ДЭМБ нэмэлт тунг тарих хугацаагаа хойшлуулахыг уриалжээ

Aдмин / Гадаад мэдээ

ЖЕНЕВ. /Reuters/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ядуу буурай орнуудын “COVID-19”-ийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт тунг тарих хугацаагаа энэ оны эцэс хүртэл хойшлуулахыг чинээлэг орнуудад хандан уриалжээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү хүсэлтийг тавьсан байна. ДЭМБ есдүгээр сарын эцэс гэхэд дэлхийн улс орон бүр хүн амынхаа дор хаяж 10 хувийг вакцинд хамруулах зорилт тавиад буй юм.

Харин түүний мэдээлснээр, өндөр орлоготой орнуудын ойролцоогоор 90 хувь нь уг зорилтод хүрсэн бол бага орлоготой нэг ч оронд биелээгүй байна.

Мөн өндөр орлоготой орнууд “COVAX” хөтөлбөрт хандивлах амлалт өгсөн вакцины тунгийнхаа ердөө 15 хүрэхгүй хувийг нийлүүлээд буйг мэдэгдээд, “Бидэнд өөр амлалт хэрэггүй, харин вакцин хэрэгтэй байна” гэж хэлжээ.

Хөгжингүй орнууд тэргүүтэй өөр бусад улс орнууд “Дельта” хувилбарын тархалтын улмаас иргэддээ гурав дахь тун вакциныг тарихаар төлөвлөж буй юм. Үүнтэй холбогдуулан Т.Гебрейесус нэмэлт тунг энэ оны эцэс хүртэл буюу улс орон бүр хүн амынхаа дор хаяж 40 хувийг вакцинжуулах хүртэл хойшлуулахыг уриалжээ.

Өнгөрсөн сард ДЭМБ нэмэлт тунг тарих хугацааг энэ сарын эцэс хүртэл хойшлуулахыг мөн уриалсан билээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Иргэн [192.82.84.123] 2021-09-09 08:08:09

Оюунэрдэнэ тэгээд ах дүүсээрээ мөнгө идээд л өлөр бүр нэг лоозон хэлээд л, алхам дутамдаа худлаа шаагаад л байж бхйг уу

Иргэн [122.201.24.8] 2021-09-09 05:02:56

Монгол багцинаа авсан .одоо хариуцалгатай байж илүү тунгаа адилхан ядууулсадаа хандивлах хэрэгтэй .Бурхан дэлхийд нэг нэгдээ туслаж өгч хамтадаа өгч амьдар гэдэг учраас дэлхий .Монгрламь хувиа хичээж болохгүй.!!!!!!!!Ханивлвал Короноо чинь өөрчилөгдөж.Энэрэл нигүүлэоээр дүүрнэ дээ.Туслах маш сайн.хариу харалгүй туслаад үзсэн нь дээр дээ.Тэртээ тэргүй бид ялуу юм чинь хохирохгү.!!!!!!!!дандаа монгол авдаг __одоо өгье ардууд аа.!!!!!!!!!!!!

Зочин [103.80.210.183] 2021-09-09 06:34:10

ядуу биш ээ. харин цөөн хулгайчууддаа дарлуулж зүгээр л мөнгөндөө хүрэхгүй байгаа ард. ардуураа асгаж цутган идэж уугаад байгаа шүү дээ. бусад орнууд чинь тэгж ууж идэж асгаж байна уу?

Амиа хичээх нь зүйтэй. [202.131.225.53] 2021-09-09 04:38:14

Дэлхийн хэмжээний байгууллагын дарга ингэж ярихаас ч өөр яахав. Африкийнх болон буурай улсууд нь энд багтаж эрхээ биелүүлэхийг "шаардаж" дарамталж байгаа болохлээр. Харин Монгол бол АМИА БОДОХ нь зүйтэй. Юун Африк, юүн буурай орнууд. Өөрийн хүн ам, монголчууд л амьд явж байвал БОЛЛОО биздээ?

Зочин [64.119.18.65] 2021-09-09 04:10:16

Харлуулах хөлсний бүлэглэлтэй Төр засаг, Тагнуул, Хууль хяналтынхан тэмцэх хэрэгтэй

Зочин [66.181.161.59] 2021-09-09 04:03:33

Нэр төр хөөцөлдсөн пи арчид засгын газрыг муу ажиллаж байна вакцин байхгүй ард түмэн үхээд дуусах юм байна гээд л муу амлаад байсан Гэтэл манай улс өндөр хөгжилтэй орнуудаас дутахааргүй ниит хүн амынхаа 64%ыг вакцинжуулж чадсан байна Тэгэхэд өндөр хөгжилтэй цөөхөн улсаас бусад нь дөнгөж 10%ыг нь вакцинжуулах гэж хичээж бхйна гэнэ Манайх сайн вакцинжуулсаны хүчинд өвчлөл ихэссэнч гэсэн хорио тогтоохгүйгээр ажиллаж амьдарч эдиин засгаа өөд татах боломж гарч байна Халдварөдөрт 3800хүрээд байхад нас барсан хүнии тоо нэг их биш байгаа нь вакцин тариулсан хүмүүс халдвар авах нь бага халдвар авсан ч хөнгөн тусч байгаа хэрэг Засаг төрөө дэмжих хэрэгтэй байна Гадна дотны хар суртал ухуулга хиидэг зохион байгууллалттай бүлгэлэлүүдиин явуулганд автахгүй байх хэрэгтэй байна

Зочин [202.9.46.199] 2021-09-09 06:41:38

Маш зөв. Яг үнэн , дэмжиж байна. Солонгос улс дөнгөж эхний тунгаа одоо хийж байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.