С.Эрдэнийг МАН захиалсан бол харин У.Хүрэлсүхийг хэн захиалж байгаа вэ?

Aдмин / Улстөр

Ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос хойш Монгол улс дотроо Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулиа явуулсаар ирсэн. Харамсалтай нь сонгуулиас сонгуулийн хооронд улам бохир болсоор байна. Яагаад вэ? Монголчууд хоорондоо ийм эв түнжингүй ард түмэн үү?

Их Монгол улсаас хойших түүхийг эргэн харвал бид өөр хоорондоо тийм ч эв түнжингүй улс биш ажээ.

Тэгвэл юуны өмнө манай улс төрийг хэн ийнхүү үймүүлж байна вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Сүүлийн үеийн улс төр зөвхөн өнгө мөнгөний төлөө болоод байгаа нь хэнд ч илэрхий. 30 жилийн өмнө ямар ч монгол хүн гадаадад нууц данс нээж, далайн эрэг дээр байшин, газар худалдаж авч байсангүй. Энэ бүхэн гэнэт хаанаас гарч ирэв?

Бидний өвөг дээдсийн үлдээсэн Монгол улсын газрын хөрсөнд байгаа асар их баялгийг ашиглаж эхэлснээс хойш бидний өмнө сонсож байгаагүй авлига, хээл хахууль, шударга бусаар түрүүлж хүртсэн монгол тэрбумтнууд, оффшорчид төрөн гарсан. Манай энэ хэдэн луйварчдаас илүү ихийг, хяналтгүйгээр дээрэмдэж байгаа нэг том хүчин бол бидний баялагт эзэн суусан гадны капиталист луйварчид юм. Тэд анх монголын увайгүй улстөрчдийн “буянаар” өнөөдөр ийнхүү далдуур ноёрхох болсон. Оюутолгойгоос аль хэдийн гарсан, гарсаар байгаа, цаашид гарах олон зуун тэрбум долларын баялгийг эзэмших, олборлох, захиран зарцуулах эрхийг хяналтгүй эдэлж байгаа гадны компанид Монгол улсын дотоод сонгууль улам бүр чухал болсоор ирлээ. Анх 2003 оноос хээл хахууль өгч лицензи авсан тэд манай увайгүй улстөрчидтэй салахын аргагүй холбогдон, далд бүлэглэл үүссэн байдаг. Энэ далд бүлэглэл монголчуудын баялгийн мөнгийг атгасан гадны эздээсээ санхүүжин улмаар улстөрийн намаар дамжин монголчуудын хувь заяагаар тоглосоор ирлээ. Энэ тоглоом сонгуулиас сонгуульд улам бохир болж байна. Оюутолгойг гадны луйварчдад хяналгүйгээр бэлэглээгүй бол ийм байдал үүсэхгүй байх байлаа.

Монголд хамгийн их хяналтгүй хөрөнгийг хэн эзэмшиж байна вэ? Хэн тэдний гар хөл болж байгаа вэ? Хэнд мөнгө байна, түүнд эрх мэдэл байна.

Монголд хамгийн их хяналтгүй баялаг, мөнгийг эзэмшиж байгаа компани, бүлэглэл хамгийн их эрх мэдэлтэйгээ харуулсаар байна. Монгол улсын Засгийн газар, сайд, дарга нар тэр компанийн өмнө хэн ч биш болсон байгааг бид олон удаа сонслоо. Харин одоо тэд Монгол улсын Ерөнхийлөгчийг захиалж байна. Ингэх нь хяналтгүй их эрх мэдлийг эдэлж буй тэдэнд амин чухал асуудал гэдэг нь ойлгомжтой юм.

