г ЛУЙВАРЧДЫН ҮҮР УУРХАЙ БОЛГОСОН.Цагтаа МАН-н гишүүд гэдэг чинь ёстой сахил хүртсэн лам шиг байж.Одоогийн МАН-ын гишүүн болон дэмжигчид гэдэг :Дээрэмчид хүчирхийлэлэгид хулгайч,луйварчид, эсвэл сэтгэл мэдрэлийн хомсдолд орсон хөөрхий амьтас юм. Ер нь 90 гаруй хувь нь гэмт хэргийн елементүүд гэж ойлгоход буруулахгүй дээ АРДЧИЛАЛ,ШУДАРГА ЁСЫГ ӨМГӨӨЛӨН ХАМГААЛАХ НЬ ШУДАРГА,УХАМСА ӨНДӨР ИРГЭН ХҮНИЙ АРИУН ЭРМЭЛЗЭЛ БИЛЭЭ.АРДЧИЛАЛАА ӨМГӨӨЛӨН ХАМГААЛНА. ЦОГТООГ ДЭМЖИЖ БАЙНА.ЕРӨӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.

Зочин [122.201.22.51] 2021-04-19 19:08:13

ТӨРИЙН ТОЛГОЙД ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ, ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ГАРЧААД УЛС ОРНЫГ МААНЬ СҮЙРҮҮЛЖ БАЙГАА НЬ АРДЧИЛАЛД АЮУЛ БОДИТООР НҮҮРЛЭСНИЙГ ТОД ТОМРУУН ХАРУУЛЖ БАЙНА!! ҮҮНД УУР МИНЬ ИХ ХҮРЧ БАЙНА ДАА!! ХАЛАГ ХАЛАГ ГЭЖ!!!

ИРГЭН [66.181.182.127] 2021-04-19 19:03:25

Улс төрийн аль нэг намд шургалан ороод төр засгийн аль нэг суудалд шигдчихээд улсын төсөв хөрөнгийг залилангийн янз бүрийн аргаар аргаар завших явдал газар авлаа..Ү

Зочин [66.181.161.25] 2021-04-19 18:53:47

ОЙЛГОСОНГҮЙ. ХЭЗЭЭНИЙ ЮМ ЯРИАД БАЙНА.

Зочин [202.9.46.115] 2021-04-19 17:34:30

монголд ардчилал бүрэн утгаараа тогтож чадаагүй шд.Энэ зовлон эхэлсэн 90оноосоо л үүдэлтэй. Учир нь АН болон шинэ намууд МАХН-ыг татан буулгаагүйгээс болсон.Тэр намын"тагнуулч"-д АН орж луйврын тоглоом тоглож эхэлсэн.Тэгээд л шударга ёс будаа болж өнөөдөр луйварчид хөрөнгөө гадагш зөөж монгол улс ядуугийн туйлд орлоо.

зочин [59.153.112.126] 2021-04-21 22:07:04

Битгий тэнэгт 90 оноос хойш ардчилсан нийгэмтэй болсон монгол улсад бүх нам ардчиллын зарчим баримталж байгаа.Ардчилал харин хэтрээд анархизм болсон.Манай монголд хатуухан хууль хэрэгтэй гэж бодож байна.

иргэн [192.82.81.98] 2021-04-21 14:00:33

Хэн гуай ч хөхөө шиг донгоддог өс хонзон өвөрлөгч гарч ирээд өөрийн хөрөнгөө арвижуулах, хэлмэгдүүлэлт хийхийг үгүйсгэхгүй болсон.

Зочин [111.199.59.41] 2021-04-19 17:14:25

MAN dald oroh boltugai, hurai hurai hurai

зочин [192.82.81.98] 2021-04-21 14:05:07

Хүн бүхний санасан хүссэнээр тийм ч амархан устахгүй үе дамжин үлдэнэ. Харин эсрэгээрээ өрсөлдөгчгүй үлдэж улс орноо сүйрүүлэх зорилготой хонзогногчид хэлмэгдүүлэлт хийх санаа өвөрлаж байгаа нь нууц биш.

