Гудамжинд тарьсан мод хулгайлбал 30 хоног баривчилна

Aдмин / Хууль

Нийслэлд тарьсан гоёл чимэглэлийн модыг сугалж хулгайлан авч явсан хэрэг өчигдөр /2021.5.30/ гарчээ. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлсэн байна.

Тэрбээр, Энэбишийн өргөн чөлөөнд 220 ширхэг торхтой саванд гоёл чимэглэлийн мод тарих ажил Бямба гаригт /2021.5.29/ эхэлж нийт 150 торхонд монос 366 ширхэг, голт бор 384 ширхэг тарьсан.

Тавдугаар сарын 30-ны 04.31 минут орчимд өндөр ургасан монос модноос нэг ширхэг, голт бор гурван ширхэг сугалан авч хулгайлсан хэрэг гарсныг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мэдэгдэн хэрэгтнийг хайж байгаа аж. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал болохыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр анхааруулжээ.

Зөрчлийн тухай хуулиар 8.6 дугаар зүйлд заасны дагуу хулгайлах бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл хулгайлах буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн ижил хугацаагаар хорих ялаар шийтгэх зохицуулалттай байна.


Сэтгэгдэл

зочин [124.44.184.129] 2021-06-01 11:58:37

Айлын хашаанд ургаж байгаа 1 метр гаруй өндөртэй монос модыг хүртэл хулгайлаад авчихдаг юм билээ, арай хэтэрхий харгис балмад. Энэ нь хэт ядуу хоосны шинж юмуу? эсвэл ухаангүй тэнэгийн шинж юмуу?

Зочин [64.119.16.141] 2021-06-01 04:21:03

гудамжжинд үхүүлж байхаар хашаандаа тарьж аварсан нь харин гавъяа болсон бөлгөө

зочин [64.119.26.92] 2021-06-01 04:21:01

тэр өч төчнөөн бургас хядсан хүнийг тэгвэл бүх насаар нь шаахнээ

иргэн [139.5.219.59] 2021-06-01 04:06:32

Яасан тэнэг хулгайч вэ????хулгайч баригдаасай -- 7дахин нугалж төлөх ёстойг мэддэгүй юм байхдаа!!!!!!!!хөгжилд оролцохгүй байж болох ч бүү хулгайлаач дээ.Хулгай хоол болохгүй - хулгайн мод нь ургахгүй дээ!!!!!!!!!!!

Сараа [223.62.169.105] 2021-06-01 02:37:41

Тарьсан мод хүртэл хулгайлдаг хулгайчууд бас байхаа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.