Түүх сөхвөл 2003 онд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Лондонд гадны этгээдийн хувийн урилгаар очиж, Оюутолгойн лицензийн талаар хуйвалдаан хийсэн. 2007 онд МАН-ын даргын суудлыг хуйвалдаанаар авсан С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж тэргүүтэн 2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээнээс хойш МАНАН-гийн стандарт бус Засгийн газар гээчийг байгуулж, Р.Фридландын хувийн шаардлагаар өсөн нэмэгдэх роялти буюу гэнэтийн ашгийн татварын хуулийг байхгүй болгож, орлогын албан татвар, ус, замын тухай зэрэг нийт 4 хуулинд өөрчлөлт оруулан Оюутолгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулах нөхцөлийг хангаснаар Монгол улсад хэдэн авран тэрбум долларын хохирол учруулжээ. Улмаар гэрээ байгуулсны дараа Ерөнхий сайд болсон Сү.Батболд 2010 оны 3 дугаар сарын 31-ний дотор мөнхүү Засгийн газраас 14 ажлыг гүйцэтгэж өгснөөр Рио Тинто ба Р.Фридланд нарын хооронд Монголын Оюутолгойг наймаалцах наймаа явагдаж, хорт Боб хочит Р.Фридланд хувьдаа 2 тэрбум долларын ашиг олсон юм. Харин Рио Тинто монголчуудын асар их баялагт хэмжээгүй эрхийг эдлэх болсон. Үүнээс хойш дээрх гадны луйварчид монголчуудтай хэрхэн харилцах арга замаа нээж, хээл хахууль өгч өөрийн тэжээвэр нохой мэт гар хөлтэй болж авчээ. Тэд гаргасан бүх зардалаа аль хэдийн хэдэн зуу нугалаад буцааж авсан нь тооцоогоор тодорхой байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын баялгаар цөөн хэдэн хүнийг хахуульдан гар хөлөө болгож, цаашлаад төрийн эрх мэдлийг хэнээс хэнд шилжүүлэхийг шийдэн ороцсоноор олон сонгууль өнгөрч байна. Тэд Монгол улсын Ерөнхийлөгч байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарыг хүртэл өөрсдийн тоглоомдоо оруулж чадсан.

2010-2015 онд болж өнгөрсөн Жастин Каплагийн хэрэг анх хээл хахуулиар эхлээд татварын маргаан болж хувиран гадны 3 хүн ял авсан ч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр шоронд суулгүй нутаг буцсаныг санах хэрэгтэй. Жастин Капла тэргүүтнүүд бүгд Рио Тинтогийн ажиллагсад байсан юм.

Гадны этгээдүүд төрийн дээд албан тушаалуудаас гадна Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, ЗГХЭГ зэрэг чухал албан тушаалтнуудыг захиалсаар ирсэн юм. Анх Бороо Гоулдын 50 тонн алтыг зуучилж, Монгол улсыг хохироосон Сү.Батболд гэгч этгээд Гадаад хэргийн дэд сайдаас Ерөнхий сайд хүртэл олон удаа сайд дарга хийхдээ дээрх Р.Фридландын ашиг олсон гүйлгээ бүрийн дараа гадаадын хэд хэдэн улсад үл хөдлөх хөрөнгө, оффшор дансандаа мөнгө авч байсан нь олон улсын шүүхүүд дээр ил болсон нь “мөсөн уулын зөвхөн орой” гэж хэлж болно. Ийнхүү ил болсноос хойш дээр дурдсан бүлэглэл тэр чигтээ сандралд орж байгаа, мэдээж Рио Тинто болон Р.Фридланд хахуулийн хэргийг нам дарах ажиллагаа явуулж байгаа нь тодорхой.

Ард түмнээс сонгогдсон УИХ-ын шударга гишүүдийн зүгээс бүлэглэл болон Рио Тинтог хэд хэдэн удаа сандаргасан ч тухай бүр нь гал унтраах маягаар аргалсаар, сонгуулиас сонгуульд өөрсдийн гар хөлөөр монголчуудын тэмцлийг саармагжуулсаар өнөөгийн Ерөнхийлөгчийн сонгуульд тулж ирлээ. Тэд МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг тэдний хяналтгүй эзэмшиж буй монголчуудын баялгийн мөнгөөр цутгаж байгаа нь ойлгомжтой байна. Гадны хэвлэл мэдээллийн чихэнд хүртэл энэ чимээ хүрсэн байна. Улстөрийн намуудаас олон залуучуудыг Харвард мэт сургуульд бодлогоор явуулж, бүлэглэлийн дараагийн үеэ нэгэнт бэлдсэн ба тэд орсон Засгийн газар, ажлын хэсэгтээ 2019 оноос хойш үндсэндээ 2 жил цаг нөхцөөж байна.