Зочин [103.212.118.231] 2021-04-19 16:49:34

Дуулгавартай ёс зүйтэй

ЭМЭЭ [66.181.161.109] 2021-04-19 15:45:40

АЛЬ ХЭДИЙН АЮУЛ НҮҮРЛЭЧИХСЭН ХӨӨ . МАН ( гасуудыг ) ӨМӨӨРӨӨД БАЙГАА ТЭНЭГҮҮД ЮУ БОДОЖ БАЙДАГ ЮМ БОЛДОО . ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТАНЫ ЭРХИЙГ ХЯЗГААРЛААД ЭХЭЛЧИХСЭН ЧИНЬ Л АРДЧИЛАЛЫГ БООМЛИСОН ЭХНИЙ АЛХАМ ШҮҮ ДЭЭ . ХҮН ӨӨРТ БАЙГАА ҮНЭТЭЙ ЗҮЙЛЭЭ АЛДСАН ХОЙНОО Л МЭДДЭГ ЮМ ГЭСЭН. ӨНӨӨДӨР КОММУНИСТУУДЫГ ӨМӨӨРЧ МӨӨРӨӨД БАЙГАА ТА НАР ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХГҮЙ ХҮЧТНИЙ ӨМНӨ ХҮЧГҮЙ НЬ БУРУУТАЙ ГЭСЭН ЗАРЧИМД ДАРЛУУЛААД ИРЭХИЙН ЦАГТ Л ЯАХ ГЭЖ АРДЧИЛАЛАА АД ҮЗЭВ ГЭЖ АМАА БАРИНА ДАА . ХҮНД ЭРХ ЧӨЛӨӨ ХООЛ УНД ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ . ЭЦСИЙН ЭЦЭСТ ЯГ ЭНД ЧИ ӨӨРИЙН БОДЛОО БИЧСЭН ЧИНЬ ЭРХ ЧӨЛӨӨ АРДЧИЛАЛЫН АЧ БУЯН ГЭДГИЙГ ОЙЛГООРОЙ !!!

Ардчилсан Намын хөгг нь дуусч байна. [202.131.225.53] 2021-04-19 15:40:07

Бидний өнөөгийн үед адчилсан ба ардчилсан бус гэж ярих утгагүй болсон. Бүх намууд ардчиллын зарчмыг өөрийн болгоод зарлачихсан. Харин бүх намын сонирхсон зүйл бол засгийн эрхэнд гарах явдал. Одоо бол "ардчилал" -ын далбайн дор АНУ болоон Барууны орнуудаас дэмжлэг авдаг байсан Ардчиллын Намын хөг нь дуусчихсан буюу дуусах гэж байна. Тэгээд л АН-ынхан бухимдаад, дотроо жийлцээд, хуваагдаад хөгөө чирч байна. Энэ талцал нь дуусчихлээр бас л нөгөө "ардчиллаа" ярих уу? Гэтэл Монголд ардчиллыг тунхаглачихсан 20 гаруй нам байж л байна. Хэнд сонин юм бэ?

Зочин [139.5.218.23] 2021-04-21 22:21:39

Соц.нийгмийн үёд улс төрийн товчоо гэж байлаа.Гарын арван хуруунд багтах хүмүүс.ТэпнийгЮ.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид гэдэг байлаа.Гэтэл тэд юу ч идэж завшаагүй,юу ч хулгайлаагүй,ямарч тёндёр аваагүй,ямарч концёсс ашиглаагүй,улсын өгсөн нэг л орон сууцанд,улсын ганцхан унаатай улсынхаа төлөө гэсэн ганцхан ёэтгэл зүрхтэй хүмүүс байж.Харин тэднийг халж Ардчилал гэж гарч.ирсэн хэсэг хүүхдүүд сүүлийн 30 гаруй жилд улсаа хөгжүүлэх биш улсынхаа газар дээрхи.болон газар.доорхи.бүх баялагаа гадныхаа найз нарт өгөөд хариуд нь тэд нөгцөлгүй ихээр баяжтцгаалаа.тэдний идсэн хөрөнгө мөнгө тэрбум,их наядаар тоологдож ард түмэн ажилгүй ядуурлын туйлд.хүрлээ.Энэ Ардчилал мөн үү?Өчнөөн үйлдвэр завод байлаа. Тэр хаачив.Гадагшаа гарсан.Мөнгө.нь ардчилил гэж орилцгоодгынхны өвөрт орсон.Энэ ардчидал уу?Ганцхан жижигхэн жишээ: Сүхбаатар аймаг байсан Шүдэнзний үйлдвэр хаачив.Бид одоо.шүдэнзээ гаднаас авч байна.Энэ ардчилал уу? Арчилал та нарт газар,орон сууц ,гадаад.паспорт өгсөн гэж л яридаг.Тэр чинь дэлхий нийтээрээ ардчилалд шилжсэн нийгмийн зүй тогтнолын дагуу л явагдсан юм шүү.Луйварчдын мөнгийг тооцвол; хэдэн арван их наяд доллар болно.Вакцин авах.мөнгийгСү.Батболд,Э.Батүүл,С.Эрдэнэ,н,Бадамжунай,Ц.Элбэгдорж,З.Энхболд гэх мэт маш олон луйварчид нараас гаргавал гаргавал жинхэнэ Ардчилагчид тэд болно.

