ЭМЯ: Эмнэлгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн багц хуулийн өөрчлөлтийн дагуу эмнэлгийн санхүүжилт нь гүйцэтгэлээрээ Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг болсон. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газартай байгуулсан 66 эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлж байна.

Эмнэлгийн удирдлагуудтай гүйцэтгэлийн санхүүжилт, менежментийн өөрчлөлт, санхүүжилтийн арга хэлбэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн асуудлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг цахим хурал хийлээ.

Цахим хурлаар 66 эмнэлэг өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авчээ. Гүйцэтгэлээрээ санхүүжилтээ давуулан авсан хэд хэдэн эмнэлэг байна. Тухайлбал Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эмнэлэг нь 1,4-4,3 тэрбум төгрөгийн илүү санхүүжилтийг гүйцэтгэлээрээ авч чаджээ. Харин төсвөөсөө дутуу санхүүжилт авсан эмнэлгийн хувьд менежментийн алдаанаас үүдэлтэй. Мөн нөгөө талдаа дунд шатны албан хаагчдын механик алдаатай холбоотойгоор мэдээлэл дутуу ирүүлсэн зэргээс үүдэж буйг холбогдох албан тушаалтангууд танилцууллаа.

Эмийн зөвлөлөөр ковид-19 өвчний эмчилгээнд ашиглаж буй вирусийн эсрэг 3 эмийг бүртгэн авсан. Мөн вирусийн эсрэг эм, тариаг хамгийн хямд үнээр Эрүүл мэндийн байгууллага худалдан авах менежментийн ажлыг Эрүүл мэндийн яам хийж, 140 орчим мянган төгрөгөөр худалдан авдаг байсан тариаг 50 мянган төгрөг болгон бууруулсан зэрэг яамнаас авч хэрэгжүүлсэн ажлыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг танилцууллаа.

Цаашид эрүүл мэндийн салбарт нэгдсэн худалдан авалтын системийг түлхүү нэвтрүүлж эмнэлэг бүр тус тусдаа харилцан адилгүй үнээр эм, тариа худалдан авдаг асуудлыг цэгцлэх замаар хямд бүтээгдэхүүн худалдан авах боломжийг нээхээр ажиллаж байна. Энэ ажлын эхлэл нь энэ долдугаар сард тавигдаж буйг хурлын үед холбогдох албан тушаалтангууд танилцууллаа.


Сэтгэгдэл

зочин [64.119.16.223] 2021-07-15 11:13:24

сэмүт насанцэнгэл гэж нэг бэлгэ тэмдэг авгайг зайлуулаачээ. өчнөөн жил идэж уулаа арай дэндүү

Зочин [139.5.218.140] 2021-07-15 02:32:04

hamag emneleg n cameraa haagad suutsan hurliig chin tooj bgaa amitan alga daa

Аймшиг юмаа [202.9.46.53] 2021-07-14 15:18:27

Хөхний салаагаа ил гаргасан авгай хэн бэ 1-т , 2-т ТНБД ын дэргэд суугаа муухай царайтай авгай бас хэн бэ

Зочин [122.201.24.15] 2021-07-14 14:35:28

Муухай шуналт эмч нараа эхлээд соль. Хавдарын нөгөө мөнгө Нэхдэг эмчийг далдаруулаагүй байгаа биз дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.