АН-ын “тамганы маргаан” бол тус намын ч бус, монголчуудын доторх ч биш, бидний баялгийн хяналтгүй эзэмшиж буй “бидний далд эзэд”-ийн захиалга юм. Бидний баялагт эзэн суусан тэдэнд мөнгө байна, эрх мэдэл байна. Өөрсдөд нь хэрэгтэй МАН-ын нэр дэвшигчийг сонгуулахын тулд АН-ыг үймүүлэх, нэр дэвшигч захиалах үйлдлээ зогсоохгүй байсан нь ойлгомжтой. Оюутолгойн хэдэн зуун тэрбум долларын хяналтгүй баялгийг монголчууддаа ашигтай байлгахын төлөө ганц тэмцэгчийг нэр дэвшихээс айхдаа хэдхэн сарын өмнө хонь чоно явсан намыг хүртэл булшлаад өөртөө шингээж чадаж байхад ганц намыг дотор нь самрах шиг амархан зүйл тэдэнд үгүй. Үүний цаана өнөөх л баялгийн мөнгө бий. Бүх ажлыг одоо эрх мэдэлтэй байгаа гар хөл болсон бүлэглэлийн удирдлагаар дамжуулан МАН-ын даалгавраар ажилладаг төрийн жижиг албан тушаалтнуудын гараар могой бариулах замаар гүйцэлдүүлж байна.

Бид өөр хоорондоо биш монголчуудын баялагт хэмжээлшгүй эзэн суух эрх нэгэнт олж авсан гадныхны цаашдын хүслийг гүйцэлдүүлэх бусармаг үйлдлээс болж тэмцэлдээд байна. Монголчууд бидэнд хорт Боб болон Рио Тинтогийн захиалсан МАН-ын нэр дэвшичээс өөр Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Үүнийг монгол хүн бүр ойлгох хэрэгтэй, намын гишүүд нь ч нам гэж туйлшралгүй үндэсний эрх ашиг, эв нэгдлээ эрхэмлэх хэрэгтэй, энэ бол бидний үр хүүхдийн ирээдүй юм шүү.


Сэтгэгдэл

erka [139.5.218.27] 2021-05-11 09:11:20

medehgui ingej heleed bnauu erguu mal chni huchtei bna buh erh medel ene namd bna huchteini huchguigee deerelhej zahialdag um zahialah azahialahda nogoo namiinhaan hamgiin huchgui doojoogui cham shig umiig nereldeg um adgiin muu nobsh garch chadahgui baij meden budlaad bna

Зочин [66.181.161.14] 2021-05-11 07:25:15

Нээрээ Хүрэлсүх чинь авгайгаа эмчлүүлнэ гээд 2 жил Австри явсан байсан тэнд байх эмчилгээний \үнэндээ авгай нь хорт хавдар тусаагүй , эхэлж байсан байх\ байрны хоолны бүх хэрэглээний зардлыг хэн төлсөн байх вэ, эвгүй л юм байна, яагаад хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр мөрийтэй тоглосон хүн ерөнхийлөгчид дэвшүүлээд байна, хохирлоо барагдуулаагүй, Сү Батболдын хэргийг гадаадын шүүх дээрээс нэхэмжлэлээ татаж хаалгасан, 400 сая-н Т эрэлжид барьсан 4 давхар хаусны гарал үүсэл, 780 төгрөгний ЖДҮ тараасан, баригдаагүй бол тэр мөнгө өнгөрөх байсан, ямар ч байсан энэ хүнийг сонгохгүй,

Зочин [202.9.41.9] 2021-05-12 07:17:32

аа яа яа ийм хүн өөрөө ч улайраад намынхан ч улайраад байдаг учир юу вэ?энэ намд чинь өөр дэвших залуучууд зөндөө л байгаа биздээ?гэвч хүүк чичрээд дайраад байдаг ёстой л мафи л юм даа. мөнгөөр коммент бичигчид чинь ямар ч их алдаатай бичдэг юм бэ?аргагүй дээ ядуу зүдүү боловсролгүй голдуу хүмүүс байх л даа МАНынхан минь

Зочин [202.126.90.95] 2021-05-11 17:02:08

Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэж үнэн үг юм аа.

