Ч.Мөнхсайхан: Манай дөрвөн хүн ууланд сураггүй болоод 10 гаруй хонолоо. Бидэнд тусламж хэрэгтэй байна

Aдмин / Орон нутаг

Ойд төөрсөн хүмүүсийн ар гэрийнхэн, хамт явж байсан хүмүүс цуглажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Ар Жаргалант хэмээх газар руу самранд явсан 14 хүний дөрөв нь сураггүй алга болжээ. Тэд 35-40 насны гурван эмэгтэй, 58 настай нэг эрэгтэй аж. Тэдэнтэй холбоо тасраад арав гаруй хоносон бөгөөд хамт явж байсан хүмүүс, ар гэрийнхэн нь аймаг, сумын цагдаа, онцгойд хандаад тусыг эс олсон тул Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газарт хандахаар ирсэн байхтай нь тааралдаж, төлөөлөл болгож иргэн Ч.Мөнхсайхантай ярилцлаа. Тэрбээр багийн гишүүн гэв.


-Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Гуравдугаар сарын 13-нд бид хаврын түүвэр гээд Зүүнхараагаас самарт гарсан. Газарт унаж, цасанд дарагдсан самрыг цас хайлахтай зэрэгцэж түүж авдаг юм. Зургадугаар сарын 1-нд нэг удаа хүнс аваачиж өгсөн. Хүнс залгаснаас хойш хоёр сар шахам болсон. Ингээд бидэн рүү хүнс залгуулахаар машин гарсан ч Гүнжийн давааны тэнд суусан байсан. Энэ тухай хүн хэлж дуулгаж, бид машин руу, хүнсэн дээрээ очихоор гарсан. Гэвч машин дээрээ очиж чадаагүй. Хоол хүнсгүй сульдсан. Замдаа нэг хүний бие муудаж, ухаан алдаж хоносон.

Тиймээс би тэндээс 7-8 өдөр явж, Зүүнхараад ирж мэдээ өгөөд, нөхцөл байдлыг хэлж, онцгой байдал дуудахыг хүссэн. Сэлэнгэ аймаг, Ерөө суманд мөн дамжуулсан. Гэвч ямар ч мэдээ байгаагүй. Тиймээс хувийн нислэгийн компанид хандсан. Биднийг нисээд очиход үлдсэн багийн хүмүүсээс дөрөв нь явчихсан байсан. Эхний нислэгээр бие муутай хүнээ очиж авсан. Дөрвөн хүний багтаамжтай тул би үлдэж, бие муутай болон гурван хүний хамтаар төв рүү буцаасан. Ингээд дараагийн хоёр нислэгээр үлдсэн хүмүүсээ авсан. Тэр дөрвөн хүний тухайд хүнс авчирч байгаад саатсан машинаа хайна гээд хэлэлгүй явчихсан байсан. Одоо энэ дөрвөн хүнээсээ сураг тасраад байна.

-Онцгой, цагдаагийн байгууллагад хандсан гэлээ. Ямар дэмжлэг үзүүлсэн бэ?

-Өнөөдрийг хүртэл бид онцгой байдал, цагдаагаас ямар ч тусламж авч чадахгүй байна. Хэдийд гарсан, яасан ийсэн гээд өдөржин асууж байцаачихаад манайх чадахгүй гэсэн хариу өгч байгаа юм. Өчигдөр л (долдугаар сарын 18) гэхэд Онцгой байдлын ерөнхий газарт очоод уулзахад маргааш (долдугаар сарын 19)өглөө та нарын асуудлыг шийднэ гэсэн. Өглөө яваад очсон чинь дахиад л бүгдийг нь яриулаад, тэр, энэ дарга дээр ор гэнэ. Дахиад ороод ярьсан.

Тэгээд эцэст нь манайх боломжгүй, мөнгө төгрөг байхгүй гэж байна. Тиймээс бид өмнө нь гурван удаа нислэг үйлдэж, ойд үхэх сэхэхийн зааг дээр байсан хүмүүсийг минь авчирч өгч, том тус хүргэсэн компани дээр ирээд дахиад л гуйгаад сууж байна. Энэ чинь хувийн компани. Бидний хүссэний зоргоор нисэхгүй. Харин ч өмнө нь гурван удаа нисч өгсөн. Бид дахиж гуйх эрхгүй байхгүй юу. Гэхдээ арга алга. Гуйлаа, хэллээ. Өнөөдөр тэр бүс нутгаар цаг агаар тохиромжгүй тул нисэх боломжгүй юм байна. Маргааш (өнөөдөр) нисээд өгөх болов уу гэж найдаад сууж байна. Нислэг өндөр төлбөртэй. Зардал мөнгө нь хэцүү гэдгийг ойлгож байгаа.

-Заавал нисдэг тэрэг шаардлагатай юу. Газраар эрэн хайж болохгүй юу?

-Ямар ч боломж байхгүй. Туулах чадвар сайтай машинууд бүр наанаа гацчихдаг. Морьтой хүмүүс явж чадахгүй. Явган хүмүүс намаг дунд тал өдөр яваад л өнхрөөд ойчино. Би хэл дуулгахаар явж, багийнхан үлдэхэд арай тамир тэнхээтэй дөрөв нь олон хоноод хүлээж тэсэлгүй хүнс ачсан машин руугаа явсан байх. Тэгээд машиндаа хүрч чадалгүй сульдаж унаад, гацчихсан нэг газар хэвтэж байгаа болов уу. Бид машин дээр очиж хүнсээ авах гээд дөрвөн өдөр яваад хүрч чадахгүй байна шүү дээ.

-Холбоо тасраад хэд хонож байна вэ?

-Дөрвөн хүн багийнхнаасаа салаад 10 гаруй хонож байна. Үлдэж хоцроод, нисдэг тэргээр аврагдаж ирсэн хүмүүсээсээ эхнээс асууж байна. Та нар маргалдаж, хэрэлдсэн болоод нөгөө дөрөв орхиод явчихсан юм уу гэсэн. Тэгэхэд маргалдсан зүйл байхгүй гэж байна. Нэг хүн үхлүүт байсан. Бусад нь тамирдаж цуцсан. Тиймээс эртхэн тамир тэнхээ гайгүй байгаа дээрээ хүнстэй машин руугаа дөхье гэж шийдээд хөдөлсөн байх. Гэвч замдаа төөрөөд цуцсан. Зам мэдэхгүй хүмүүс аргагүй.

