Хашир, болгоомжтой байхгүй бол дахиад хөл хорио тогтоож болзошгүй

Aдмин / Хууль

Ард түмэн өөрсдөө хашир, болгоомжтой, хэрсүү байх цаг болчихлоо. Бид коронавирус гэх цар тахалтай хоёр жил нүүр тулж, тахал дунд амьдарч байна. Эхэн үед төр засгийн зүгээс хил хаах, дэглэм тогтоох, голомт илрүүлэх, нэгдсэн шинжилгээ авах, вакцин татах гэх мэт ажлуудыг хийж, бүх юм УОК, Засгийн газраас хамаарч байлаа. Харин одоо эсрэгээрээ бүх юм ард олноос хамаарч байна. Хөл хорионд орох уу, бизнес хамаг юмаа эрх баригчдаар боолгоод гэртээ ядуурч хэвтэх үү, эсвэл халдвар хамгааллаа сайтар сахиад амьдралаа хэвийн явуулах уу гэдэг сонголт та бидний өмнө байна. Хөл хорионд орохгүй гэвэл вакцинжуулалтдаа бүрэн хамрагдацгаах хэрэгтэй байна, дэглэмээ сайн баримталж, хүүхдүүддээ өвчин тусгачихгүйн тулд хамгаалах ёстой болоод байна.

Ерөнхий байр байдлыг харахад, эрх баригчид дахиж хөл хорио тогтооно гэж яриад эхэллээ. Сонгууль болдгоороо болно, сонгуулийн дүнг зарлангуутаа хөл хорио тогтоож болзошгүй. Эрх баригчдын одооноос гаргаж буй хандлагаас энэ байдал анзаарагдаж байна. Хөл хорио тогтоох байх л даа. Энэ нь халдварыг барьж авах, голомтыг хумих зорилготой гэж байгаа ч эрх баригчдын хувьд хөл хорио бол сонгуулийн дүнг эсэргүүцсэн элдэв жагсаал цуглаан, хэл ам гаргахаас сэргийлэхэд чиглэгдэнэ гэдгийг хэнбугай ч гадарлаж байгаа болов уу.

Эрх баригчдын хувьд сонгууль болоод дүн нь гарсан бол ард түмнийг бөөгнүүлээд байх шаардлагагүй болчихож байгаа хэрэг л дээ. Ард түмэнтэй зэрэгцэж байх, хамт байх хэрэгцээ нь сонгуулийн маргаашнаас дуусчихаж байгаа юм. Шуудхан хэлэхэд “Намайг сонгоорой” гэж ард түмнийг царайчлах шаардлагагүй болчихож байгаа юм чинь нийтээр нь гэр гэрт нь хорьчихно. Ингээд иргэдийг 14 хоног гэрт нь хорьж, наана цаана болж байгаад улсын наадам хүргэчихнэ. Наадмын урдхан хөл хориогоо зогсоогоод 100 жилийн сүрт ойгоо улс даяар хавтгайд нь тэмдэглүүлнэ. Эрх баригчид ийм төлөвлөгөөгөөр явна гэдэг нь харагдаад байна.

Коронавирус гэсэн энэ тахал эрх баригчдад үнэхээр ашигтай байгаа. Ашгаа 100 хувь өгч байна. Харин ард түмэнд тахал үнэхээр хохиролтой байна. Эрх баригчдын тавьж буй хөл хорионд өнөө хэдхэн бизнесүүд нь таг зогсчихно, хоногийн хоолоо өдөр өдөрт нь залгуулдаг иргэдийн хувьд байдал улам дордоно, эдийн засгийн нөхцөл байдал нэмж уруудна. Ийм байдалд дахиж орохгүйн тулд Монголын ард түмэн хашир, болгоомжтой байх хэрэгтэй байна. Хүмүүс минь ухаалаг байцгаая аа. Амьдралд хэрсүү хандацгаая. Аль юм болгон айлын эрх хүүхэд шиг, бүх юмаа бэлдүүлдэг социализмын эрх танхи иргэд шиг байх юм бэ. Амьдрал, үхлийн зааг бидэнтэй улаан нүүрээрээ тулчихаад байна шүү дээ. Цар тахлаар өчигдрийн байдлаар 272 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. Энэ тоог хүн амын тоотой харьцуулбал өндөр тоо шүү гэдгийг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байгаа. Тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмээ нарийн баримталж, хүүхдүүдээ болзошгүй эрсдэлээс хамгаалмаар байна, хөдөө гадаа явахдаа өвчин зовлон тараамааргүй байна.

