Ганга мөрнөөс “COVID-19”-өөр нас барсан байж болзошгүй хэдэн арван хүний цогцос олджээ

Aдмин / Гадаад мэдээ

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн хойд хэсэгт Ганга мөрнөөс дор хаяж 40 хүний ​​цогцос олдсон талаар албаны хүмүүс мэдээлжээ. BBC агентлагийн мэдээлж буйгаар, цогцсууд Бихар, Уттар-Прадеш мужуудын хилийн ойролцоогоос олдсон байна.

Цогцсууд “COVID-19”-ийн халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийнх байж магадгүй гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ.

“The Times of India” сонинд мэдээлснээр, хиндү шашны уламжлалт зан үйлийн дагуу цогцсыг чандарлах нь ядуу хүмүүст үнэтэй байдаг тул талийгаачдын цогцсыг төрөл төрөгсөд нь усанд хаясан бололтой.

Түүнчлэн Бихар мужийн баруун хэсэгт орших Буксар хотод 100-150 цогцос олдсон бөгөөд цогсууд хэд хоногийн турш мөрний усанд байсан байж магадгүй байна. Нутгийн иргэд ихээхэн айж цочирдсон бөгөөд эрх баригчдаас яаралтай арга хэмжээ авахыг шаарджээ. Цогцсуудын ихэнхийг хэд хоногийн өмнө хөрш Уттар-Прадеш мужид хаясан байж магадгүй гэж мужийн эрх баригчид үзэж байгаа аж.

Буксар хотын дүүргийн шүүгч Аман Самир хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ, “COVID-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг хиндү шашны уламжлал ёсоор шатаахгүйгээр хаясан хүмүүст хатуу хариуцлага тооцно гэж мэдэгдсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.249] 2021-05-13 04:17:55

Уриун Ганга мөрний шарилын амттай аршаан хүртэж сурсан ард түмэн дээ ! Бидний Монголчууд.

Өгөөжийн боорцог [202.21.107.77] 2021-05-11 12:49:52

Өгөөжийн захирал Ганга мөрний уснаас авчирч Өгөөжийн боорцог, хэвийн боовондоо холиод бидэнд өгөх байх даа. Цогцосны амттай усаар.

Зочин [202.126.90.137] 2021-05-11 11:17:22

Зарим нь иднэ гэх байлгvй

Зочин [202.9.46.201] 2021-05-11 11:05:11

Мунхаг хүмүүс гол мөрнөө бузарлаж байх гэж дээ.

MARSHIL.L.D.ERDENEBAT [122.201.22.203] 2021-05-11 09:16:56

BiE.BIEIG.SHATABAL.ENETXEG.KUB.YNDECTN.YCDEG

MARSHIL..D.ERDENEBAT [122.201.22.203] 2021-05-11 09:15:02

NAAD.ENETXEGJYYD.JIN.MONGOL.OPOCUD.BAIDAG

MARSHIL.L.D.ERDENEBAT [122.201.22.203] 2021-05-11 09:13:40

ODOO.ENETXEG.ULC.BAIXGYIG.OILGOOROI.ERGYNE

MARSHIL.L.D.ERDENEBAT [122.201.22.203] 2021-05-11 09:12:09

MONGOLJUUDIG..GLOBALJLAXIN.TULD.BAKZINJUULJ.BAIGAAG.OILGOOROI.ERGYY.MONGOLJUUD.BAIDAG.BAINA.EXNI.TUNG.XILGEED.CAARMAG.UXAANTAI.ORON.GARAN.TODI.2.DAX.TUN.BAKZINIG.XIGEED.ERGYY.BOLJ.IREX.YED.BIE.BIENIGEE.TANIXAA.BAIGAAD.BIE.ZACAXA.SHEEX.BAAXAA.MEDEXEE.BAIGAAD.TENEGDEED.BAIJ.BAIXAD.N.DUXAND.N.BUUDAAD.ALAAD.DARAA.N.ZAGAAN.DAABUUGAAR.OROOGOOD.CYYLD.N.ANXNI.ENETXEG.YNDECTEN.MONGOLJUUD.N.XYRJ.IRJ.SHATAAGAAD.MONGOLJUUD.MAAN.SHATAAD.XAB.XAR.NYYRC.BOCON.XEZEE.XOINO.N.XYRJ.IREED.SHATCAN.TALIGAAJDAA.ZAGAAN.XUBZAC.OMCYYLEED.GADAA.GUDAMJIND.GARGAAD.DERCEER.BAISHAN.BARIAD.DOTOR.N.AMIDARJ.EXELDEG.TYYXIG.MONGOLIN.GLOBAJLAL.GEDEG.XARBOLCON.MONGOL.ENETXEG.XARIN.EBROPUUD.IX.AMARXAN.ENETXEG.BOLDOG.BAINA.XARIN.XITADUUD.BETNAM.BOLJ.XUBIRDAG.BAINA..MONGLJUUD.MIN.XUURTAGDAAD.BAIGAAG.OILGOX.XEREGTEI.XEZEE.XOINO.AMAA.BARIX.YED.BYX.ZYIL.OROITCONIG.BYGD.MEDEX.BOLNO.NADAD.BITGI.GOMDOOROI.BID.ZOOXON.JIN.GECEN.YXELIN.ZAMIG.TUULJ.ARAI.ONDOO.ERTONZIG.YZEX.BOLNO.

Зочин [66.181.176.84] 2021-05-11 08:30:37

ганга мөрөн вирусыг устгаж байгааг судалсан байлгүй дээ. ариун гангын усаар угааж ковидыг дарая аа.

Davaa [64.119.23.185] 2021-05-11 05:01:43

evii dee,


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.