-Та тусламж дуудаад нисдэг тэрэгтэй очиход үлдсэн хүмүүсийн байр байдал ямар байсан бэ?

-Хүмүүс модны сүүдэрт хэвтэж байхад нь олсон. Буугаад бие муутай хүн хаана байна гэхэд хадны цаанаас амьтай голтой хүн гаргаж ирж байгаа юм. Амьсгаатай байсан хүнээ ачаад, гурван хүнтэй суулгачихаад үлдсэн хэд дээрээ гүйж ирэхэд ам нь ангалзаад хоол нэхээд байгаа юм. Өгөхөд учиргүй идээд, уйлж байсан. 3-4 сар уулаар тэнээд хөл нь холгоод, цэврүүтчихсэн байхад уйлаагүй атал намайг очиход аврагдлаа гээд уйлж байсан.

-Хүмүүс төөрсөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Ар жаргалант хэмээх газар хэр өргөн хүрээтэй вэ?

-Хан Хэнтийн нуруу шүү дээ. Гол уруудаад намаг, торлог ихтэй газар. Тэнд зөвхөн манай хэд байсан юм биш. Ерөөгийн эргүүлтэй таарсан. Ингэхэд 50 гаруй хүн явж байсан гэж хэлж байна лээ. Тэднээс нэг хүн алга болоод сар гаруй болсон. Хайгаад олохгүй байгаа гэсэн. Мөн тэнд машинууд 7-8-аараа намганд гацчихсан. Хоол хүнс нь ирж чадахгүй болчихсон байгаа. Тэнд байгаа хүмүүс юун самар авах. Бүгдийг нь хаяад амьд харих нь чухал болсон. Гэр бүлээрээ, бага насны хүүхдээ дагуулаад явж байгаа хүн хүртэл байна шүү дээ. Хүүхэд нь хоолгүй, өлсөөд уйлж байна. Гол ус, намаг шалбаагаар машин бүү хэл морьтой явахад хүнд. Анх морь түрээсэлж аваад гарсан. Морь нь муудаад ирэхийн цагт нядалж, хоолоо залгуулж, өөрсдөө явган явж байна.

-Та хэл дуулгахаар олон хоног явсан гэсэн. Хэр урт замыг туулж байгаа юм бэ?

-Би тэндээс гарч, машин байгаа 40-50 км газарт хоёр шөнө, гурван өдөр явахад гуйваад очсон. Энэ хугацаанд ямар ч хоол унд байхгүй. Ингээд очиход Зил-131машин Зүүнхараа явах гэж байхад нь суугаад дөрвөн хоног явсан. Хоёр өдөр нь шаварт сууж ноцолдсон юм. Ерөө гол дээр очиход хүмүүс боогдчихсон. Голоор гарч байсан Зил 131 машин самартайгаа живээд зургаан дугуй нь дээшээ харчихсан тав хоносны дараа татаж гаргасан гээд яриад сууж байсан. Бүх самар нь урсчихсан. Байдал яг ийм л байна.

Очоод энэ болгоныг бүгдийг нь ярьсан. Дээшээ төв рүү мэдээ явуулсан гэсэн. Гэтэл өчигдөр би ирээд онцгойгийнхноос асуухад тийм ямар ч мэдээлэл ирээгүй гэж байгаа юм. Ингээд өчигдөржин байлгаж баахан юм асуугаад эцэст нь манайх тусалж чадахгүй гэж хэлсэн. Зэвсэгт хүчний жанжин штаб дээр хоёр нисдэг тэрэг бий. Хошууч генерал Ганзориг гэж хүний зөвшөөрөлтэй бол бид нисэхэд бэлэн гэж байгаа юм. Цагийн гурван сая төгрөгөөр нисдэг. Гэтэл санхүүжилт байхгүй. Ямар ч мөнгө байхгүй гээд өдөржин хүлээлгэсэн. Ингээд аргаа бараад хувийн компаниас тусламж гуйж ирсэн.

-Дөрвөн хүн яасан байх магадлалтай вэ. Хаана байгаа гэх баримжаа бий юү?

-Энэ дөрвөн хүн газар сайн мэдэхгүй. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй явсан юм. Эрэгтэй нь манай жолооч. Гэхдээ нэг удаа л өвөл машинтай өгсөж ирж байсан. Тэр замаа харангуутаа таамгаар ингэж буцаж болох юм байна гээд дагаад явчихсан байх. Гэвч тэр нь өвлийн зам. Өвөл хөлдүү үед явах боломжтой. Одоо бол гол ус ихтэй, үертэй, наман шалбаагтай болчихсон. Явах аргагүй. Ингээд ядраад нэг газар сульдаад хэвтэж байгаа байх. Өвөл, зуны зам нь өөр юм. Нэг нисчихвэл баримжаа байна. Би олчихно гэж бодож байна.

-Ууланд хүнсээ тооцож явдаггүй юм уу. Яагаад өмнө нь бууж ирээгүй юм бэ?

-Уг нь гол ус гэсэхээс өмнө ууланд байгаа хүмүүсээ татчих боломж байсан. Гэтэл Сэлэнгээс пост гаргачихсан. Ингээд хүмүүсээ буулгаж ир, хүнс гаргахгүй гэчихэж байгаа юм. Хоолгүй хүмүүс яаж бууж ирэх юм бэ. Нэг машин гарахад постон дээр 1.5 сая төгрөг авдаг. Ороод ирэхэд нь хоёр шуудай цайруулсан самар авдаг юм. Ерөөсөө тэрийг л авах гэсэн хүмүүс. Эд нар байгаль хамгаалж байгаа төрийн хүмүүс. Тэгсэн атал хүмүүсийн хоол хүнсийг гаргахгүй гээд замыг нь хаачихсан. Ингээд ойд хамаг хөрөнгө(хүмүүс зээл авч, мөнгө босгож самарт явдаг), үр хүүхдээ хаячихсан хүмүүс шөнөдөө хулгайн замаар явж л таарна. Ингэж явахдаа өөр эрсдэлтэй газрыг туулахаас аргагүй. Тэрнээс гадна тэр сайхан байгалийг сүйтгэж байна. Модыг хөрөөдөж унагаагаад зам засаад явдаг. Тийм айхавтар хор хохиролтой байна.

-Ойгоос хоол болгочих зүйл олдохгүй юу?