Израиль улс хөл хориогоо бүхэлд нь тавьчихлаа. Тахлыг ялсны Үндэсний баяраа ч хийчихлээ. Тэр улсын жишгээр иргэд вакциндаа бүрэн хамрагдах ёстой. Вакцин, вакцинжуулалтыг эсэргүүцдэг илүү дутуу хүмүүс одоо боль оо, та нар. Вакцинаа болиод оронд нь ийм юм хэрэглэ гэж санал болгож байгаа нэг ч юм байхгүй байцгааж, хий дэмий л бусдыг турхирах гэж үзээд бүтэлгүйтэж байна. Вакцинаас өөр сонголт байхгүй гэдгийг дэлхийн том гүрнүүд гэлтгүй, бүх улс орнууд хүлээн зөвшөөрч, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцинжуулалтаа идэвхжүүлж байна. Гэтэл вакциныг эсэргүүцэж байгаа хүмүүс “Вакцины оронд ийм юм хэрэглэ” гэж санал болгож байгаа, гарц хэлж байгаа нь харагдахгүй юм. Ямар ч шинжлэх ухааны эш үндэсгүй, эх сурвалжгүй зөгнөлт юм ярьж ард олныг хутган үймүүлж, вакцинжуулалтын хурдад саад хийх гэж оролдож байна. Тиймээс иймэрхүү бодолтой хүмүүс одоо амаа хамхисан нь дээр.

Бид хөл хориотой, хориогүй ч өөрсдөө чамбай амьдарвал эрх баригчдад хөл хорио тогтоох шалтаг өгөхгүй юм. Тиймээс хөл хорих шалтгааныг эрх баригчдад өгөхгүй байя. Тэдэнд өчүүхэн л шалтгаан, алдаа мадаг харуулбал өлгөж аваад л “Тэнд тийм иргэн тэгж коронавирус тараачихлаа” гээд л хамаг бурууг иргэд рүү чихээд хөл хорьчихно. Хөл хорих шалтгаан өгөхгүйн тулд өөрсдөө цэмбэгэр амьдрах хэрэгтэй. Цэмбэгэр шүү. Маскаа зүүгээд, гараа угаагаад, хоорондох зайгаа бариад олонтой газраар аль болох бага явж цэмцгэр байвал манайхан чадна шүү дээ. Тэгсэн байхад бидний хөлийг хэн ч хорихгүй. Үүний цаана бол бидний амин зуулга болсон бизнес бий. Бизнесээ, амьдралаа бид өөрсдөө ингэж л аварч үлдэнэ. Монголын ард түмэн ядуурч, орлогогүй болох тусмаа эрх баригчдын саварт улам лав базуулж, тэр хэрээр төр засгийн халамжаас хамааралтай болно.

