Батлан хамгаалах яам: Буудлагын тэмцээн нээлтээ хийлээ

Aдмин / Спорт

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит буудлагын тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төвд боллоо.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд явагдах тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон оролцогч байгууллагуудын удирдлага, баг тамирчид оролцлоо.

Энэ сарын 10-12-нд явагдах тус тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ЦЕГ, Дотоодын цэргийн штаб, Тагнуулын Ерөнхий газар, ХХЕГ, ОБЕГ зэрэг 12 байгууллагын 120 орчим тамирчин оролцож байна. Тамирчид мэргэн буудагчийн, гар бууны, карбины, холимог, байгууллагуудын удирдлагын гэсэн төрлөөр цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Энэ жилийн тэмцээнийг ЗХЖШ удирдан зохион байгуулж байна.

Батлан хамгаалах яам


Сэтгэгдэл

энэ дуракууд байсан юм байна [139.5.219.157] 2021-09-10 23:11:53

Хужирбулан руу явдаг замаар хэдэн цэргийн машин яваад л, "... дугаартай машин зогсож бай" гэж тушаагаад л дургүй хүргээд байсан. Энэ дуракууд явж байсан байна.

Мөнхжаргал [66.181.189.163] 2021-09-12 23:03:26

Хуцаарай

Иргэн [202.126.89.17] 2021-09-10 22:53:26

Хэдэн хөгшин архичин хурандаа гeнeралууд Күүкэд кока шаах гээд тэнэгтэнэ дээ. Eрөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн гэж сонссон болохоос буудлага гэж сонсоогүй билээ би

Zochin [139.5.219.35] 2021-09-10 18:13:32

Юун тэмцээн энэ тэр вэ! ЗГ, УОК - ийн шийдвэр яасан бэ! Гадуур гамшиг болоод байна, ковид чинь!

Зочин [66.181.189.163] 2021-09-12 23:03:57

Цэрэг арими байнгын бэлтгэлтэй байх ёстой.

Зочин [192.82.68.187] 2021-09-10 20:13:26

ковидыг буудаж алах гэж байгаа юмаа тайвшир


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.