-Нэгдүгээрт, самар жимс боловсроогүй. Самар идлээ ч хүнд хоол болдоггүй юм. Жимс ургаагүй. Гүзээлзгэнэ, нохойн хошууны навч, боролзгоно зэрэг хэдэн төрлийн навч буцалгаад голоо зогоогоод, хамгийн гол нь байрандаа хөдлөлгүй хэвтэж бай гээд би үлдээгээд явсан юм. Гэвч манайхан намайг ирэхээс өмнө байрнаасаа хөдөлчихсөн. Нэгийнх нь бие муудаад байхаар долоо хоног үүрч явсан байгаа юм. Нисдэг тэрэгтэй очиход анх үлдээсэн газар байгаагүй. Тэгээд тэр хавиар хоёр эргээд модны сүүдэрт байхад нь олж, авчирсан.

-Танай баг нийт хэчнээн хүнтэй байсан бэ. Дөрвөн хүн нь яагаад салж явах болов?

-Энэ бие муутай хүн удаан тэсэхгүй байх гэж айсан байх. Хоёрдугаарт, арай тамир тэнхээтэй байсан дээрээ хэдүүлээ замаа бодъё гэж бодсоныг үгүйсгэхгүй. Хүлээгээд ирэхгүй бол яах вэ гэж бодсон байх. Ерөөсөө хэлэхгүй байж байгаад явчихсан байгаа юм. Нийт 14 хүн байснаас дөрвөн хүн төөрөөд ойд байна. Төөрөхдөө буруу яваагүй. Чиглэл нь зөв байгаа юм. Тэд зам товчилж явахгүй. Тийм том өндөр уулсыг давж явна гэж байхгүй. Хөндийгөө дагаад уруудсан байх.

-Чоно нохой нь гайгүй юу?

-Одоо бол гайгүй. Харин өвөл хүн барина. Хавар самар жимс ховор үед баавгай аюултай. Гэхдээ ойд байгаа амьтад чинь айлын зуудаг нохой алдуурчихсан юм шиг хүн харахаараа шууд бариад байхгүй. Танихгүй юмаа барихгүй, тойроод явна. Мөн энэ жил самар их байгаа учир баавгай самраа хөөгөөд л явна. Тэгэхээр амьтанд бариулах магадлал бага. Хөлдөж үхэх эрсдэл бага. Гэхдээ бороо цутгаад эхлэх юм бол хэцүү. Уг нь бүгд нэг шүдэнз гялгар уутанд боогоод авч яваа.

Түүнчлэн, төөрөх юм бол явж болохгүй. Хуурай мод цуглуулаад гал түлээд хуурай, нөмөр газар сууж байх ёстой гэж заасан. Хүлээж байвал заавал хүн очно. Дээрээс нь замд явж байхдаа салж болохгүй гэх зэргээр бүх зааварчилгааг өгөөд гарын үсэг зуруулдаг юм. Манай багийнхан ч ялгаагүй тэгсэн. Гэвч зааварчилгааг дагалгүй, явсан байна. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй. Айсан байна. Арай тэнхээ тамиртай дээрээ явъя гэж шийдсэн байх.

-Нэг багт хэдэн хүн багтдаг вэ?

-Аймаг орон нутагт самар авч байгаа ченжүүдтэй нь гэрээ хийгээд гарын үсгийг нь зуруулаад 14-15 хүн нэг гал болоод гардаг.

-Зөвшөөрөлтэй гэсэн үг биз дээ. Улсад зохих татвар шимтгэлээ төлөөд?

-Зөвшөөрөлтэй. Тэгээд постоор гарахад нэг машинаас 1.5 сая төгрөг авдаг. Гэтэл бууж ирээд хүнс аваад буцаад хүмүүстээ хүргэж өгье гэхээр нэг ч хоол гаргахгүй, хүмүүсээ буулгаж ир гэсэн.Нөгөө хүмүүс нь хулгайн замаар очих гэж байгалийг баахан сүйдэлж байгаа юм. Зарим нь хүрч чадахгүй.

-Заавал ингэж амь насаа дэнчин тавьж явах шаардлага байдаг юм уу?

-Надад бичлэгүүд байгаа. Би асуусан. Та нар яагаад энд явж байгаа юм гэхээр хотод корона гээд ажил олдохгүй, бас өвчин тусах гээд байна. Тэрний оронд эрүүл агаарт явж байя. Мөн мөнгө олох хэрэгтэй гээд ярьж байгаа юм. Ингэж яриад сууж байсан хүмүүс маань хүнд байдалд орчихлоо.

-Самар ашигтай юу?

-Дахин хэлье. Нэгдүгээрт, хүмүүст хийх ажил олдохгүй байна. Хоёрдугаарт, манай багийн 20 гаруй залуус байна. Бүгд мэргэжилтэй.Би л гэхэд ХААБ-ын ажилтай. Корона гээд хорио ихтэй, ийш тийш ажилд явах “шаанс” алга. Самар л гайгүй гэж байна гээд хүмүүс явдаг.Нэг кг самар 14-15 мянган төгрөг болчихож байгаа юм. Ингээд л амьдралын төлөө явж байна. Дэлхийд энэ самар их үнэтэй гэсэн. Самар түүсэн гээд татвараа авч байна шүү дээ. Тэгвэл яагаад зөв зохион байгуулаад өгч болдоггүй юм. Бид яваад сурчихсан хүмүүс. Түймэр тавихгүй.

Хаврын түүвэр гэдэг нь цас хайлсан хойно газар унасан самар түүхийг хэлж байгаа юм.Мунаар цохихгүй. Байгаль сүйтгэхгүй. Гол нь яг цас хайлангуут түүж авдаг. Ингээд уул руу эрт гараад, цас хайлахыг хүлээсээр байгаад хугацаагүй болчихсон юм. Тэгээд аваад яг явдгийн даваан дээр хоол хүнсгүй болчихсон. Хол газар очсон хүмүүс хоол хүнсээ татах гэхээр постууд дээр нь болохгүй гээд хүнсийг нь буцаагаад байгаа. Ингээд хамаг татвар, бүх юмаа авч дууссаны дараа одоо болно гэсэн юм шиг алга болчихсон. Яг хүмүүст тусламж хэрэгтэй болоод ирэх үед одоо постууд дээр нэг ч хүн байхгүй. Их бороо хур орсон. Гол үерлээд замууд эвдэрчихсэн. Тэнд хүн үхэх гэж байна гэхээр “Өө мэдэхгүй, аймаг руу ярь” гэнэ. Гэтэл бид Зүүнхараагаас тодорхой хэмжээний гэрээ хийгээд гарсан хүмүүс шүү дээ. Бидний очсон газар Ерөө сумын нутагт харьяалагдана. Тиймээс Ерөө дээр нь очихоор та нар Зүүнхараагаас гарсан юм байна ш дээ, тийшээгээ ханд гэнэ. Аймаг руу хандаад нэмэргүй. Улс руу хандахаар та нар шат алгасаж ярилаа гэнэ.

