НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Өмнөд Суданд айлчилжээ

Aдмин / Нүүр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, энхийг сахиулах ажиллагааны тэргүүн Жан-Пьер Лакруа Өмнөд Судан Улсад 9 дүгээр сарын 9-12-нд айлчиллаа.

Жуба бүсийн командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбат хүчний штабаас өгсөн үүргийн дагуу Жуба бүсийн командлалын хүндэт харуул угтан авах бэлтгэл ажлыг хангуулж, 9 дүгээр сарын 12-ны өдөр хүндэт зочныг угтан авчээ.

Айлчлалын төгсгөлд ноён Жан-Пьер Лакруа хэлсэн үгэндээ "НҮБ дахь манай хамт олон, хүмүүнлэгийн үйлс, энхийг сахиулах, хөгжлийн тусламж, эмэгтэйчүүд, охид, хүүхдүүдийг хамгаалах үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэдгийг би хүн бүрд батлан хэлэхийг хүсэж байна. Өмнөд Суданы ард түмнийг энх тайвнаар урагшлахад чадах бүхнээ үргэлжлүүлэн хийх болно” гэв.

Мөн тэрбээр Нил мөрний дээд мужийн Малакал хотод очиж, үер, мөргөлдөөний аймшигт үр дагаврыг харсан бөгөөд USG Lacroix мужийн эрх баригчид болон хүмүүнлэгийн түншүүдтэй уулзаж, нүүлгэн шилжүүлсэн хүмүүст тулгарч буй бэрхшээлийг сонсов.

Түүнчлэн Ерөнхийлөгч Салва Киир, Батлан хамгаалахын сайд Анжелина Тени нартай уулзаж тодорхой сэдвүүдээр ярилцсан байна.

Зэвсэгт хүчний Жанжин штаб


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.