Хүнээр тэжээлгэх шиг адгийн юм байдаггүйг монголчууд мэддэг. Зүгээр олдсон чихэрнээс зовж олдсон ааруул дээр гэцгээдэг. Бусдын өгсөн халамж, нэг удаагийн гурил, будаанаас илүү өөрсдийнхөө хийдэг ажил, жижиг ч болтугай бизнесээ хөдөлгөж байх нь иргэн хүндээ, тухайн өрхдөө тустай. Алсуураа улс орны эдийн засагт нэмэртэй. Бусдын гар харж амьдрах, бусдаас царайчилж хоногийн хоолоо алгаа тосон авах шиг гутамшиг үгүйг монголчууд мэддэг учир зүгээр өгсөн юманд дургүй байх нь дийлэнх гэдэгт итгэдэг шүү. Энэ өнгөрч буй хоёр жилийн хугацаанд монголчуудыг нийтээр нь хавтгайруулж халамжлах гэж, халамжинд байлгах гэж их үзлээ. Үнэхээр халамж хэрэгтэй хэсэгтээ хэрэгтэй л байгаа. Харин халамжаас эрс татгалзаж байсан хэсэг нийгэмд байсан юм шүү. Аргагүйн эрхэнд буюу голомтыг хумихын тулд төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжих гэж олон бизнес эрхлэгчид гэртээ зүгээр сууж, хүлцэнгүй загнасан. Гэвч нөгөө талдаа өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй, бүтээхгүй мөртлөө бэлэн юм худалдаж аваад хэрэглээд сурчихсаны гай их гэдгийг бас мэдэрцгээлээ. Арматурын үнэ яаж “галзуурч” байгааг хар даа. Энэ бол наад захын жишээ. Бид өөрсдөө үйлдвэрлээд барилгадаа хэрэглэчих юмыг өнөө л бэлэнчлэх сэтгэлгээгээрээ хандаж, Хятадаас бэлэн юмыг нь бөөндөж авч ирдгийн л харгай шүү дээ.

Хэр их хөл хорионд орно, тэр хэмжээгээр бид нийтээрээ ядуурна. Ядуурах тусмаа хүний гарт, эрх баригчдын саварт чангалуулна. Хүний гарт орох нь хүсмээр юм биш байна аа гэдгийг бид хоёр жилийн хугацаанд ханатлаа мэдэрлээ. Үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Цэмбэгэр амьдрахгүй бол эрх баригчдад бэлэн “өгөөш” болж, хөл хорионд нь сууж, халамж хүлээсэн ядуус болж, гарт нь орно. Одоо бид хөлөө хориулах уу, эс хориулах уу гэдэг маань зөвхөн биднээс, өдөр тутмын амьдралдаа халдварын дэглэм хэр барьж байгаагаас, маскаа тогтмол зүүж, гараа ариутгаж байгаагаас хамаарах болчихоод байна. Ард түмэн өөрсдөө л хашир, болгоомжтой байхгүй бол биднийг, бидний бизнес, бидний амьжиргааг хориход бэлэн “бүлэг” дээр байгаа шүү.

ӨДРИЙН СОНИН ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ

image


Сэтгэгдэл

Tur zasag [183.177.98.42] 2021-06-03 04:01:23

УОК-оос хөл хорио тогтоохгүй гээд мэдэгдээд байхад, хөл хорио тогтоох гэж байна гээд улстөржүүлж, энэ мэтээр ард иргэдийг төрийн эсрэг турхирч байгаа хүмүүст арга хэмжээ авч болдоггүй л юм байхдаа.

Зочин [122.201.26.210] 2021-06-03 02:36:36

наад улс төрөө өвчинтөй холтдогоо болиоч бид өөрсдөө дэглэмээ барьчихвал болоо юм бишүү

Зочин [64.119.22.79] 2021-06-02 06:33:08

NO SONGUULI !!! Луйврын сонгуульд хэн ч битгий оч !!! Нам дагасан хулгайчуудын галзуурлыг тас цохицгооё !!!

Зочин [202.9.46.27] 2021-06-02 04:01:01

Ойн модыг санаатай эсвэл санамсаргүй шатаасан иргэдийг 5-аас 10 жил шоронд хорьдог болох ёстой.

Зочин [103.14.36.18] 2021-06-02 03:37:53

МАН-ын захиалгаар ерөнхийлөгчийн сонгуулийн дараа угаасаа хөл хорино гэдэг яриа яваад л байгаа шүү дээ. Тэр зорилгоор өдөрт илэрч буй өвчлөлийн тоог нэмж зарлаж байгаа болов уу.