-Та гэр бүлээрээ явдаг тухай хэлсэн. Хүүхэд байх уу?

-Найман настай хүүхдээ дагуулчихсан хүн явж байсан. Ямар сайндаа хүүхдээ дагуулаад явах вэ дээ. Би отог дээр нь очиж байсан. Бүр биеэ даачихсан хөөрхөн хүүхэд байна лээ. Цай хийж өгөөд, боорцог таваглаад. Сүүлд сонсоход тэд бууж яваад намагт цөмөрчихсөн байна гэсэн. Хоол хүнс нь дуусчихсан. Нөгөө охин гэдэс нь өлсөөд уйлаад байна гэж хүн ярьж байсан.Тэгэхэд манайхны нойр хүрэхгүй. Бид өөрсдөө өлсгөлөн. Гэхдээ эндээс илүү тэнд хүүхэд өлсөж байгаа нь бидний голыг харлуулсан. Тэр отогт хүүхдийн живх байсан. Тэгэхээр бага насны хүүхэд бас явж байгаа биз. Хүүхдээ тэвэрсэн хүн явж байна лээ гэж ярьж байсан. Би морьтой байсан бол унаж очоод нядалж өгчихөөд өөрөө явган ч хамаагүй хүрээд ирмээр санагдсан. Ямар сайндаа хүн үр хүүхдээ дагуулаад тийшээ эрсдэл үүрч явж байгаа юм. Энэ амьдралын төлөө. Атга гурилны төлөө шүү дээ. Гэтэл дээдсүүд энийг мэдэхгүй байна. Мэдсэн ч мэдэн будилаад хоцордог. Постон дээр гараад хоёр шуудай цайруулсан самар, 1.5 сая төгрөг гээд улайрчихсан.

-Та хэд тэгж их амь дүйж явчихаад самартай ирсэн үү?

-Юун самар. Байхгүй. Самар бүү хэл машинаа хаясан. Амьд л харья гэсэн хүмүүс байна. Тэр их хүч, хөрөнгө гаргасан самар хэдэн тонноороо харлаад өвс шиг шатчихсан.Юу ч байхгүй. Одоо машинаа яаж олж авах уу. Цаашлаад яаж амьд харих уу гэсэн асуудалтай үлдсэн. Би энд хотод ирээд та бүхэнд хандаж байна. Гэтэл тэнд хэнд хандахаа мэдэхгүй үхэхэд бэлэн хүмүүс байна. Чи намайг юугаар гол зогоосон гэж бодож байна.

-Юу?

-Би 72 цаг яваад эзгүй отгонд ороход саванд үлдсэн багахан кетчуп байсан. Тэрийг усанд найруулж балгахад дөнгөн данган гол зогоож байгаа юм. Цааш гишүүний иш зажилж, амраад явахад хоёр км зам туулсан. Орой хоноглоод өглөө нь босоход надтай хамт гарсан залуу “Ах аа, та унах юм бол баларна шүү, зам мэдэх хүн байхгүй” гээд төмсний улаанаас ухаж халаасалсан дөрвөн ширхэг цагаан төмс өгч байгаа юм. Өөрөө идэхгүй, намайг унагаж болохгүй гээд хадгалчихсан байснаа гаргаж ирсэн юм.

-Та унаад өгвөл хаашаа явахаа мэдэхгүй тэр залуу, ард үлдсэн хүмүүс ч балрах байжээ?

-Тиймээс та л унах юм бол бид баларна шүү гээд надад зориулж хадгалсан нь тэр. Би “Ах нь толгой эргэхгүй байна, өл даана” гэж хэлсэн. Би хэлсэн амандаа хүрсэн. Ирээд мэдээ өгсөн. Гэтэл энэ бүгдийг онцгой байдал няцаалаа.

-Төөрсөн газар хотоос хэр зайтай вэ?

-Шулуун шугамаар 400 орчим км. Цаг гаруй ниснэ. 2-3 цаг нисэхэд л олчихно. Надад баримжаа байна.

ӨДРИЙН СОНИН Г.БАТ

image


Сэтгэгдэл

yu [192.82.65.248] 2021-07-24 04:00:36

ajil golood hiideggui tsagiin ajild durgui sanaatai baigali suitgej gadniihantai huvildaj yvdag mongoloo geh setgelgui baigald mash ih hor hunuul tarij baigaa samarchid bolon busad ui olnooroo ulcaa.dejhiigee tsuljuulej baigaa humuust huuliin arga hemjeeg n changatgaj torguuliiig n undursuguj horih yliig n undur bolgomoor baina

зочин [124.158.66.207] 2021-07-23 02:49:09

сувд гуай та самранд яваагүй алдаж байна даа Явсан бол тэнд үхэх гээд сууж байхгүй юуу Өлсгөлөн зарласан таныг ойн амьтад өмөөрч төр,засгийг хамт муулалцаад зугаатай сонсгдож байгаа биздээ

Зочин [66.181.184.24] 2021-07-22 16:22:25

Kino shig l bn, esen mend oldson ni yamai da. Tsaashid arai oor argaae amidrah geregtei. Mongold bas ch gej bolomj bgaa humuusee

зочин [124.44.184.129] 2021-07-22 14:17:04

Одоо самар болоогүй биз дээ? Яагаад түүхий самрыг авахаар явж байгаа юм бол оо? Самарт явсан хүмүүс нутгийн уугуул иргэд биш юм болов уу? Байгаль орчноо ингэж сүйтгэж хохироож болохгүй байх даа? Самар түүгчид татвар төлөгч мөн үү? Самар түүгчид жилд улсад хэдэн төгрөгний татвар төлдөг вэ? Нисдэг тэрэгтэй холбоотой гарах зардлыг буруутай хүмүүс төлж барагдуулах уу? Энэ хүмүүсийг хэн самарт явахыг шаардсан юм бол оо? төр засаг уу? байгууллага уу? Хүний амь нас эрсэдвэл харамсалтай, иргэд арай л дэндүү хариуцлагагүй, ухамсаргүй байна уу?

