Л.Энхсайхан: Дельта эсийн дотор хурдан нэвтэрч, гэмтээх чадвар өндөртэй

Aдмин / Эрүүл мэнд

Манай улсад дельта хувилбар бүртгэгдээд байгаатай холбогдуулан ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай ярилцлаа.

-Монгол Улсад дельта вирусын гурван тохиолдол бүртгэгдсэнийг зарлалаа. Халдварын эх уурхай хаанаас гэж үзэж байгаа вэ?

-Коронавирусын халдварын тохиолдлын тоог гуравдугаар сарын давалгаатай харьцуулахад аажмаар буурч байна. PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь 30-19.6 болсон нь сайн үзүүлэлт. Гэхдээ энэ үзүүлэлт таваас бага болж байж буурсан гэж ярих боломжтой. Тиймээс халдварын тархалтын буурсан үзүүлэлтийг хадгалахын тулд хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал байна.

Дельта вирусын бүртгэгдсэн гурван тохиолдлыг бусад шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Тэдгээр хүмүүсийн ар гэр болон хавьтал болсон хүмүүс дээр тандалтын судалгаа эхлүүлсэн. Дельта вирусын үед дэлхийн орнуудын авч байгаа арга хэмжээ бол маскаа зүүх, хүн хоорондын зай барих, вакцинаа хийлгэхийг зөвлөж байна. Мэдээж олон хүн цугларсан газар очихгүй байж аль болох олуулаа уулзахгүй байх хэрэгтэй.

-Гурван тохиолдлын цаана хэд байна вэ гэсэн үг вэ. Ер нь нийтийн дунд тархсан байх магадлалтай юу?

-Вирусын халдвартай нэг хүн 3-4 хүнд тараах магадлалтай гэж үздэг. Тэр тусмаа дельта вирусын халдвар тараах магадлал өндөр учраас тандалтын судалгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв хийж байна. Мөн гадаадаас ирсэн хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулж байна. Гадаадаас ирсэн хүмүүсийн 51 хувь нь вакцины хоёр тунтай гэж гэрийн тусгаарлалт руу шилжиж байгаа. Ерөнхийдөө эерэг гарсан хүмүүст тандалтын нарийвчилсан шинжилгээг хийж байна.

-Дельта вирус зөрөөд өнгөрөхөд халдварлана. Туссан хүмүүсийн 95 хувь нь эмнэлгийн тусламж авна гэсэн мэдээлэл байна. Дельта вирус ямар онцлогтой вэ?

-Альфа, дельта, гамма гээд коронавирусын халдварын хувилбарууд байна. Сүүлд дельта плас гэж гарч байна. Дельта вирус эсэд холбогдож эсийн дотор орж эмгэгшүүлж гэмтээдэг. Вирусын мутаци нь эсийн дотор амархан нэвтрэх хувилбар гэсэн үг. Иргэд айж сандрахаас илүүтэй аль болох халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой.

Өмнө нь хүнтэй уулзаад 15 минут болоход халдвар авах эрсдэлтэй гэдэг байсан бол дельта вирус эсийн дотор маш хурдан нэвтэрч эмгэгшүүлж гэмтээх чадвар өндөртэй. Гэхдээ вакцинтай хүн өвчлөхөд хүндрэх эрсдэл харьцангуй бага буюу 85-100 хувь хамгаална гэж үзэж байгаа.

Агааржуулалт муутай орчинд байх нь халдвар тархах эрсдэлтэй учраас агаар сэлгэлт хийх нь маш чухал байгааг зөвлөж байна. Хүн ханиаж, найтаах, дуулах үед шүлсний дуслын эсийн жижиг хэсгүүд агаарт тогтдог. Харин доошлох үед нь шүрших биш чийгтэй даавуугаар арчиж цэвэрлэх хэрэгтэй. Энэ үед хүн хоорондын зайгаа баривал эсийн жижиг хэсгүүд хажуугийн хүнд хүрэхгүй буух бол ойр байвал нөгөө хүний амьсгалын зам руу орно гэсэн үг.

-Дельта вирус туссанаа яаж мэдэх вэ. Коронавирусаас ялгаатай шинж тэмдэг илрэх үү. Мөн тусаад эдгэлээ гэхэд хор уршиг нь хэр байх бол?

-Тусгайлан коронавирусээс огт өөр шинж тэмдэг илрэхгүй. Ерөнхийдөө коронавирусын халдварын үед илэрдэг шинж тэмдгүүд илэрнэ. Халуурах, бие сульдах, цээжээр өвдөх, хүндэрвэл уушгины хатгалгаа болно. Зарим үед амт, үнэр алдах, алдахгүй байх нь тухайн хүний онцлогоос шалтгаалж болно.

Альфа, гамма, дельта аль нь ч байсан PCR шинжилгээгээр эерэг гарна. Аль нь вэ гэдгийг дараагийн нарийвчилсан шинжилгээгээр баталгаажуулна. Дельта вирусыг генийн нарийн шинжилгээгээр тогтоож байгаа. Хэрэв энэ шинжилгээг хийх боломжгүй бол PCR-аар тогтоох арга бий. Одоогоор манай улс хувийн хэвшлийн оруулж ирсэн оношлуураар оношилж баталгаажуулж байна.

