Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулж, зураг авах, дүрс бичлэг хийхийг хориглоно

Aдмин / Хууль

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. Сонгуулийн санал хураалтын үеэр сонгогчдын хориглох зүйлс хийгээд санал хураалтын дүн гаргах, дамжуулах явцыг хуульд хэрхэн заасныг 24 баримтаар хүргэж байна.

БАРИМТ 1 Сонгогчид дараах зүйлийг хориглоно: Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг хоролдоно.

БАРИМТ 2 Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарахыг хориглоно.

БАРИМТ 3 Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргаыг хориглоно.

БАРИМТ 4 Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэхийг хориглоно.

БАРИМТ 5 Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглоно.

БАРИМТ 6 Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Итгэмжилсэн хүнд хамаарахгүй.

БАРИМТ 7 Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 62.5-д заасан зааврыг батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг тусгасан байна.

БАРИМТ 8 Санал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах: Сонгуулийн санал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /цаашид “Мэдээллийн технологийн төв” гэх/, ажлын хэсэг, мэдээллийн технологийн баг, даамлууд хариуцан ажиллана.

БАРИМТ 9 Мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд Мэдээллийн технологийн төвийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.

БАРИМТ 10 Сургалт явуулах, гэрчилгээ олгох тухай журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

БАРИМТ 11 Санал авах байранд санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллаж байгаа даамал нь гэмтэл, саатал гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авна.

БАРИМТ 12 Мэдээллийн технологийн багт шуурхай мэдэгдэх ба гэмтэл, саатлыг арилгах, боломжгүй тохиолдолд мэдээллийн технологийн багаас туслалцаа авах, санал тоолох нөөц төхөөрөмжид санал авах, тоолох ажиллагааг шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авна.

БАРИМТ 13 Санал тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд хэсгийн хорооны зөвшөөрлөөр саналын хайрцгийн нөөц тасалгааны лацыг хөндөж саналын хуудсыг хийлгэнэ.

БАРИМТ 14 Санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллагаанд шилжсэний дараа саналын хайрцгийн нөөц тасалгаан дахь саналын хуудсыг холбогдох журамд заасны дагуу төхөөрөмжид уншуулах.

БАРИМТ 15 Даамал нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно.

БАРИМТ 16 Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа: Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана.

БАРИМТ 17 Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах: Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглоно.

БАРИМТ 18 Санал хураалтын дүн гаргах, дамжуулах: Мэдээллийн технологийн даамал санал авах ажиллагаа дуусмагц дараах ажиллагааг гүйцэтгэнэ. Санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг шаардлагатай тоогоор хэвлэж, хэсгийн хороонд өгөх, санал хураалтын дүнг энэ хуулийн 68.5-д заасан хэсгийн хорооны ажиллагаанаас хамаарахгүйгээр Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй дамжуулах, санал авах ажиллагааны хуулиар тогтоосон цаг дуусаагүй байхад санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг хэвлэж гаргахыг хориглоно.

БАРИМТ 19 Санал хураалтын дүнг дамжуулахгүй байх, саатуулах, зогсоохыг хориглоно.

БАРИМТ 20 Санал хураалтын дүнг дамжуулах үеийн хамгаалалтыг тухайн санал авах байрын хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн ажилтан хариуцна.

БАРИМТ 21 Хэсгийн хороо хяналтын тооллогыг хийхдээ санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас бүрийн нэгдсэн дугаарыг шалгаж, гар аргаар нэг бүрчлэн тоолно.

БАРИМТ 22 Хяналтын тооллого хийх ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг ажиглагчаар оролцуулж болно.

БАРИМТ 23 Санал тоолж эхэлсэн бол завсарлахыг хориглоно.

БАРИМТ 24 Хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгана.


Сэтгэгдэл

Иргэн [103.57.92.74] 2021-06-10 06:37:23

Тэр дух гэж тэнэг хүүхэн одоо хэн юм бэ, үхсэн хойноо амьтан, хүн тэнэгээ мэдэхгүй байх шиг тэнэг явдал байдаггүйм даа

Erdenebayr [66.181.161.115] 2021-06-09 15:07:22

Mongo ogwol hamaagvi demjinee 5990497982

Erdenevayr [66.181.161.115] 2021-06-09 15:06:40

Mongo ogwol hamaagvi

Зочин [122.201.24.40] 2021-06-09 14:30:02

46.9.Саналын хуудсанд огт тэмдэглэл хийгээгүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ.

Зочин [192.82.71.48] 2021-06-09 13:46:12

Ман-гарууд мөнгөнийхөө тасалбарыг нэхэж байгаа биз


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.