Зочин [66.181.161.101] 2021-07-23 00:38:42

Чи Т1 үү?

egii [150.129.143.162] 2021-07-22 16:57:37

pak

Зочин [202.9.46.201] 2021-07-22 14:13:59

Амь насаа бодоочээ тэнэгүүдээ, тэгээд ч самар түүхий байгаа

Зориг зориг [66.181.161.85] 2021-07-22 16:28:26

Энэ сэтгэл бичэж байгаа хүмүүс өөрсдөө явж чадахгүй байж битгий олон долон юм хуцаад байгаач та нар хэзээ газар шороо уул усаа хайрлаг болчхов харин та нар ингэж явуул та нараас шууд үхэл ханхлан шүү дээ харин та нар бэлэн хоол бэлэн мөнгө харж аймдрал мэдэхгүй арчаагүй писдаагуут шүү дээ харин та нар тэр бэлэн зүйл ээ гудраад хуцалгүй амьдар заа та нар харин хужаагийн бэлтгэр үүд энэ сэтгэл энд хэрэгүй юм хуцаад байгаа хүмүүс д зорьуулав

zochin [202.179.24.26] 2021-07-22 12:56:29

Chaij olood bugdiin avraachee! Ter YoKomiss ajillaa chiigeechee. Chairan chumuus!, chunee jaachanch gesen chairlaachee

egii [150.129.143.162] 2021-07-22 16:58:39

ok

Партизан [202.126.88.217] 2021-07-22 11:49:55

Монголын төр эх орны нэрий өмнөөс самарт явуулж тээ, бүслэлтэнд байгаа дайчин нөхөддөө буу сум хшнс хүргэх гэж байгаа мэт яасан баатарлаг түүх вэ? Хуцав аа муу, хужаагийн гар хөл болсон амьтсыэ салтаа долоох гэж байж, ингэхгүй ээ. Зүүнхараа, Ерөө сум бол гараү тариалан, мал аж ахуй эрхлэхэд гоё газар. Байгаль эхийгээ дарлан тамлан амьдрах хэрэггүй, байгаль гомдвол ална шүү.

Зочин [172.58.143.143] 2021-07-22 12:20:27

Ter 4 saltaa doloogchiig amidaar ni olson genee

Зочин [139.5.217.249] 2021-07-22 11:18:21

Барилгын туслах хий гэхэээр хийх хүн олдохгүй. Амар хялбар архины мөнгө олох гээд байгаль сүйтгээд мод хугалаад бузарлаад л явж бгаа ш дээ. Лусын хорлол болно доо хар дуракууд.

Зочин [88.103.231.157] 2021-07-22 11:06:21

Тусгай хамгаалсан Ханхэнтийд самарчдыг оруулсан Постод ял өгөх ёстой.

Зочин [66.181.161.69] 2021-07-22 11:03:16

Энд сэтгэгдэл бичиж байгаа ихэнх новшнууд амьдрал мэдэхгүй худлаа цэцэрхэж байгалдаа хайртай дүр эсгэсэн хулгайчууд байх юм. Бүгдийг нь цохиод алчихмаар

Ажлаас их юм алга…. [66.181.161.57] 2021-07-22 11:01:40

Ажил байхгүй гэж цуурахгүй шүү ажил хийе гэвэл өчнөөн ажлын байр орон тоо байна, Ажлаа хийж байгаад л гэнэт ажил гараад гээд л самар, алт руу явсан байдаг нөхдүүд шүү дээ

Зочин [64.119.18.190] 2021-07-22 10:16:23

Самарчдын ар гэрийнхэн болон хамт явж байгаад ирсэн самарчид хүний амийг авраач гэж коммент бичээд байна. Нисдэг тэрэг очихгүй л бол болохгүй гэх юм. Нисдэг тэрэг зөвхөн очиж чадах газар үхсэнээ хийж, явж очсоны юм бэ? Хууль бусаар самар түүхээ боль, ойн амьтныг хоолгүй болгож нүгэл үйлдэхээ боль. Зүгээр л гэрээ сууж байвал ойд өлсөж үхэх, араатны хоол болохоос холуур байна даа.

Зочин [202.126.89.101] 2021-07-24 12:31:50

зөв санал нэг

ИРГЭН [139.5.218.215] 2021-07-22 09:34:48

ИХ МӨНГӨ ГЭНЭИ ОЛОХ ХҮСЭЛ Л ХҮНИЙГ ХОХИРООЖ БГАА ЮМ, МОНГОЛД АЖИЛ ЭЛБЭГ БНА ШҮҮ, 50 ГАРСАН БИ ХҮРТЭЛ 2 ГАҮАРТ ЗЭРЭГ АЖИЛЛААД САРДАА 1,2 сая аваад болж л бна

зочин [64.119.25.100] 2021-07-22 09:14:18

Ардчилсан улсад чинь хууль дүрмээ сахин биелүүлэхийг л хэлээд байгаа юм шүү дээ хууль дүрэмгүй хулгайн замаар яваад байдаг нь буруу шүү гэхдээ хүний алтан амь юм чинь хайхаас өөр яах вэ шаашдаа анхаарвал зохино тэр постны шуналууд ч буруутай манай төрийн доод дунд шатныханд мөн ч их но байна шүү оруулсан бол бүртгээд хэзээ ирэх хоногийг нь тохироод холбоо барих нөхцөлөө хүртэл тохирох хэрэгтэй шүү дээ зүгээр сууж байж жаахан юмыг нь аваад л алга болдог нь буруу авсан мөнгө самраа улсын орлого болгоогүй л байгаа үүнийг шалгах хэрэгтэй шүү

зочин [202.131.250.52] 2021-07-22 08:39:01

гарсан зардлыг нь наад хүмүүсээрээ төлүүлэх хэрэгтэй

Vnlömmm [84.189.80.254] 2021-07-22 08:15:46

Ter postnii novshnuud yasan hun uruvduj meddeggui novshnuud ve huch hudulmur gargaj olson samariig ni avaad uur samar bhad bn shde

Зочин [203.91.118.150] 2021-07-22 07:54:12

Хүмүүсийг мэдсээр харсаар байж ямар үх гэлтэй биш. Гомдлын мөр хайгаад үзэх хэрэгтэй шүү дээ. ОЛохыг хүсэх ёстой биз дээ.

зочин [139.5.218.107] 2021-07-22 07:32:55

Ажил олдохгүй гэдэг бол худлаа Монгол улсад юу байна ажилын байр л хамгийн их байна.