Дельта бол цоо шинэ вирус биш. Коронавирусын мутацилагдсан хувилбар учраас илрэх шинж тэмдэг, эмчилгээнд айхтар өөрчлөлт орохгүй. Урьдчилан сэргийлэлт ч мөн адил хэвээр. Аливаа нэг өвчнөөс сэргийлэхийн тулд өөрийгөө болон эрсдэлт бүлгээ сайн хамгаалах хэрэгтэй. Тийм боломж нь хүн бүрт бий.

Мэдээж эмчилгээний үр дүнг сайжруулахаар дэлхий даяар ажиллаж байна. Дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүний 26.5 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна. Бүрэн тунгаа авч чадаагүй маш олон хүн байгаа. Вакцины нөөц, олдоцтой холбоотойгоор Африкийн орнуудын дөрвөн хувь нь вакцинд хамрагдсан байх жишээтэй. Тиймээс вакцинд хамрагдаагүй хүн байвал яаралтай хамрагдах, үнэхээр эсрэг заалттай бол эрсдлээс маш сайн хамгаалах шаардлагатай.

Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс мутацид орсон хувилбараар дахиад өвчлөх эрсдэлтэйг олон улсын судалгаа харуулж байгаа. Энэтхэг улсын судалгаагаар 4.5 хувь нь дахин халдвар авсан тохиолдол гарсан.

-Дельта вирусын шинжилгээ өгье гэвэл оношлуур нь хангалттай байгаа юу. Хаана очиж өгч болох вэ?

-Ганц нэг хувийн эмнэлгүүд дельта вирусыг оношилж байна. Мөн ХӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС дээр судалгааны зорилгоор сорьцонд шинжилгээ хийж байна. Түүнээс улсын эмнэлэгт шууд очоод шинжилгээ өгөх боломж хараахан алга.

Дельта вирусын шинжилгээ авах техник нь ковидтой ижил. Оношлуурын хувьд мутаци илрүүлэх нарийн шинжилгээ хийнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.88.167] 2021-07-24 10:56:48

Чи муу юу мэддэг юм нусан чавх минь

Зочин [202.126.90.90] 2021-07-24 08:36:56

Хүн бүр айл бүр л өвдөад дуусаж бгааи биш үү

Зочин [202.9.47.11] 2021-07-23 20:23:56

Муу муухай л юм ярьж муу муухай бүхэн л үнэн болж айлгах юм даа хөөрхий заяа чинь энэ дээ

Zochin [122.201.22.206] 2021-07-22 22:38:30

Ta nar chini yasan uudvi humvvs ve? Dandaa muuhai medee gargaj tavih yum ta hezee ingej svrhii sudalchihaawee naad muuhai yarij baigaa haldwar chini ger bvld tuswal yahuu goy uu? Udur bur irgediig ailgaj baidgaa bolison chine deer bailg i dee vneheer muuai baina shvv

Зочин [202.126.89.20] 2021-07-22 20:59:02

Гажиг царайтай хvvхэн

Зочин [64.119.27.241] 2021-07-22 21:39:35

Маш их мэдлэгтэй, ухаантай, шударга хүн дээ

Зочин [64.119.27.25] 2021-07-22 17:29:04

дээжинд илэрч байгаа хувь хэмжээ байнга нэмэгдэж байгаа шдээ. Энэ хүүхэн яагаад худлаа яриад байна

Иргэн [66.181.161.70] 2021-07-24 07:47:08

Мэдэхгүй дээр нь албан тушаалдаа үлдэх гээд худлаа яриад байгаа юм

Зочин [106.131.24.193] 2021-07-22 15:48:48

5 sard orj iree bizde

Зочин [103.26.194.226] 2021-07-22 14:12:44

өөрийн сонголтоор 2 дах тунгаа хийлгэж болохгүй юу.үлдсэн хүмүүс ийм шийдвэр л хүлээж байна..

зочин [202.9.46.189] 2021-07-22 11:09:57

Пфайзер хийлгэмээр байнаа, 3 р тун хэзээ хийх вэ, Хятад вакцин хийлгэсэн айгаад байнаа

зочин [202.9.40.57] 2021-07-22 19:04:11

3 дахь тунгаасаа л ай .., Чи вакцинаасаа л айвал таарах байх..,

Alchih yumsan [202.126.88.217] 2021-07-22 10:10:23

Unen yag tegeed huvisgaad taraagaad baigaa, manaid heden Enetheg chirch irsen, Dornogovid.UOK medeeleegui darchihsan.

Зочин [103.80.210.183] 2021-07-22 09:17:48

лабраторид засварлаад тараагаад байна даа.

зочин [202.9.40.57] 2021-07-22 19:11:27

Чи зөв хэллээ.., Энэ үнэн байх магадлалтай.., Урд хил дээр монгол жолоочоос цус аваад байна гэж яригдсандаа.., Тэрны дараа вакцинжуулалт хийгдсэн байдагийн.., Дараа нь юу болсонийг бүгд мэдэж байгаа???


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.