Түр хорооны гишүүд Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллав

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо”-г байгуулан ажиллаж байгаа билээ.

Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр /2021.06.21/ Улсын онцгой комиссын Шуурхай штабт очиж ажилласан бөгөөд Түр хорооны гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нар хамт ажиллав.

Эхлээд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар Түр хорооны гишүүдэд цар тахлын нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг хийлээ. Гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал бодлоо илэрхийлэв.

Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдад баярлаж буйгаа илэрхийлж амжилт хүсэв. Вакцинжуулалт сайн байгаа хэдий ч өвчлөлийн хувь мөн өндөр байгаад анхаарах ёстойг сануулаад УОК-ын гаргасан шийдвэрээс хамаарч улс орны хэмжээнд гамшигт өвчлөлийг хэрхэн богино хугацаанд даван туулах арга зам тодорхойлогдох тул хичээж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг өрхийн эмнэлгүүдэд ачаалал өндөр, асуудал их байгааг дурдаад эмчилгээ үйлчилгээнд анхаарах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын эмийн үнийг бууруулах боломж байгааг судлан үзэхийг чиглэл болгов. Мөн мэдээллийг нэг сувгаар түгээхэд анхаарахгүй бол хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтийг мэдээлэх нь иргэдийг төөрөлдүүлж эрсдэлийг нэмэгдүүлж байгаад анхаарал хандуулахыг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд судлаач эрдэмтдийн үгийг сайтар сонсмоор байна. Дэлхийн зарим улс орнууд гурав дахь тунг хийж эхлэхийн ач холбогдлыг ихээр ярих болсон, 12-оос дээш насны хүүхдүүдэд Пфайзер вакциныг хийж байгааг шуурхайлах, эмчилгээний багцын үнэ өндөр байгаад анхаарах, шаардлагатай бол төрөөс даадаг болох талаар судлан үзэхийг санал болгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Zochim [202.126.89.184] 2021-06-22 08:36:35

Odoo ingeed YIH ZG dulii dumbe orgiod syysaar bgaad 400 garyi hunii aml nasaar togloloo Hedii hurtel ingej yavah yum be Ene uvchniig taraasan gaitan Hurelsuh Battylga 2-ig mingiloos zailyyljtsuluh heregtei shuu

Мэргэн ард [66.181.191.69] 2021-06-22 07:22:21

Түр ч бай бүрч бай наад унтаахай УОК НОК жоохон шахаж ажиллуулах хэрэгтэй байна. Хотын дарга одоо бүр оролцохоо байсан.Өөрт хэрэгтэй хүсэж байсан бизнес ээ хөөцөлдөөд алга болсон.Хэзээ мөдхөн халагдах болохоор хэсэг газар чөлөөлж авах хэрэгтэй байх аа.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ [66.181.186.101] 2021-06-22 00:58:54

МОНГОЛЧУУД.ЭХ.ОРОН.ЗАСГИЙН.ГАЗРАА.ДАНДАА.29.СУРГУУЛ.МЭДРЭЛИЙН.25.ТЭРНЭС.ДОР.ТӨРӨЛХИЙН.СЭТГЭЦИЙН.ӨВЧТЭЙ.ГАЖИГТАЙ.ЭХЭЭС.ТӨРӨХДӨӨ.ОУЮН.УХААНЫ.ХОМСДОЛТОЙ.ЗҮРЭХНИЙ.БРОНКИТТОЙ.ГАЛЗУУГЫН.ЭМЭНЛЭГТ.БҮХ.НАСААРАА.ХЭВТЭЖ.БАЙСАН.ЭМЧИЛГЭЭ.АВАХАА.БАЙСАН.ГУДАМЖИНЫ.ГЭР.ОРОНГҮЙЧҮҮД.ӨВГӨНТИЙН.ХӨНДИЙ.ТРАНШЭЙН.ХОНГИЛ.ХОГЫН.ЦЭГ.ДЭЭР.НОХОЙ.МУУР.ИДЭЖ.ӨССӨН.ШОРОННД.ОРЖ.БАЙСАН.АЛУУРЧИД.АРХИЧИД.ГУЙЛАГЧИД.ТАХИР.ДУТУУ.ХУЛГААЧУУД.НОХОЙ.МАЛТАЙ.СЁКС.ХИЙДЭГ.ӨНДӨР.БОР.ГАНБОДЫН.АРМИ.НЬ.КВОНТОНЫ.АРМИ.ГЭХ.МЭТ.КВОНТЫН.ОНОЛГҮЙ.ХҮН.БИШ.ХҮҮРҮҮДИЙГ.АНТОМ.САЙЖАРУУЛЖ.ЗАСГИЙН.ГАЗАР.ИХ.ХУРАЛД.СУУЛГАЖ.БАЙСАН.НЬ.АВТОМАТ.ТОЛГОЙТОЙ.МАХАН.ЗУУРМАГААР.БҮТСЭН.ХИЙМЭЛ.ХҮҮРҮҮД.БАЙСАН.БАЙНА.

Baba [103.26.193.73] 2021-06-21 21:52:38

100 d 3 хүн тусжээ

Зочин [66.181.161.78] 2021-06-21 18:01:13

Хөл хорио хийх ёстой


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.