Зочин [59.153.112.56] 2021-07-22 09:28:44

Хаана хөлсий нь өгөлгүй тэнцээгүй гээл гаргадаг луйварчид бас эодвээр доромжилон ...

Туул [66.181.183.83] 2021-07-22 07:15:56

Юун ажилгүй гэж ажлаа хаяад худал үнэн яриад чөлөө аваад явдаг шдээ. Гэнэт баяжигч болох сонирхолтой хүмүүс ихдээ. Хууль эрх зүйгээ мөрдүүлэх хүмүүс нь ажиллахгүй байна даа

Зочин [192.82.72.107] 2021-07-22 07:07:42

Сүүлийн үеийн дрон нисгэх хэрэгтэй. Ялангуяа сири, албанид хэрэглэж байгаа туркийн цэргийн дрон шиг төхөөрөмж нисгээд бүх хүнээ хайж ол. Монгол улс хүнгүй нисгэх том сайн дрон зохион бүтээж ашиглах цаг нэгэнт болсон.

Зочин [202.126.88.183] 2021-07-22 14:02:57

манай агаарын цэргийн дрон хийсэн гэсэн тэрийг нь ашиглах хэрэгтэй

Зочин [192.82.72.107] 2021-07-22 07:17:27

Азарбежан, Армени хоёр уулын карабахын төлөө дайн хийлээ. Дронтой тал нь шууд яллаа. Монголын төр дрон зохион бүтээх ажлыг мөнгөө төгрөгөөр дэмжих цаг болсон шүү.

Монгол Улс нэг юм хийх байлгүйдээ. [202.131.225.53] 2021-07-22 06:45:54

Эхлээд алга болчихоод байгаа хүмүүсээ олоё. Амь нас нь эрсдэлийн эрмэг дээр байна. Бусад зүйлийг дараа нь шийдэж болно. Эрх биш "Монгол Улс" гэдэг иргэдээ бодох ёстой этгээд байндаа.

Zochin [122.201.24.240] 2021-07-22 06:43:12

Anh udaa ch ingeegui bna. Umnu ni bas nisdeg tergeer hailgaj hurguulj irsen gj bna. Arai l davarsan humuus uu. Ayultai gazar gj medseer bj yavchaad olj ug gd bdag.

Зочин [66.181.161.69] 2021-07-22 10:57:29

Өөрөө жоохон эрүүл биш байх тэ юмыг ойлгож уншдаг болчоод олон юм хуцаж сураарай. Хамт явж байсан хүмүүсээ нисдэг тэргээр очиж авхад нь энэ 4 хүн алга болсон байсан тэр хүмүүсийнхээ араас санаа зовж эрж хайх гэж байна эргүү мал минь

001 [64.119.22.156] 2021-07-22 06:41:56

АРААТАН ЖИГҮҮРТНИЙГ ХООЛГҮЙ БОЛГОЖ БАЙГАЛЬТАЙГАА ЗҮЙ БУС ХАРЬЦСАНААС БОЛЖ БИД МАШ ИХ БУРУУТАЖ ӨӨРСДИЙНХӨӨ АМИАР БУЦААЖ ТӨЛЖ БАЙГАА ШҮҮ. ӨНӨӨДӨР НААД ЕРӨӨ СУМАНД ЧИНЬ 5,1 БАЛЛЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ БАЙНА. ЭНЭ ЧИНЬ НЭГ ЮМ ХЭЛЭЭД БИДЭНД АНХААРУУЛААД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ. ЦАСАН ДООР БАЙСАН САМАР ЧИНЬ ХУРДАН ХӨГЗӨРӨӨД ИДЭХИЙН АРГАГҮЙ ЮМ БОЛДОГ. ГАДНАА ЗҮГЭЭР ЮМ ШИГ БОЛОВЧ ЦӨМӨХӨӨР ДОТРОО НОГООН ХӨГЦ БАЙДАГ. ТЭР ЗАВААН ЮМАА АВЧИРЖ БИДЭНД ЗАРЖ ХОРДУУЛААД БАЯЖИНА ГЭВЭЛ БҮТЭХГҮЙ ДЭЭ. ОДОО ЯАЛТАЙ БИЛЭЭ. ТЭРНИЙ ОРОНД ХӨДӨӨ АМЬДАРЧ ХЭДЭН МАЛЫНХАА АШИГ ШИМЭЭР АМЬДРААД ГАДНАА ӨӨРСДИЙНХӨӨ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТӨМС НОГОО БУУДАЙГАА ТАРИАД ГЭДЭС ЦАТГАЛАН ЯВААЧ ДЭЭ.

Зочин [66.181.161.69] 2021-07-22 10:58:31

Чи л авахгүй байвал болоо юм бишүү худлаа олон юм хуцаж суухаар

Зочин [202.126.88.216] 2021-07-22 06:39:43

Muu bna, samart yav gj Ontsgoi baidliinhan albadaj yavuulaa yu tee, tegeed buruu tsagaar. Nadad samar avchirah gej yavaa yu

Зочин [66.181.161.69] 2021-07-22 11:00:39

Ийм эргүү малнуудын ах дүүс нь алга болж үзээсэй өрх толгойлсон ээжүүд жаргасандаа яваагүй байлгүй. Чамд ч зориулаж яваагүй байх хуцалгүй дуугүй байж сур

зочин [202.9.46.189] 2021-07-22 06:00:37

Амьд олдоосой

би [202.126.90.71] 2021-07-22 05:53:46

КОНО КОНО

иргэн [122.201.21.194] 2021-07-22 05:48:01

Уул ус руу бүү яв гэж засгаас байнга л анхааруулж байгааг үл тоон хууль зөрчиж байгалийн баялгийг хулгайлж ашиг олох хомхой сэтгэлээр ямар ч зөвшөөрөлгүй өөрсдөө л яваа биз дээ. Монголд өнөөдөр хүн турж үхэх хэмжээнд амьдрал дордоогүй л байна. Төрөөс бэлэн мөнгө, халамж нэхнэ, эсвэл тааралдсан болгоныг хулгайн замаар авахыг хичээнэ. өөрсдийн арчаагүй байдлаа бусад руу, төр засаг руу чихнэ. Ийм нэг хүй нэгдлийн үеийн сэтгэхүй нийгмийг бүхэлд нь хамарч дээ

Зочин [103.212.117.246] 2021-07-23 15:09:41

Байгалийн хишиг Самараа түүхгүй яадаг юм бэ? Түүлгэхгүй гэвэл МОнголын Самарчдын Холбооныхон талбай дээр суулт хийж, зөвхөн самраар өлсөглөн зарлана шүү, гудамжинд самар байхгүй та нар л бүгд хохироно шүү. Амь насаа үл хайрлан, эр зориг гарган самар түүх аюулт ажилд хөдөлмөрлөж буй МОнголын бүх Самарчиддаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын Бүх Самарчид Нэгдэгтүн...

