Их Британийн хатан хаан Элизавета, Ж.Байден нар уулзав

ЛОНДОН. /BBC/. Их Британийн хатан хаан Элизавета АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нартай Виндзор цайзад уулзлаа. Энэхүү уулзалтын хүрээнд тэд хүндэт харуулын ёслол үзэж, үдийн цай хамтдаа уужээ.
“Хатан хаан ээжийг минь санагдууллаа. Миний бие түүнийг Цагаан ордонд айлчлахыг урьсан” гэж Ж.Байден ням гарагт болсон уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Их Британид болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын удирдагчид вакцин, уур амьсгалын өөрчлөлт тэргүүтэй асуудлуудын талаар хэлэлцсэний дараа энэхүү уулзалт болсон юм.
Байденыхан өдгөө 95 насыг зооглож буй хатан хаантай өнгөрсөн баасан гарагт болсон хүлээн авалтын үеэр мөн уулзжээ. Ташрамд дурдахад, хатан хаан Элизавета 69 жил хаан ширээнд суухдаа АНУ-ын 14 Ерөнхийлөгчтэй уулзсан байна.
www.montsame.mn
Сэтгэгдэл
Зочин [192.82.68.160] 2021-06-14 08:13:40
Uhsenii chini Elizavete ve?! Yamar oros tosgony avgai bgaa bish dee?! Hunii ner usyg zuv bich l dee, Elizabeth geed...