Зочин [122.201.22.211] 2021-04-19 15:12:35

За чи битгий хуц муу өмхий ухна, чи наад ардчилал гэдэг үгнийхээ утгыг ойлгож байгаа юу, хулгай хийх гэж ойлгож байгаа биз дээ. Тэр утгаараа хулгайч та нарын цаг дууссан

ЗОЧИН [202.179.26.187] 2021-04-19 15:02:23

ОДОО Л УУРЛАЖ БАЙГАА ЮМ УУ? АЛЬ ХЭДИЙН ХҮМҮҮСИЙН УУР ХҮРСЭН ШД, ЯМАР НЭМЭР БАЙХ ВЭ? ЗАЯА ЧИНЬ ТЭРДЭЭ, ГЭЖ АХ ЛАМ ХЭЛСЭН.

dnjoo [66.181.177.71] 2021-04-19 14:55:13

Altsaihad bultsain gedeg shig ta bas yundaa uurlaa ve? Bitgii ingej olniig devergeed bai! Manai ulsad hezeech ter zuun umnud aziin mygmar gedeg uls shig uil yvdal urnuhguiee taivan baitsgaa!!!

яг үнэг [103.26.195.55] 2021-04-19 14:13:47

Одоо цагт новшийн монгол,адгийн монгол, урвагч,шуналын типүүд, бусад бүх муу юмыг өөртөө шингээсэн монгол хүмүүс их болсон цэвүүн цаг ирж дээ сайн цаг нэг л өдөр ирнээ

иргэн [202.179.25.236] 2021-04-19 13:42:11

Маааш үнэн хэлжээ.

Зочин [103.26.195.4] 2021-04-19 13:29:35

За чи хол очиж хуц

Зочин [122.201.31.190] 2021-04-19 15:35:01

Чам шиг эргүү новш хүнийг юу гэж доромжилж болно гэж бодоо юу чиний тархи энэ хүний талд ч хүрэхгүй битгий мэдлэг муутайгаа гайхуул чам шиг бөгс долоож хэдэн цаас авч худлаа юм бичиж яваагүйл байх эргүү новш

Зочин [202.9.46.215] 2021-04-19 14:01:48

Бөгс долоогч халтар Оркоо өөрөө хол очиж хуц.

Үнэн шүү [103.212.118.52] 2021-04-19 13:23:40

Яг л үнэнийг хэлж, манай нийгэм даан ч дээ гэмээр болжээ...Энэ улс орныг боддог хүн ховор доо, ховор хэддээ бид элдэв нэр хоч өгнө, цөөвөр чон мэт энд тэндээс нь зулгаана, дайрна. Манай УИХ-ын дарга уг нь үнэн хэлсэн шүү, төрийн албан хаагчдын ихэнх нь зомби гэж, бид гашуун ч байдлаа үнэнээр нь хэлж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, түүнээс биш хорвоо дээр байхгүй мэтээр бие биенээ магтаж, цаасан малгай өмсгөөд хаа хүрэх билээ дээ

shatarchin [202.9.46.199] 2021-04-19 17:09:26

zandanshatar gej jinhene zombi vvriin tolgoigvi nvhvr basl huibaldaanaar tvriin tolgoid assan hachig baina

Тк [103.57.92.22] 2021-04-19 13:21:07

Одоо наад намын дарангуйллаа болио, иргэд лам нам дагахаа больсон

Зочин [64.119.26.60] 2021-04-19 13:11:54

Чиний уур хүрээд яах ч билээ.Чи.ардчилалд ямар гавьяа байгууллаа.

Duu [122.201.31.190] 2021-04-19 15:43:45

Ардчилалыхан тэгээд тийм том гавьяа байгуулчаад монгол улс ингэж хөгжөөд яваад байна уу тэ хэсэг болж тарж бутарсан юмнууд л байнадаг

Зочин [66.181.161.69] 2021-04-19 13:01:06

Авилга дээр суурилсан, анархийг эрх чөлөө болгон тунхагласан, баян хоосны болон хот хөдөөгийн ялгаа дээд цэгтээ хүрсэн ийм ардчилалд аюул учирсан бол тавилан юм.