Нүдийг нь хар [202.55.183.108] 2021-05-11 06:27:26

Та нар энэ 2 хүний харцыг нь хардаа бүүр нэг идэж уучих юмсан гэсэн худлаа хоосон харц байгаа биздээ. Хүнийг танья гэвэл нүдийг нь хар гэдэг шдээ.

зочин [72.52.87.93] 2021-05-10 13:19:34

Хятадын коммунист нам захиалсан , 1990 онд бидний байгуулсан ардчилсан Монгол улсын 30 жилийн түүхэн үйл явцаас харахад ардчилсан замаар зөв хөгжиж дэвжихэд дарангуйлагч системтэй хоёх хөрш орон ба МАН нам гэх хуучин коммунист нам , ийм 3-н хүчин зүйл асар их тээг садаа болж ил, далд, гадна дотноос байнга нөлөөлж ,ардчиллыг гажуудуулах хүчгүйдүүлэх өөр дэглэмд оруулахыг санаархах ,ажиллагаа байнга явагдаж ирсэн ,

ta yu bodoj bicheb?... [148.60.92.227] 2021-05-10 10:36:46

Songyylid hiih gej ard tymenii tolgoig ergyyleed bna uu?yagaad iim zuil bicheh bolob?....hereb ard tymen yhaantaisan bol eh oron ylas yndestenee bodmoor boljee!!hereb chadahgui bol ene ikhe gadniihanii gar hel bolood baina gedegiig henees yneniig sonsoj itgeh be?hen ch yuch biichej boloh chag ye syy dee!!!itgehgyi bna!tanii ene bichsen zyild syyh olon ylasiin syyh batlah baih!!!!ingej bolohgyi ee!!gehdee MAN-erhbis yneniig oloh gej yabaag ta zoriudaar gadniihantai holbood bna uu?....

ЗОЧИН [202.126.89.5] 2021-05-10 02:07:29

ХҮҮКИЙГ АРД ТҮМЭН ЗАХИАЛЖ БАЙГАА ЮМ АА ОЙЛГОДОГГҮЙ ЮМ УУ

ЗОЧИН [139.5.216.208] 2021-05-10 12:14:03

ХӨГИЙН ЛАЛАР МИНЬ ӨӨРИЙГӨӨ АРД ТҮМЭН ГЭЖ Л БАЛАЙТАВ. ЭНЭ ТЭНЭГ ГАРЫГ РИО ТИНТО АШИГЛАЖ БАЙГАА НЬ ХЭНД Ч ИЛЭРХИЙ. РИО ГООС 76 ТЭРБУМЫГ АВЧ САЙДЫН СУУДЛААСАА ОГЦОРЧ ЗАСГИЙН ГАЗРЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛСАН. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДЛЫГ ДАРАА НЬ РИО Д ИХ НАЯДААР НЬ ЗАРАХААР ТОХИРЧ БАЙГАА БИЗ.

Зочин [66.181.161.49] 2021-05-10 11:41:11

Монголын ард түмэн л лав захиалаагүй өөр улсын ард түмэн байхоо өөрөөр хэлбэл манай баялгийн үр шимийг биднээс түрүүлж илүү ихээр хүртэж бгаа тэр улсын ард түмний захиалгатай ерөнхийлэгчийг бид сонгож өгөх ёстой болсон бололтой

Зочин [103.212.118.135] 2021-05-09 14:35:23

Зарим хүмүүс одоо л ойлгож байх шиг байна. Хүрэлсүх нялх биетэй эмэгтэйг эмнэлэг хооронд нүцгэн зөөснөөс болж сэнийтгээ өгч байна гэдэг худал үг, өнгөлөн далдлалт байсан. Ёуудлаасаа буусан нь хэд хэдэн шалтгаантай, 1-рт: Гол нь Америкийн шүүх дээо авч хэлэлэж байсан Батболдын хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт өгсөн учраас, 2-рт Хүрэлёүх Австралид хэдэн жил толгой хоргодсон, Авсрали нь Оюутолгойн гол ашиг хүртэгч. Эндээс Хүрэлсүх Оюутолгойгоос монголчуудын анхаарлыг холдуулах гэсэн "даалгавар" авсан байх бүрэн боломжтой. 2-рт одоогийн ерөнхийлөгч үйлдвэржүүлэх, ард түмэн баялагтаа эзэн байх ёстой гэдэг болохоор нь Баттулгыг дарж авах зохион байгуулалттай бүлэгт хүчин зүтгэж байгаа, эзэндээ үнэнч нохой болохоо харуулах гэж хичээж буй. Үүнийг эрүүл ухаантай бүхэн ойлгож байгаа гэж найдаж байна.

