Өнөөдөр "Цусны донорын дэлхийн өдөр" тохиож байна

Aдмин / Эрүүл мэнд

Жил бүрийн энэ өдрийг "Цусны донорын дэлхийн өдөр" тохиодог.

2004 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор "Цусны донорын өдөр" болгон тэмдэглэж ирсэн байна. Харин манай улсын хувьд энэхүү өдрийг 17 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Цус цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэглээ сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, манай улсад элэг шилжүүлэн суулгах нэг хагалгаанд дунджаар 100 гаруй, төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд жилд дунджаар 5000 гаруй, түлэгдэлтийн улмаас жилд 1000 гаруй донорын цус хэрэглэгддэг бол осол гэмтлийн улмаас 5000 гаруй хүний өгсөн цус тус тус хэрэглэгддэг нэсэн статистик тоон мэдээ байна.

Хөгжиж буй орнуудын хувьд 1000 хүн тутамд 15 нь цус өгөлттэй байж тухайн улсынхаа цусны хэрэгцээг хангана гэсэн ДЭМБ-ын зөвлөмж байдаг.


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.155] 2021-06-14 06:01:47

Хөдөө орон нутагт амьдардаг АХМАД НАСТАН ДОНОРУУД байдаг ч тэднийгээ нэг ч удаа баярлуулж байхыг мэдэхгүй юм байна ... Миний ээж одоо 80 гарсан хүн ХҮНДЭТ ДОНОР гэтэл нэг удаа баярлуулж урамшуулж байгаагүй ...наад урамшуулдаг баярлуулдаг гэдэг чинь харин нэг худлаа .... ХҮРТЭЭМЖГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА бололтой


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.