Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Aдмин / Нүүр

Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд бусад албаны хүмүүсийн хамт Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, үг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Түүхэн ойг тэмдэглэхийн утга учир нь өнгөрсөн түүхээ эгнэгт үл умартаж, өрнөх ирээдүйгээ бүтээхийн төлөө өнөөдөр хичээнгүйлэн зүтгэхэд оршдог. Ю.Цэдэнбал нам, улсыг хагас зуун жил тэргүүлэхдээ хүйтэн дайны хүнд бэрх цаг үед төрийнхөө тусгаар тогтнолыг бэхжүүлэн хадгалж чадсан төдийгүй эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс суурийг хөгжүүлсэн билээ.

Ю.Цэдэнбал Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх талаар тууштай зүтгэл гаргаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Монголын төрийн удирдагчдаас анх удаа үг хэлсэн төдийгүй 16 жил үргэлжилсэн ухаалаг гадаад бодлогын үр дүнд 1961 онд Монгол Улс НҮБ-д элсч, үе үеийн эх орончдын мөрөөдөл болсон тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Нэгэн зууны тэртээ хатан зоригт эх орончдын байгуулсан Монгол Ардын Намыг Ю.Цэдэнбал дөч гаруй жил удирдахдаа цаг үеийнхээ сорилт бэрхшээлийг хамтын зүтгэл, холч ухаанаар даван туулж, хөгжин мандсан Монгол Улсыг үлдээсэн түүхтэй. Түүний удирдлагын он жилүүд буюу 1940-1984 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 50 дахин, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 244 дахин, 1976-1986 онд уулын үйлдвэрийн бүтээгдэхүүн 18.7 дахин өсчээ. Аж үйлдвэржүүлэх бодлогын үр дүнд Эрдэнэт, Дархан зэрэг үйлдвэрийн цогцолбор хотууд баригдаж, олон арван үйлдвэрүүд ашиглалтад орж, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоосон билээ” гэв.

Харин “Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын Академи”-ийн Ерөнхийлөгч дэд Ерөнхийлөгч Т.Жаргалсайхан “Академи үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Ю.Цэдэнбалын улс орноо хөгжүүлэхэд байгуулсан гавьяа зүтгэл, ажил амьдралыг тусган харуулсан цуврал 10 боть ном, судалгааны чиглэлээр 58 ном, 70 өгүүлэл, 8 удаагийн эрдэм шинжилгээний хурал, цуврал баримтат кино зэрийг олны хүртээл болгосон. Цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлэн Ю.Цэдэнбалын гэр музей байгуулж залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой ажиллаж байна” гэв.

Жил бүрийн энэ өдөр Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.51] 2021-09-18 14:07:28

Ард гэдэг нэрээр баг болгож их зовлон тарьсан одоо ардчилал нэрээр ширлэж давагдашгүй хар нүгэл болон ард түмэн хүн төрөлхтнийг яргалж ханахгүй л ертөнций ядарсан ардууд бидэнд заяа алгадаа!! Ядахдаа ард гэдэг нэр минь давагдашгүй тавилантай хэр баргийн шулмас хэрэглээд баймааргүй өндөр босготой болгомоорсон!! Шалгуур давсан ард түмнээ ард шиг ард байлгаж чадах хувьтан энэ ертөнцөд заяадаггүй бололтой !! Хоёр настай хүүхэд хүчиндэх амьдаар нь булшлах хогийн савруу хаях энэ бүхэн л гэхэд энэ еслолыг хархад архины цагаан солиот энэ нийгмүүдийн эмгэнэлт жүжиг дэмийрч самуурсан өвчин мэт юуч гэх билээдээ!!!

Зочин [203.91.115.51] 2021-09-18 13:45:09

Хард ярд гэсэн хүйтэн төмөр харшилдаж тэрнээс чиг илүү төрийн шулмаснууд харчигналдан цочирдуулж дарласаар ирсэн нь насан турш ясанд минь янгинаж цэргээс ихэнх залуус олон төрлийн өвчин сэтгэцийн өвчин олж монгол улс дэлхийн хөгжлөөс хол хоцорч нэг улсын хараат эрхшээлд орож өвөр монгол буриад тува зэрэг яс махныхаа тасархайнуудыг тарамдуулсан ер нь хүйтэн зэвтэй төмөр л амтагдах шиг болох юм!!

Gh [49.0.142.18] 2021-09-17 13:49:39

Bidend yamar hamaatai yum. 1984 ond Orosuud l avch hayasan dag. End chini AN yamar hamaatai yum. Tiim mundag yum bol MAXH-iin tov horoon Uls toriin tovchoo gej tavsan manuuhainuud ni orguulaad ch bolov Orosuudaasaa avrah ni yasan yum

MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.69.130] 2021-09-17 11:12:39

XEREGTEI.XEREGYI.POTO.ZURAGUUD.YE.ONGROOCON.ZYILCEER.ARD.TYMENIXEE.TOLGOIG.UGAAJ.BAIDAGIG.BOLIULAX.SHAARDLAGTAI.BYGD.XUDAL.MEDEELEL.SHY.XUURAMJ.LUIBARIN.ORDONI.LUIBARJIDIN.BAISHAN.N.ZACGIN.GAZARIN.ORDON.

George [66.181.189.131] 2021-09-17 10:46:30

Хэлмэгдүүлэгчид цугларчээ.

zochin [202.126.89.59] 2021-09-17 07:52:33

Bal darga maani 1984 ond ajlaasaa chuluulugduhduu huvidaa gants bairchgui baisan gej bodohoor eleg emtreh yumdaa ene saihan hunee yasan muuhai helmegduulevdee huurhii amid seruun ued ni 84-91 on ardchilal neren door unendee baigui bolgosondoo eh oron ard tumendee yamar ih yasan ih gomdoj tuildaj ungursun bol ?????!!!!!! Odoo 2 huu ach zee ni baidag bol tedniig ni hunii daitai amidruulj ulsiin hangamjind bailgaj yagaad bolohgui gej mongol eh orniihoo tuluu 40 jil zutgesen gantshan hunii gantshan ger buliig shu de

Зочин [103.80.210.183] 2021-09-17 06:00:08

хөөрхий. энэ урвагч хүмүүсийг хараад давчдаж байгаа даа.

Dashka [117.111.10.245] 2021-09-17 05:45:08

Bi ene xvmvvsiig oilgodoggvi yum mongol ulsiin toloo zvtgej aldartai bolson xvmvvsiin xoshoond tsetseg orgood tseejindee garaa tabiad eslood bga xaragdax yum ooriigoo doromjilood bn uu esbel ter xvmvvsiin buyan xishig mergen uxaan ireesei geed svsegleed tsetseg orgood yabdag yum boluu


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.