зочин [192.82.81.70] 2021-05-09 14:04:22

Нээрээ Хүрэлсүх Оюутолгойн асуудлаас зайгаа аваад байсан даа. Эх орноо боддоггүй хүн юун улсын ерөнхийлөгч болох

Зочин [202.9.46.237] 2021-05-09 13:28:13

ХҮРЭЛСҮХ БОЛ МАЙ ШҮҮ

Зочин [148.60.92.227] 2021-05-10 10:40:40

Hyrelsyhiig gargahgyi ta nar heniig be?.....erenhiilegch boloh hyn daanch alga daa!!!

Зочин [64.119.24.103] 2021-05-09 13:14:15

huts pizda mini uy bich beeed bgaa gulug

Эрүүл ухаант Монгол [64.119.23.191] 2021-05-09 11:11:17

Хүрэлсүхийг Ман биш Рио тинто+ Сү.Батболд захиалж, Эрдэнээр АН г самруулж байна....хүн бүр бод...

Зочин [202.55.188.92] 2021-05-09 12:06:14

Одоо л амжиж ойлгохгүй бол дараа оройтоно,Том мөнгө монгол улсыг орвонгоор нь эргүүлэх нь

Болд [43.242.242.192] 2021-05-09 09:37:40

Женко гэж хулгайч, луйварчин хурдан зайлаасаа энэ Женко л биш байвал хэнч сонгогдсон ард түмэнд ялгаа алга

Зочин [202.9.46.214] 2021-05-09 05:40:10

энэ 2 монголд ёстой хэрэггүй.Энэ удаагийн сонгууль болохгүй болно.

Зочин [192.82.68.182] 2021-05-09 05:12:29

Хурандаа маань шантраад урвасан нь үнэн биз дээ . Одоо дахин ёсолж мосолж тэнэгтээд байв даа

oldoh [202.9.47.22] 2021-05-09 03:57:02

enervating songuuliin buyanaar olon saihan soninlaw yummy vzeh ngoing todorhoi.

Зочин [192.82.84.94] 2021-05-09 02:48:53

Ter standart bus zasgiin terguun shadar said hen baisnyg bid martaagui shuu! Unuudriin talbai deer tarvalzaj bga gol tarvaga Altantuya gegch. Ene nuhur yaagaad gantsaaraa ter OT geree hiisen nuhduudees barigdaagui bna? Tegeed l sandraad bahiraad galzuu yum shig guigeed bna uu?

Зочин [203.91.115.56] 2021-05-09 02:05:11

Хятадуудыг олноор нь автобусаар зөөж оруулж ирснээс хойш ковид маш их тархсан Сая энэтхэгээс олон хүн оруулж ирснээс хойш мутацад орсон вирус илэрлээ Яагаад улс ард түмнээ бодохгүй байна вэ МАН

Зочин [202.9.46.207] 2021-05-09 14:39:44

Хятад улс ногоон бүс болсон Коронагүй болоод удаж байна Тэд нараас биш чи л өвчтөн байхаа Чам шиг эргүү байснаас Хятад ажилчид байсан дээр Чи бол зүгээр л алиа салбадай

Зүчин [64.119.22.85] 2021-05-08 23:22:03

АН гэж ямар юмных нь байхав.Аль хэдийнээ сөнөчихсөн нам шүү дээ. 30 жилийн өмнө Ардчилалгч пайз зүүж,төрд шургалсан хулгайч нар байсныг харлаа шүү дээ. Одоо эргээд хар Бат-үүл ,Даяа Ганболд, Элбэгдорж л гэнэ,бүгд хулгайч болоод дууссан.

