Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхав
.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих зэрэг прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгэмд шударга ёс тогтооход хараат бус, бие даасан шүүх, прокурорын байгууллага хамгийн чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн төрийн эрх барих дээд байгууллагаас баталж буй хууль, тогтоомжуудыг бүх шатандаа хэрэгжүүлж, ягштал мөрдөн ажиллаж байж улс оронд эмх цэгц тогтоно гэдгийг санууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийн төлөө хуулиа дээдлэн ажиллахыг Улсын Ерөнхий прокурорт захилаа.
Сэтгэгдэл
зочин [122.201.19.99] 2021-07-01 02:02:18
Намынхаа хулгайч ЖДҮ-чинь Авлигачидаа шоронгоос суллах гээд л яараад эхэллээ Жаргалсайханг шахна дараан өөрөөр нь өргөдөл өгүүлж өөрийн гар хөлүүдээ тавих тактик
Зочин [202.126.90.66] 2021-07-01 01:52:29
Төрийн тэргүүн ҮХЦ, УДШ, ШУА тэргүүн нарт хамтран ажиллах талаар ярьсан байна. Прокурорын тэргүүнд хуулиа бүх шатанд хэрэгжүүлж ягштал баримталж ажилла гэж анхааруулаад. Хүн засаглахгүй шүү гэж сануулсан байна. Тэгэхээр хамтрахгүй шүү гэжээ. Эртхэн хууль бус алдаагаа засаарай гэж анхааруулаад бна дах
Хүн [66.181.182.44] 2021-07-01 02:02:45
Энэ өнцгөөс харж байгаа бол хууль бус хүн засагладаг төрийг бүтээхэд нь хамгийн том чөдөр, тушаа, гай болох хүн нь юм байна. Тийм болохоор хамтарч ажиллахгүй шүү гэж байгаамдагуудаа. Жаргалсайхан бол шударга хүн.
Хүн [139.5.217.116] 2021-07-01 01:35:42
Хууль засагладаг төрд Жаргалсайхан түшиг болно доо Ерөнхийлөгчид
ЭнхАмгалан [75.159.156.42] 2021-06-30 15:34:52
Жагаа дажгүй нуруутай зарчимтай. Амжилт
иргэн [59.153.112.113] 2021-06-30 13:45:19
Прокурорын байгууллагыг үнэнч шудрага зарчимч энэ хүн шиг удирдаж байгаад баяртай. дэмжиж байна
Иргэн [192.82.85.137] 2021-06-30 13:19:30
Жаргалсайхан прокурорыг дэмжиж бнаа. Холио солио хийлгүй зарчимтай шударга хүнээ үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй
Иргэн [66.181.179.232] 2021-06-30 11:43:31
Прокурорын байгууллагыг тун сайн удирдаж байгаа Жаргалсайхан прокурорт ажлын амжилт хүсье. Шударга прокурор.
Зочин [59.153.114.34] 2021-06-30 11:43:15
Ерөнхий прокурор мундаг зарчимч хүн шиг санагддаг
Монгол [66.181.179.232] 2021-06-30 11:43:06
Эх оронч хүн шиг санагдсан шүү жаргалсайхан амжилт
Зочин [202.55.188.36] 2021-06-30 11:17:04
Хууль засаглалдаг прокурор бол одоогийн ерөнхий прокурор Жаргалсайхан л прокурор гэж боддог. Амжилт
Иргэн [66.181.161.4] 2021-06-30 10:04:49
Энэ прокурор мундаг хүн шиг санагддаг.
Зочин [202.126.89.139] 2021-06-30 09:44:56
Шударга зарчимч прокурордоо
Зочин [146.70.16.174] 2021-06-30 09:07:15
Энэ ерөнхий прокурор Хүүкийг мөн ч их сайнаар харуулах байх даа
Иргэн [66.181.161.50] 2021-06-30 09:00:09
Энэ хүн ерөнхий прокурор болсны дараа олон ч авлигын хэрэг шийдэгдсэнийг мэдээгээр харлаа, Шудрага сайн хүн