Зочин [139.5.219.161] 2021-04-19 12:39:10

МОНГОЛЫН АРДЧИЛАЛД АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА ГЭЖ ЮУН СҮРЖИН ҮГ ХЭЛЭЭД БАЙНА. АРДЧИЛАЛД БИШ АН ДОТРОО АЮУЛ НҮҮРЛЭЭД БАЙГААМ БИШ ҮҮ. ТА НАРЫН ХООРОНДЫН ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ХООРОНДЫН ТЭМЦЭЛД АРД ТҮМЭН АЛИ НЭГ НАМ ОГТООС. ХАМААГҮЙ ХАРИН НЬ МАН +МАХН НАМ АРДЧИЛАЛАА ХАМГААЛЖ ҮЛДЭХ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. БАТТУЛГА ГЭДЭГ ХҮН ЕРӨХИЙЛӨГЧИД ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛОХООР АРДЧИЛИЛАЛД АЮУЛ НҮҮРЭЛДЭГ ЮМ УУ АН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨӨР ХҮН НЭР ДЭВШҮҮЛЭЭД БУСАД НАМУУДЫН НЭР ДЭВШИЖ БАЙГАА ХҮМҮҮСТЭЙ ӨРСӨЛДҮҮЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ НАМ ДОТОР ЧИНЬ ХҮН БАЙХГҮЙ БОЛ МОНГОЛООР ДҮҮРЭН ДЭВШИХ БОЛОМЖИТ ХҮН БАЙГАА Ш ДЭЭ. ӨӨРИЙГ ЧИНЬ УУРЛААД БАЙНА ГЭЭД АРД ТҮМЭН ӨРӨВДӨХ ЁСТОЙ ЮМ УУ.

Дүү [122.201.31.190] 2021-04-19 15:37:48

Чам шиг хэдэн төгрөг аваад олон юм солиорч байнаа чамайгаа бодвол хийдэгээ хийсэн хүн шүү өөрсдөө хийж чадахгүй том2 ярьсан юмнууд ярьж суухаар хийж сур

ЗОЧИН [66.181.187.195] 2021-04-19 12:38:36

ДЭМЖИНЭ

Зочин [192.82.88.188] 2021-04-19 12:29:24

Танд эрүүл энхийг хүсье. Ардчилал залууст улс төрд идэвхтэй оролцох боломжийг өгдөг. Боломж олгохгүй хэлмэгдүүлдэг тогтолцоог өөрчлөх ёстой.

зочин [103.57.94.53] 2021-04-19 12:27:11

Үнэн үг хэлэв

irgen [122.201.31.186] 2021-04-19 12:25:10

uls oron suirliin irmegt irehed duugardaggui murtluu uuriinh ni erh ashig hundugduhud uhleeshd Ard tumen yah ch ugui , ardchlaliin ner baridag ta nar l hetsuudeh bh daa

Цэдэн [103.212.119.32] 2021-04-19 12:24:16

Дэмжиж байна.адилхан шүү.

Зочин [202.126.89.14] 2021-04-19 12:20:57

Үнэн хэлсэн юм биш үү

Зочин [64.119.27.140] 2021-04-19 12:20:13

Цогтбаатар аа бид үнэхээр уур хүрч МАН-ыг үзэн ядаж байна. Энэ МАН рингэн дээр тоглогчгүй ганцаар нударгалж гараад өөрөө өөртэйгөө тулалдаж өөрөө өөрийгөө хэдэн хэсэг болон тасдаж хаяад орчлонгоос нэг мөр зайлагдаа. Ард олон зүгээр суухгүй бизээ. хүмүүсийн тархинд л үнэнийг ойлгуулах явдал. Танай Эрднэ үнэхээр хорт хавдар байна шүү

зочин [59.153.112.126] 2021-04-21 22:02:24

Битгий хуц.Сонгуульд ялагдаад ,авилга хээл хахууль дээрэмдэх юм чинь багасаад ирэхээр МАН д хорсож үхэлгүй яахав.Харинч нам бус жирийн иргэд бид Баттулга eрөнхийлөгчийг жигшин зэвүүцэж байна.Бид сүүлийн 30 жилд анх удаа төр минь эзэнтэй болж гэдгийг мэдэрсэн юм шүү.Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нар бузруупын бузрыг арилгах гэж сайн муугаараа дуудуулан тэмцэж байгаад маш их баярлаж байна.Шудрага ёс ялна

Зочин [192.82.75.174] 2021-04-19 12:20:10

Uhlee yu uheech muu avilgachin baagii

Түмэнцогт [122.201.31.190] 2021-04-19 15:41:25

Chi ene hun shig shudraga hun baihguil baihgui shu iddeg garuuddaa helj chadahgui baij haa hamaagui huniig heleed esvel bichih yum n oldohgui avilgalchaad oor ug alguu chamd kkkk


70 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
70 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.