Цэцэгмаа [66.181.161.18] 2021-05-09 01:38:01

Чи юу ч ойлгосонгүй малаа

зочин [202.55.188.83] 2021-05-08 22:45:26

МАН нам ХКН-ын дуулгавартай үгэнд ордог дүү нь болох уу

Зочиг [109.252.29.151] 2021-05-08 15:45:50

Хурэлсухийн хвдгаламжинд байгаа хэдэн тэрбум тогрогийг Ямар замаар олсоныг шалгвх хэрэгтэй.

Зочин [202.55.188.92] 2021-05-09 12:08:02

Зөв л асуудал.Буруу замаар олсон мөнгө улс орноо бу синуулах нь

зочин [124.44.184.129] 2021-05-08 15:44:48

Одоо тэгээд яөх вэ? Монголчууд газрын хэвлийн баялгаа ухуулаад өөрсдөө дийлж давахын аргагүй асар их өр зээлтэй болсон биз дээ? Монголчуудын асуудлыг хэн шийдэх вэ? Сонголтоо маш зөв нухацтай хийх л үлдсэн биш үү? эсвэл "Цагаан сонгууль" ч гэл үү? "Цагаан хуудас" ч гэл үү?

Зочин [59.153.112.47] 2021-05-08 14:35:05

Хүрэлсүх харин урьдчилан харж албан тушаалаас татгалзсан ухаантай залуу юм. Тэгээгүы бол Жонхуу яах ч байсан юм наад тал нь л барих хорихоос эхлээд олон л юм хийнэ дээ.

Зочин [59.153.114.107] 2021-05-09 21:28:38

Эргүү мал юм даа юу ч ойлгохгүй

Зочин [172.58.204.162] 2021-05-08 19:47:43

Khsukh is kommunist.

Зочин [172.58.204.162] 2021-05-08 19:35:08

Fuck you.

Зочин [192.82.68.201] 2021-05-08 14:12:18

lfjtu

Зочин [192.82.68.201] 2021-05-08 14:08:57

МАН ждүчидээ БҮГДИЙН НЬ дэмжээ биз дэ

Зочин [192.82.68.201] 2021-05-08 14:06:41

ядаж ард түмэндээ орос вакцин хийлгэчихсэн бол өөр хэрэг ман тэр аяар нь нийт арддаа хятад вакцин хийлээ өөрсдөө оросыг

Зочин [192.82.68.201] 2021-05-08 14:03:25

үнэндээ хүрэлсүх эрдэнэ аль нь ч хэрэггүй байна

Зочин [172.58.141.2] 2021-05-08 14:03:20

Tugalgasuh-iig manan mafia zahialsan yum!

Зочин [66.181.182.25] 2021-05-08 13:55:30

ХҮРЭЛСҮГИЙГ ХЭН ХИЙСЭН АЖИЛТАЙ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? МУУ КАЗИНОЧИН 14 ТЭРБУМЫН КАЗИНОЧИН ПОПЫН ХААН САРМАГЧИН БУЛЧИН СҮНЭЭГИЙН ХАНГАГЧ, АНАНДБУЗАРЫН НАЙЗ АВИЛГАЧИН ХОРЧИН ЛУЙВАРЧИН ХУДАЛ ШААГЧ ИХ 60 ТЭРБУМЧИН ЖДҮЧИН АЙМХАЙ ХУУРАН МЭХЛЭГЧ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ИХ ХҮССЭН БИТГИЙ ХЭЛ ШОРОНД НЬ АВААЧ 60 ТЭРБУМТНУУДТАЙ НЬ ЖУНАЙТАЙ НЬ!!!!

Зочин [148.60.92.227] 2021-05-10 10:38:55

yaj ch myylsan chiniiheer bolno gej goridbyy?....

Зочин [202.126.90.151] 2021-05-09 04:24:55

Чи бол чигчий хуруунд нь ч хүрэхгүй дээ

Судлаач [202.126.90.65] 2021-05-08 13:47:16

Үнэнийг хнн ч хаацайлаад хэрэггүй.Монголчууд том сонголтын өмна ирчихээд байхад өодит мэдээлэл агаар мэт чухал.Ардчилсан намыг өмөөрах нь чухал биш. Олон түмэн зөв мэдээлэлээр хангагдах ёстой.Сонгуулийг 1 жилээр хойшлуулж эв нэгдлийг хангаж ковидын ард гарсны дараа явуулбал хамгийн зөв гарц болох байх.Ухаант ард түмэн минь ухаалаг байцгаая

Зочин [202.126.89.33] 2021-05-10 00:48:32

Зөв зөв нэгдүгээрт ард түмнээ бодох хэрэгтэй.