Болгоомжлол төрчихлөө. [202.131.225.53] 2021-06-02 03:19:41

Эсхүл вакцины оронд хулхидаад бидэнд хоосон ус шахаад байгаа юм уу? Үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй шүү.

Вакцины ач тус гарч байгаа юм уу? [202.131.225.53] 2021-06-02 03:17:21

Вакцин хийлгээд байхад Ковид яагаад цөөрөхгүй байна? Хүн амын дотор вакцинжуулсан иргэдийн хувь хэмжээ өсөөд л байгаа. Гэтэл дорой царайлсан хэвээр л байх юм.

зочин [203.23.49.170] 2021-06-02 03:14:47

эрх баригчид чинь л тарааж байна даа

Зочин [202.9.46.27] 2021-06-01 22:55:48

Бүх аймгуудын төв болон бүх сумуудад улаанбаатар хотын бүх дүүргийн хороонуудад тус бүр PCR шинжилгээний цэгүүд байршуулж өдөрт 300,000-аас доошгүй хүмүүсээс шинжилгээ авч, иргэд вакциндаа идэвхтэй хамрагддаг шигээ PCR шинжилгээндээ хөгшин залуугүй идэвхтэй хамрагдвал халдвартай иргэдийг маш сайн илрүүлж халдвар тархахаас урьчилан сэргийлж чадна.

Зочин [66.181.161.89] 2021-06-01 21:04:04

Бүх юманд израиль хавчуулаад ичдэггүй шившигээ тариад бусдыг бодооч гэв гэнэт израиль магтахаас өөр ажилгүй болсон ямар учиртай?

Зочин [202.9.46.27] 2021-06-01 12:45:10

УЛС ОРОН ДАЯАР ӨДӨРТ 300,000-ААС ДЭЭШ ХҮНЭЭС PCR ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙВАЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ.

Баярт [202.9.40.52] 2021-06-01 12:14:32

Дотооддоо короно алдаагүй бид мундаг ажиллаж байна гэж шоудан порпорч байгаад улс орныг цар тахалд нэрвэгдүүлж сүйрлийн байдалд хүргэсний хариуцлагыг Хүрэлсүхийн толгойлсон ЗГ бүрэн хүлээх ёстой

Alnii vs [64.119.24.216] 2021-06-01 11:29:16

Bitgii snaa pizdanuud mine songuulia bitgii uguurui songuuli duusad hul horino odoo yana

Эмя хаан үр дүн хаана байна . [103.26.195.16] 2021-06-01 11:25:36

Эмя ныхаан нөгөө сүрхий эрдэмтэн малнууд аа новшнууд аа үр дүн хаана байнаа . 4 сар хорисон . Одоо иргэдийн 4 сарын цалинг ажлаа муу хийсэн малнуудаас л авна даа . Өгөх ёстой шүү .

Зочин [202.9.40.163] 2021-06-01 11:07:02

ТИЙМ Л ЮМ БОЛ 6:01 ЭЭС ЭХЛЭЭД 14 ХОНОГ ХОРЬ Л ДОО ТЭ!!!!!!!!!! ЭХНИЙ 3-5 ХОНОГ 0 ЗОГС Л ДОО. ХУДЛАА ШҮҮ ТЭР СОНГУУЛЬД НЬ БҮҮ ОРОЛЦ. ЭСВЭЛ УХНААГИЙН ХҮҮ УХАНЫ ВИРУС 2Т БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ.