чимэд [124.158.66.207] 2021-07-23 02:22:29

Гайхалтай зөв хэллээ Өнөөдөр өөрийн арчаагүй залхуугаас болж өлсөж байгаа шүү Ажил энд тэндгүй зарлаад байхад ирэх хүн байхгүй өдрийн 20000 төгрөг өгье гэхэд хөдлөхгүй,ажил эхлээд явж байтлаа хамгийн чухал үед хаяад алга болчихно.Гэрээ хийдэг боловч гэрээг мөрдөнө гэж огт байхгүй Хариуцлага нэхэхэд бөөн гомдол үнэн худал нь мэдэгдэхгүй бөөн шалтаг тэгээд АН-руу гүйцгээнэ,жагсана гэнэ,өлсгөлөн,суулт хийнэ гэнэ. ийм хүмүүсийн нийгэм бүрджээ.Самарт явжхулгайн самраар гэнэт баяжих гээд үхэхийн даваан дээр нөгөө муу хэлээд байсан Засгаасаа тусламж шаардана.

Зочин [202.126.88.216] 2021-07-22 06:40:11

unen

suvd [124.158.67.13] 2021-07-22 05:31:42

saihan tur zasagtaisan bol yu gej ingej hool haij amidiin hagazal uzeh beedee . deer doorgui holin bantan . turiin ajil bur ulnaas door bna

Галиндэв [124.158.66.207] 2021-07-23 02:39:03

сувд гуай таныхаар засг,төр нь танд юуг өгөх ёстой байж вэ өнөөдөр та нь шиг ийм увайгүй тэнэг мулгуу өгсөн хоол шингээж чадахгүй хүмүүсийг Нийгмийн буруу сонголтоор бий болгосон.АН-н төлөө та нар амиа өгнө гэж амалсан хэрнээ АН-даа хэрэгтэй юм хийсэнгүй.АН маань амьсгал хурааж байна.Авилгач,хулгайч,алуурчин дарга нар ээлжилж зайдалсаар дуусгав.Одоо та нар дэмихйтэнэгтэхээ боль

Зочин [64.119.20.106] 2021-07-22 05:28:22

mungu ulaan nud tsagaan gedeg l boljdee manaihan mungunii tuluu yuch hiihees butsahgui humuus une hursen bolgoniig ustgaj baij sanaa n amardag, hatuuhan helehed hurteh yostoigoo hurtej. bugdiin haij olood uuland baigaa buh samarchidiig huuguud buulga ahij gargahgui baih heregtei

Зочин [103.212.118.133] 2021-07-22 05:20:08

Харамсатай ... боловч... Улсад ашиггүй, татвар төлөхгүй, ой мод сүйтгэж, түймэр тавьж, төвөг удна.

Gg [202.126.90.111] 2021-07-22 05:15:55

Naad humuusiinhee huns auylgui baidlig uuruu l hariutsaj ajilluulj bsan yum bna shuu dee, anhnaas ni sain zohion baiguulsan bol iim yum bolj turiig haraaj suuhgui l bsan bh daa ta

Zochin [64.119.25.95] 2021-07-22 05:12:57

1500000 hahuuli avch oid oruuldag genee

Зочин [202.9.46.91] 2021-07-22 04:51:20

Уул ус, мод ургамал, ан амьтадад гай учруулж явдаг ийм хүмүүс бөөн бөөнөөрөө алга болж далд орцгоох хэрэгтэй, юуг нь хайдгийн

Зочин [139.5.219.86] 2021-07-22 05:33:31

Амьдралийн эрхээл явааш дээ зайлуул энэ өвчин балалж байна аа ,Муухай сэтгэл өөрийг чинь л сүйтгэх байх даа сэтэглийн хар биеээ иддэг юм шүү хө

Зочин [64.119.22.110] 2021-07-22 04:50:11

Өлсөөд үхсэн юм бишүү? Хавар цас хайлаад зун дуусаад намар залгаж байна. Шуналын туламнууд эртхэн харих боломж байхад мөнгө бодоод хоол хүнсгүй самараа түүхээр байждээ

Тунгаа [103.57.93.96] 2021-07-22 04:25:19

Амь насаараа дэнчин тавьж амьтдын хоол, цаашилбал шинэ залуу хушин ой ургах нөхцлийг булааж биеийн амрыг харж их мөнгө зүгээр олно гэдгээ болих хэрэгтэй байна. Хүнсгүй өлсөөд гээд байх юм. Самраа идэхгүй яасан юм... Бас хоолшихгүй гэчихжээ. Тэгвэл яах гэж байгалиа сүйтгэдэг юм бэ??? ...

Зочин [202.9.46.130] 2021-07-22 04:07:26

Гол нууранд осолдоод ой модонд төөрөөд архи ууж хурд хэтрүүлж осолдоод халдвар аваад байгаа хариуцлагагүй хүмүүс бусдаад бус өөрсдөөсөө бурууг хайл даа.

Иргэн [202.21.107.103] 2021-07-22 04:02:47

Самарт явдгийг болиулах хэрэгтэй. Ой сүйтгэж түймэр тавина хулгайн ан хийнэ. Төөрч алга болход хайх зардал маш өндөр. Ногоо цагаа тариад амьдарч болноо доо

Зочин [202.9.46.131] 2021-07-22 04:00:24

samarnaas oor hiij mongo oloh zunduu l ajil bn yah gej ingej humuust teer daraa bolj tiim hol gazar samramd yawdag bnaa

Зочин [106.254.199.72] 2021-07-22 03:55:37

Үхсэнээ хийж амь насаараа дэнчин барин тавин явдаг байнаа

Зочин [66.181.161.66] 2021-07-22 04:47:20

Чи ойлгохгүй байхаа

Зочин [66.181.186.188] 2021-07-22 03:47:52

самар хулгайлж түймэр тавьж ой байгалиа сүйтгэхээ боль

Зочин [203.91.115.45] 2021-07-22 03:45:29

Ingej vil tamaa zej ywhaar hodoo garaad mal mallaa chee hodoo malchin mash howor baidag saihan ervvl mah ideed suu tsagaan ideegee ideed goe shv dee

Зочин [66.181.161.13] 2021-07-22 03:34:00

Төр - засаг яах гэж байдаг юм ...????? Амьд , мэнд , аз , жаргалтай байлгана л гэдэг биш билүү .. ??? Ард иргэдээ өлбөрч , үхтэл нь хулгай хийж баяжсан ЭЗЭД ЭЭ хүйс тэмтэр - үтэр түргэн ...