Зочин [202.55.188.92] 2021-05-09 12:16:25

Зөв,Онц байдал зарлаж хойшлуулья

Зочин [66.181.161.95] 2021-05-08 15:06:14

Дэмжиж байна

Зочин [172.58.141.2] 2021-05-08 14:54:26

2 жилээр хойшлуулбал зүйтэй!

GAA [103.212.119.235] 2021-05-08 13:32:37

Erdehe ydaxagi muu zultei uziraha !!!!!!!

Зочин [103.140.11.217] 2021-05-08 13:25:44

Хүрэлсүхийг хятадын коммунист нам захиалсан.

Зочин [172.58.141.2] 2021-05-08 14:53:22

Тэнгэр минь үгүй л байгаасай даа!

Иргэн [66.181.161.62] 2021-05-08 12:24:52

Хийсэн ажилтай хэлэх үгтэй Хүрэлсүхийг ард түмэн 100% дэмжинэ

Зочин [59.153.114.107] 2021-05-09 21:30:45

Улсаа худалдсан шуналын тулам ямарч чадваргүй Хүрэлсүх зайл

Зочин [183.42.20.250] 2021-05-08 14:09:38

yag unen

Зочин [103.26.194.102] 2021-05-08 13:24:19

Deerhi niitlrliig unshaad ym oilgoogui ym bhda.

zochin [64.119.22.154] 2021-05-08 12:20:56

ichidgvi nvdnii bulainuud

Зочин [66.181.161.95] 2021-05-08 12:15:55

Хүрэлсүхийг гаргахгүй гэж янз бүрийн зохиол их бичих болжээ. Монголчууд энэ зэргийн юманд хууртахгүй. Нохой хуцасны чинээ ч тоохгүй.

Зочин [172.58.141.2] 2021-05-08 14:52:47

хуцсаны гэж зөв бич!

Судлаач. [202.126.88.227] 2021-05-08 12:04:57

МАН нь У.Хурэлсух гэх ганц дарангуйлагчтай болохын тулд хийсэн гэмт хэргээр нь барьцаалж С.Эрдэнээр АН-ыг хучгуйдуулэх ажиллагаа хийж, улс орон даяар халдварт овчин тараасны дараа нь огт шаардлагагуй цаг уед бух нийтийн хол хорио тогтоох замаар иргэдийнхээ эрх чолоог хязгаарлаж байгаад Еронхийлогчтэй болохыг санаархаж бна. Эдгээр хууль бус уйл ажиллааг нь ундэслэж Дээд шуух НЭН ДАРИУ МАН-ыг ТАТАН БУУЛГАХ шаардлагатай бна.

Зочин [172.58.141.2] 2021-05-08 14:51:48

Ard ni manan mafia tulhej baigaag oilgooch!

Сонгогч [103.57.95.215] 2021-05-08 11:51:17

Хүрэлсүхийн захиалагч улс дамнасан луйварчид хужаа

зочин [202.9.46.169] 2021-05-08 11:51:08

Эрдэнээ ингэж амьдрахаар үхвэл таарна

Зочин [192.82.67.70] 2021-05-08 11:48:59

Женкогиин долоогч жинхэнэ мон байна даа. Женкогоо л бичиж !!!

Зочин [172.58.141.2] 2021-05-08 14:51:01

Battulga Mongoliin toloo chadlaaraa zutgelee!

зочин [202.9.46.169] 2021-05-08 11:33:33

Үнэн үнэн

Нээлттэй засаглал ТББ [134.101.62.210] 2021-05-08 11:25:51

Шинэ үндсэн хууль. Зургаадугаар зүйл. 5. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг төлбөр хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Ингэвл Монгол улсын нутаг дээр хориотой бүсүүд үүсгэж газар нутгын бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6.Газрын хэвлий дэхь баялгыг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд 50 иас дээш хувь эзэмших хувь хүн болон гадаадын компаниуудтай хамтарсан компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Йим замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгыг ард түмэндээ хүртүүлэнэ.

