Олон улсын олимпын хороо Э.Цэндбаатарын тулааны дүнг хэвээр үлдээв

Aдмин / Спорт

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны Олимпын XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор протест өргөн барьсан билээ.

ОУОХ-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлэв.

Үүнд:

-“Токио 2020” Олимпын наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм үйлчлэхгүй байгаа.

- Олон улсын олимпын хорооны /ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэсэг /BTF/ нь өглөө бүр хөндлөнгийн аудитын төлөөлөгчид болон үнэлгээчдийн хамтаар өмнөх өдрийн тулаан бүрийн шүүлттэй холбоотой асуудлыг дахин нягталж, хэлэлцүүлэн дүгнэж байгаа.

- Оноо тэнцсэн тохиолдолд хайнаа салгах дүрмийн дагуу буюу BTF-ийн дүрмийн 18.11.1-ийг үндэслэн ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн

- ОУОХ-ноос хараат бус гаднын аудиторын хяналт дор Э.Цэндбаатарын тулааныг дахин нягтлуулан шалгахад нийт 6 үнэлгээчин бүгд санал нэгтэйгээр ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн.

- Тус тулааныг шүүсэн шүүгчид нь дүрмийн дагуу шийдвэр гаргасан гэж үзсэн тул шүүгчид анхааруулга өгөх, арга хэмжээ авах албан ёсны шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

МҮОХ Олимпын наадамд оролцож буй шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалж, холбогдох дүрэм журмын хүрээнд зохион байгуулалтын ажлыг хийх үүргээ цаашид ч хичээнгүйлэн гүйцэтгэх болно.

Баг тамирчдаа дэмжиж, санал сэтгэгдлээ хуваалцаж буй эрхэм хөгжөөн дэмжигчид та бүхэнд талархлаа илэрхийлье. Та бүхний дэмжлэг наадмын сүүлийн өдрүүдэд өрсөлдөхөөр зэхэж буй баг тамирчдад урам өгч, амжилтын буухиагаа тасралтгүй үргэлжлүүлэх эрчим нь болно гэдэгт итгэлтэй байна.

Монголын үндэсний олимпын хороо


Сэтгэгдэл

Сайхнаа [103.26.194.125] 2021-08-05 17:18:50

Гайхамшигтай тамирчин Амжилт хүсьe Ямарч байсан ялсан.

Зочин [202.21.117.178] 2021-08-05 03:43:09

Ene huu jaahan daruulagatai bai denduu sagsuu yum Gants ene udaasn bish shuu

Зочин [202.179.26.102] 2021-08-04 02:46:43

ирээд боожгоогоо гаргаад гудмаар орилоод гүйгээрэй,өөр ч юмгүй дээ

Зочин [202.55.188.81] 2021-08-04 00:57:35

Манай тамирчид хар бяраараа л үзэж байна судалгаа сэтгэлзүйн бэлтгэл тэсвэр тэвчээр үнэн сул байна тоглолтын сүүл төгсгөл ерөөсөө хийж чадахгүй байна дасгалжуулагчидаа шинэчилж шинэ цоо шинээр сэтгэдэг хүмүүсээр сэлбээчээ хууччуул хуучин шигээ үзэх гээд тэр нь хоцроод байна эрс шинэчлэл хэрэгтэй болж бас олимпоос нэг медаль авчаад мөнгөндөө тайвшираад бэлтгэл маш муу хийгээд байх шиг хардахад

Гомбо [202.179.24.85] 2021-08-04 00:11:07

ОНИГОО. УГААСАА ЯЛАГДСАН Ш ДЭЭ. СҮҮЛДЭЭ СУЛРААД, БААХАН МЕШОК БОЛЖ ЦОХИУЛААД ДУУССАН. БАС ХОРИОТОЙ ГАЗАР 2-3 УДАА ЦОХИЖ ХАРАГДСАН. САЙН БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ БОКСЧИДОО. ЯМАР Ч СЭТГЭЛ ЗҮЙН БЭЛТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР АЛГА

Зочин [64.119.24.237] 2021-08-03 16:21:39

Хар тамхиндаа мансуураад өвөл чармай нүцгэн гудмаар гүйж байсан хүн, энэ зэргийн юманд ичэхгүй байхөө

Зочин [49.181.242.35] 2021-08-03 10:42:52

Zoduulchaad

Zochin [202.126.88.73] 2021-08-03 09:37:07

Unasan buhud shaltag mundahkv gj odo bolio

Боксын холбоо шүүгч бэлд л дээ. Шүүгчгүй бол дээрэлхүүлээд байх болно. [202.126.90.78] 2021-08-03 06:27:11

О

zochin [202.9.40.55] 2021-08-03 06:22:01

Naranbaatar.Su giin huuhed 2 MAN aar turii barij Olimpiin horoond ezen suuchihaad.oligtoi ajillaj chadahgui uomnuud zailval taarna.Haana ih munge bn tend ene hulgaichuud.ur huuhdeeree yvj bdgaa boliosoi.Alvan blank ch tuluvlej chadahgui uomnuud.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.