MARSHIL.L.D.ERDENEBAT [64.119.17.91] 2021-06-01 10:54:39

ULAANBAATAR.XOTIN.POTO.ZURAGIG.YZBEL.ONDOO.ULAANBAATAR.XOTIN.POTO.ZURAG.TUXAILBAL.XENTI.XAR.ZYREXNI.XOX.NUURIN.ZAADRUU.15.KM.ZAITAI.OJIX.YED.ODOO.BID.BYGDIN.ULAANBAATAR.XOTOOC.ONDOO.ULAANBAATAR.XOT.BAIDAG.NEG.UB.XOT.N.ARXANGAI.AIMAGIN.ZUUN.MOD.XOTIG.ULAANBAATAR.XOT.BOLGOOD.30.JILBOLJEE.BID.BYGDIN.AMIDARJ.BAIGAA.UB.XOT.N.CELENGE.AIMAGIN.UB.XOT.XARIN.ZYYN.XARAA.XOTIG.BAC.NEG.UB.XOT.BOLOGCON.TYYXTEI.DUNDGOB.AIMAG.MASH.TOM.ULAANBAATAR.XOT.BOLOD.79.JIL.BOLJEE

MARSHIL.L.D.ERDENEBAT. [64.119.17.91] 2021-06-01 10:48:37

DEERX.ULAANBAATAR.XOTIN.POTO.ONDOO.UB.XOT

zochin [66.181.161.116] 2021-06-01 10:12:21

omnoh neg jiliin hol horio tsever erul mendiin said,yamni buru virusee yalgahgui bj surjignej surjignched,hii demii mongo ursen hen hariutslaga huleeh yum,,odo ch orsdo aijl bga virus hajudni baiga yum chini zz

Зочин [66.181.161.125] 2021-06-01 09:17:43

Сонгуулийн маргааш хатуу хол хорио тогтоох магадлалтай. Янз бүрийн хэл яриа гарах вий жагсах вий гээд тооцоо хийчихсэн байхаа

Зочин [202.9.46.27] 2021-06-01 09:09:08

Одоо дахин хатуу хөл хорио тавихыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ариун цэвэр халдвар хамгааллын дэглэмээ барьдаггүй хүн хоорондын зайгаа барьдаггүй арчаагүйнүүд нь халдвар тусаад үхнэ биз. Арин цэвэр халдвар хамгааллын дэглэмээ барьдаг хүн хоорондын зайгаа барьдаг арчаатай хүмүүс нь халдвар тусахгүй амьд үлдэнэ биз.

Зоч [202.126.90.142] 2021-06-01 07:10:05

...Тэр савартаа базах гээд байгаа эрх баригчттай тэмцэж хэрэггүй гэж үү ?! буруу нь ард түмэнд л байгаа хэрэг үү?!

Зочин [202.9.40.173] 2021-06-01 07:06:42

Хүрэлсүхтэй үнсэлцэж озолцоод байхаар тарахаас яахав дээ. Их доромжлоод байвал бослого тэмцэл гарах нь зайлшгүй!

Zochin [66.181.161.38] 2021-06-01 07:04:56

Za odoo ch bolii do,oorsdoo songuuli ged tumen hun tsugluulj boldog ,irged bid bolddogui yumu,hurelsuh pig duuren huneer hureeluuleed l unsuuleed l bailaa shde,odoo karintiilbel shuud temtsnee,tuildaj bn ydar ch bn shuu, huwiin hewshild ajilladag humuus maash ih hetsuu bn shuu

Зочин [66.181.160.52] 2021-06-01 06:54:05

ТЭГНЭ ээ , ХҮҮК ээ СОНГОЖ \ сонгох арга аа олчихсон байгаа ... !!!\ АВААД л МАРГААШ нь ХӨЛ ХОРИНО . Ер нь тийм л схемээр энэ хоёр жилийг өнгөрөөж байгаа ш дээ ...Огт К0 - гүй байхад хилээ үхртэл хааж байгаад л 62 - оо сонгож аваад л Ард иргэдийн наадмаар хөл хориод л , цагаан сараар хөл хорьж байгаад л МА\ х\Н - 100 - г тэмдэглэж - баярлалдаад л ... г . м

Зочин [202.126.90.20] 2021-06-01 05:17:11

Buriad,barga

TUGANBAYR.87.02.03 [202.126.90.20] 2021-06-01 05:12:38

Манын дарга Хүүрэл,Ёронхий саад ОРК 2 оос болж тэнгэр хилэгнэж дэлхий хамарсан хамрын тахал гарчихүй.муу 2 ПИЗДАНЫ ялгадас

Зочин [202.9.47.7] 2021-06-01 05:08:51

Zailaach malnuudaa coronagaa avaad uhej daldartsgaa har gainii novshnuud ta nar bid nariig avraad bga ymu undesnii baatar bolno gj bitgii soliorood bai uhernuud min

Зочин [202.9.46.27] 2021-06-01 05:06:18

Ард түмэн өөрсдөө халдварын тархалтыг ихэсгээд байна.