дэмжигч [150.129.140.27] 2021-05-08 11:13:22

одоо юу ч гэж харлуулаад нэмэргүй АН байгаагаа хар, ард түмний захиалга Хүрэлсүх Ерөнхийлөгч болох нь тодорхой боллоо

Зочин [202.126.90.44] 2021-05-08 11:06:01

Монголын мафи буюу МАНАН Хүрлээг маань захиалжээ

irgen [150.129.141.198] 2021-05-08 11:04:49

ardiin huuhded surguuli ard irgeded emneleg barij ogson bolohoor tednii zahialga

Зочин [109.252.29.151] 2021-05-08 11:03:51

Харвардын сургууль намаас Хун сургасан гэдэг нь бодит унэн нь. Оюунэрдэнэ .хурэлсухийн залуучуудийн булгээс харвардад хэлний курс и нэг жил суралцаж тогссон. Одоо еронхий сайдын суудалд барууны гар хол болоод сууж байна.

Зочин [66.181.161.66] 2021-05-08 11:02:39

УИХ гишүүд бүгд Рил тинтогийн карманы хүмүүс.

Зочин [172.58.141.2] 2021-05-08 14:49:57

Tiim bna! mulguu Mongolchuud hyamdhan ajee!

zochin [66.181.161.49] 2021-05-08 11:02:35

Yag unendee Hurelsuhiig l songoh ni zuv um bn Bi umnu ni ergelzdeg bailaa Odo bol ene bolj bui uil yatsaas tegj l dugnelee.

Зочин [192.82.73.167] 2021-05-08 11:07:42

T1

Дел [202.55.188.104] 2021-05-08 11:01:39

Элбэгдорж ерөнхий сайд байхдаа 2 удаа бороо гоулдтай тогтвортой байдлын гэрээ хийж сү батболд болон гадхны талд үйлчилсэн шүү дээ.

Зочин [192.82.67.2] 2021-05-08 11:00:58

Хулхи Хурандааг сү батболд тэргүүтэй рио тинтоогийн тэжээвэрүүд захиалж ёрөнхий болгох гэж байна ойгох нь зөв үү

Зочин [172.58.141.2] 2021-05-08 14:05:32

Zov oulgoson bna

зочин [192.82.73.167] 2021-05-08 10:58:56

ТҮРИЙЧИЙН СОГУУЛИЙН ШӨНӨ КОРПОРЕЙШИН ЗОЧИД БУУДАЛД МЭР ЭНХБОДДЫГ БААРАГГҮЙ ГАРНА ГД ХЯТАДЫН ТОЛГОЙ КОМПАНЫ ЗАХИРЛУУД ЦУГЛАЖ ХОНОСОН ШҮҮ.ОДОО ТЭД ДААГАА НЭХЭЖ БАЙГАА

Зочин [139.5.217.89] 2021-05-08 10:55:09

МАН тар

ЗОЧИН [192.82.87.28] 2021-05-08 10:44:55

ХҮРЭЛСҮГИЙГ РИО ТЕНТО, ХУЖАА ХОЁР Л ЗАХИАЛЖ БАЙГАА НЬ БҮХЭНД ИЛЭРХИЙ БАЙНА Ш ДЭЭ.

Зочин [66.181.161.43] 2021-05-08 13:15:14

Yu unen ter uneen!!!

Зочин [66.181.161.43] 2021-05-08 13:14:48

Yu unen ter uneen!!!

Зочин [66.181.190.55] 2021-05-08 10:50:17

ҮНЭН, ХҮРЭЛСҮХ БОЛ МОНГОЛЫН ДАЙСНУУДЫН ЗАХИАЛГА. (ХУЖАА+ МАНАН+РИО+ БУСАД)

Сонгогч [66.181.161.102] 2021-05-08 10:40:57

Ард түмний захиалга гэж ойлго. Бүгд үүнийг харах болно.

Зочин [172.58.141.2] 2021-05-08 14:04:34

Ard tumen aimhai hulchgar tugalga shig Eronhiilegch zahialahgui l dee!

Зочин [66.181.186.121] 2021-05-08 10:39:08

Үймээн самуун үзчилгүй ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөсэй


85 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
85 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.