Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн 60 км авто замыг шинэчлэх ажил эхэлж байна

Aдмин / Орон нутаг

Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэг буюу Хүйтний хөндийгөөс аймгийн Цагаан хаалга хүртэлх 60 км замыг засварлах, шинэчлэх ажил эхэлж байна.

Уг ажлыг гүйцэтгэхээр Зам тээврийн яамтай гэрээ байгуулсан “HKB international holding” ХХК, зөвлөхөөр ажиллах “ICT Sain Consulting” ХХК болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл, аймгийн Засаг дага А.Ишдорж, аймгийн холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь ажиллаж, хэд хэдэн асуудлаар санал солилцон шийдвэрлэлээ.

Тухайлбал, замын улаан шугамыг тавих, геодези ашиглалтын ажиллагаа явуулах, замын ажилд хэрэглэх хайрганы цэг, худаг ус, замын ажилчдын байрлах байршлыг тогтоогоод байна.

Зам завсарын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх бөгөөд нийт 57.5 км замд их засвар хийхээс 40 км замыг суурь хучилттай нь солих, эвдрэл их гардаг хэсгүүдэд хөрс солих, ус их тогтдог газруудад далан барьж, 56 цэгийн хоолойг шинэчлэх, 8 цэгт шинээр хоолой барих ажлуудыг хийж гүйцэтгэх аж.

Аймгийн Засаг даргын зүгээс эхний жилд Өлзийтийн фермээс Хужирт руу салдаг замын уулзвар хүртэлх 30 км гүн эвдрэлтэй замыг засварлах, замын туслах ажилчнаар орон нутгийн иргэдээс ажиллуулж ажлын байраар хангах саналыг тавьсан бөгөөд төслийн гүйцэтгэгч компани хүлээн авч хэрэгжүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:11:07

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:11:07

Зочин [66.181.180.179] 2021-04-20 22:45:55

Новшнууд хэдэн хувийг нь цохиж байгаа бол

Зочин [66.181.177.103] 2021-04-20 20:52:26

pg pig

Zochin [202.126.92.98] 2021-04-20 20:44:49

CHANARTAI AYULGUI ZORCHIKH ZAM L HIIKH HEREGTEI

Зочин [202.9.46.154] 2021-04-20 19:21:46

Хүний нүд хуурсан хулхи зам хийх хэрэггүй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.