Зочин [202.9.46.131] 2021-07-22 04:01:50

boomer mine huchirhiilel l yarih yum ta nar shig boomeruud l tur zasagt garaad iim yum bolj bgaan busad n muruuruu ajilaa hgeed amidraad yawaad bolood l bn

Зоч [202.9.46.233] 2021-07-22 03:16:43

Яасан ч хэцүү юм бэ дээ.манайхан ер нь хэтэрхий дураараа эрх чөлөөтэй улсууд бх юмдаа.Тэгээд тэрийгээ бүтэхгүй болонгуут төр засаг гээд л явчих юм .Хийж бүтээх чин сэтгэлтэй бол манай улсад амиа зогоогоод байх бүрэн боломж бна.Дэргэдээ бгаа юмыг олж харахгүй харахыг хүсдэггүй нэг л их өөрсдөдөө ахадсан том том бодолтой дээрээс нь маш их сувдаг сэтгэлгээтэй байх ч хүнийг буруу тийш нь хөтлөөд явчихдаг гэж үнэн болтой.

Зочин [64.119.24.107] 2021-07-22 13:13:35

Э

Зочин [202.9.46.131] 2021-07-22 04:03:29

tanii bodoltoi 100% sanal neg bn mongolchuud amjiltaa oortoo naagaad aldaaga abusdad naah durtai sanagddag aldaa onoogoo bugdiig n uuruu uureed amidralaa bosgoh ochnoon l bolomj bnshuudee yamar iraq syra shig hichneen hicheesen ch hool olj chadahgui uls bga bishde

Зочин [64.119.20.82] 2021-07-22 03:14:53

нэн даруй онц байдал зарлаж хайж олох хэрэгтэй.хүнлэг ардчилсан нийгэм бишүү

Зочин [202.9.46.251] 2021-07-22 03:06:52

Яг энэ үйлдэлд төр ямарч буруугүй.Төрийн хамгаалалтыг хахуульдан байж амьтдын хоол булааж б.гаа нь энэ хүмүүсийн буруу.

зочин [202.9.40.57] 2021-07-22 10:55:04

Яг энэ үйлдэлд төр буруугүй гэнээ??? Энэ хүмүүс задарсандаа , мөн их мөнгө олж баяжих гээд , уулийн мухар бараадан , байгаль сүйтгээд яваа юм гэнэ.., Ажилийн байр хотоор нэг хөглөрч , хийх хүнч байхгүй , нас ахисан хөгшин гар 2 ч ажил хийгээд л уг нь сайхан л байгаа юм байх нь .., Тэрийг нь мэдэхгүй хүмүүс хүүхдээ тэврээд л ууланд гарч баяжих гэсэн юм байх нь..,ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР гэдэг нь хүмүүсийг ямар давхрагийнхнаас нь хамааралгүйгээр , гэм буруутай эсэхээс үл хамааран , аюулаас авран хамгаалах үүрэгтэй .., Гэтэл мөнгө байхгүй боломжгүй гэсэн гэнэ үү.., Бид ямарч тохиолдолд авран хамгаалуулахаар татвар төлдөг байх.., Амьдрал баян .., Чамдч тохиолдож мэдэх тавилан шүү ??? ХҮН БАЙ???

Зочин [202.126.88.156] 2021-07-22 03:03:29

Surtei yumbe 10 han honog.saraar yavdgiishd

Зочин [202.9.46.251] 2021-07-22 03:03:05

ямар юмаа хийж цаг нь болоогүй байхад түүхий самар түүж уулаар тэнэсэн юм.7-р сарын дунд шд.Цас 5-н сард хайлаад дуусчихсан.Унасан самрыг ичээнээсээ гарсан өлсгөлөн амьтад идэх учиртай юм.Та нарын балгаар хушин ой устаж буйг та нар маш тодоор харж б.гаа.Ойн амьтдыг хоолыг булаах шаардлага та нарт байхгүй.Гэрийнхээ гадаа төмс сонгино тариад амьдрах боломж б.на.Битгий биеийн амар харж их мөнгө зүүдэлж бусддаа гай болж амьдар.4 хүн чинь ядарч л ирэх байх .Дахин самарт бүү яваарай.Байгаль эх та нарт шийтгэлээ өгч б.на.Амьтны хоол бүү булаа.

zochin [64.119.17.163] 2021-07-22 02:51:36

ОДОО ЯАХ УУ, НЭГ Ч ХҮН ҮНЭТЭЙ Л ЮМ ДАА, ЦААШИД АНХААРАХ Л ТОМ АСУУДАЛ БАЙНА ДАА, БАЙГАЛ ОРЧИН ИХ Л СҮЙТГЭДЭГ ЮМ БИЛЭЭ, ГЭХДЭЭ Л ХҮН ЧУХАЛ

Зочин [103.80.210.183] 2021-07-22 05:05:23

энэ чинь худлаа шүү дээ. батхүүг алсан байхад нэг шуугиад л тас мартаа биз дээ. нэг муу салбадай ойгоор тэнэж байгаад алга болж.

болгоомжтой байцгаая [202.126.90.79] 2021-07-22 02:51:28

хүмүүс минь болгоомжтой байцгаая, байгалийн хүчин зүйл давагдашгүй, эсэн мэнд байгаасай билээ. Хувь хүнд ч манай төр засагт ч буруу байна

Zocnin [68.145.61.75] 2021-07-22 02:46:13

Busad oron ard irged ni ingej olnooroo ami nas ni ayultai bdald bgaa bol shuurhai arga hemjee awdag Yamar saindaa irged maani ingej yadarcn yawah be dee Darga nar and ongotsoor yawdag biz dee Yaraltai arga hemjee awaacnee said darga naraa

Зочин [66.181.161.69] 2021-07-22 11:03:37

Үнэн2

Зочин [103.26.195.45] 2021-07-22 02:39:00

Muu bnaaaa ymar hol yvdag ym beeee


75 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
75 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.