Zochin [87.66.142.201] 2021-06-01 04:55:12

Zuv yum bichsen bna. Ene songuuli geed jagsaal tsuglaand ni bitgii och l doo humuus mini.

Irgen [64.119.27.174] 2021-06-01 04:49:25

NAADAM ODOO HORIGLOH HERGTEI ORON NUTAGRUU YVUULAHIIG BAGASGAH HERGTEI AJILAAR YVAA ULSIIG L ORON NUTAG YVUUL ARGA HEMJEE AVAH L HERGTEI BNA DAA.

Зочин [64.119.16.141] 2021-06-01 04:16:38

хөл хорио тогтоох хэмжээнд хүрчихлээ. УОК -н малуудыг эрт зайлуулах ёстой байсан юм.

irgen [202.126.89.5] 2021-06-01 04:00:38

Hutsdag pisdaanuudaa.Buten 2 jil horigdloo.Ymarch batalgaagui Baktsin hiilge gelee.hiilgeed uheh n uheed.uldeh n uldlee.Eersdee heden terbumaar toglij idej uugaad.ard tumen yduugiin tuil bolloo.Mungegui gj hutsaad 260 tbaar songuuli hiij bdg.Archaagui Hurelsuhiig songohgui baih buh nuhtseliig hangaj ard tumend urialaach.SU.Undarmaagiin munge hurengiig huraaj.shorond hataagaach.

Мо [66.181.161.52] 2021-06-01 02:52:43

Дарга нар чинь тархалтыг ихэсгээд байна.Энд тэнд цуглаан хийгээд

Нараанаа [223.62.169.105] 2021-06-01 02:34:22

Хөл хорио тогтоох хэрэгтэй. Бас хилээ хаах хэрэгтэй. Ямар эргүүнүүд нь хөл хориог эсэргүүцэж байнаа. Сонгуулийн өнгөрөөд 7 сарын 1 хүртэл хатуу хөл хорио тогтоох болно.

зочин [202.9.40.217] 2021-06-01 04:05:07

Хөл хорио гэж ярьсан мөртлөө , сонгуулын дараа гэнээ муу МАНгар чинь ????

Зочин [64.119.26.243] 2021-06-01 03:16:10

buges

Зочин [64.119.26.243] 2021-06-01 03:16:02

dinig

Зочин [192.82.70.124] 2021-06-01 02:31:52

3'083'871______vaccine/dose____hiigdsen____Mongol__covid-19_world map___!!!!!!!!!

Зочин [64.119.23.60] 2021-06-01 02:23:34

Төр засгийн дарангуйлал гээд байгаа юм уу эсвэл ард түмнийг гуйгаад байгаа юм уу ард түмэн дотор чинь.ихэнх нь халамж хүсээд зүгээр сууж хэдэн төг авах юмсан гэсэн том хэсэг бий тэдэнд санаа өгч байнаа.

Зочин [202.9.46.27] 2021-06-01 02:15:29

Хуц хуц. Хөл хориог эсэргүүцэж байна.

Иргэн [103.57.92.74] 2021-06-01 02:02:10

Сонгууль, наадам хийж болноо, хуультай, ёстой юм номоороо л болог, харин тэр бүх ард түмний урлагийн үзлэгээ больчих, төрийн бус байгууллагууд, тёлёвизүүд нь шоугаа хийг, төр засаг аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд ажлаа хиймээр бхйна


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.