Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 12 төрлийн 33 нэршлийн эмийг нэмжээ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хөнгөлттэй олгох эмийн нэр төрөлд эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр дараах 33 худалдааны нэршлийн эмийг нэмлээ.

Үүнд:

1. Уналт, таталтын эсрэг эм- Нейрокон, Кепрептол СР, Лириби

2. Тархины эд эсийг хамгаалах эм- Этекс Цитиколин

3. Ретровирусын /гепатит В/ эсрэг эм- Гепвин 0.5

4. Цусны даралт бууруулах эм- Жублосар, Вальсакор Н 160, Вальсакор Н 80, Телмиста 40мг, Телмиста 80мг, Претеншион 40, Претеншион 80, Багровен 5мг, Багровен 10мг

5. Нянгийн эсрэг эм /антибиотик/- Бетаклав, Азибру 500, эрибру 500, Кларитрон, Азитрон, Ципрон, Метронидазол, Моксиклав

6. Зүрхний бах эмчлэх эм- Нипертен

7. Өвдөлт намдаах эм- Наклофен Дуо

8. Липид /өөх тос/ бууруулах эм- Роксера 10мг, Роксера 20мг, Аврора 10мг, Аврора 20мг

9. Ходоодны хүчлийг багасгах эм- Эста-20, Эста-40

10. Үе мөчний өвчнийг эмчлэх эм- Целкок

11. Дархлал дарангуйлах эм- Ципол-Н

12. Үрэвслийн эсрэг бэлдмэл- Индомон

Та эдгээр эмүүдийг ЭМДЕГ-тай гэрээ бүхий аль ч эмийн сангаас авах боломжтой ба цусны даралт буруулах бэлдмэл болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70%-ийн үнийн хөнгөлөлттэйгээр, бусад эмийн бэлдмэлийг 30-50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙГ АВАХДАА:

Иргэд даатгуулагчид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмчид үзүүлж, онош тавиулсны дараа цахим жорыг бичүүлнэ. Даатгуулагч цахим жорын бүртгэлийн хэсэгт өөрийн мэдээллээ үнэн зөв бүртгүүлж, хурууны хээг уншуулах бөгөөд таны эмчилгээнд хэрэглэгдэх эм нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд орсон бол ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

ЖИЧ: Хэвтрийн болон хүнд өвчтэй гэртээ байдаг даатгуулалчдад өрх, сум тосгоны эмч нь гэрийн эргэлт, үзлэг хийх үедээ хурууны хээг баталгаажуулж цахим жорыг бичих бөгөөд эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг авахад асран хамгаалагчаар дамжуулж авна.

18 нас хүрээгүй хүүхэд, ажил мэргэжлийн онцлог болон бусад шалтгааны улмаас хурууны хээ нь уншихгүй болсон иргэд өрхийн эмнэлэгээрээ дамжуулан ЭМДЕГ-т хурууны хээ уншуулахгүйгээр хөнгөлөлттэй эм авах хүсэлт гаргана.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.106] 2021-07-02 10:26:24

Баян -Өлгий аймгийн Буянт суманд хөнгөлттэй эм олгох аптек байхгүй байгаа нь хөдөлмөрчдөд хүндрэлтэй байгааг Аймгийн эрүүл мэндийн байгууллага анхааралдаа авна уу

Ахмад настан [103.229.122.108] 2021-07-02 00:57:50

Хөнгөлттэй олгох эмийн жагсаалтуудыг эмийн сангуудаар дамжуулан иргэдэд ил тод болгомоор байна. Бараг бүгд мэддэггүй.Асуухаар өө зөндөө их байдаг шүү дээ гэдэг үгээр амаа таглуулсаар овоо олон жил боллоо доо. Ахмадуудад зориулж баталгаатай БАД- уудыг хөнгөлттэйгээр олговол ямар вэ? Монголын ахмадууд бүгд витамин,минерал,футонутриентийн дутагдалтай учраас үэхэлд нэрвэгдэж байна. Нийгмийн эрүүл мэнд хариуцсан хүмүүс зоригтойхон шиг нэгийг бодохыг хичээнгүйлэн хүсье.

Zochin [66.181.161.106] 2021-07-01 13:00:06

Ene hongololtiin emiig gants ch awch uzsengui ee,awah ged ochihoor l em n duussan ch geh shig ineedemtei yum yridag ,hed honogiin daraa ochood hongolttgui awiya geheer nogoo em n bj bdag yum da,iim l bn da heleh ug alga da


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.