ОХУ-д коронавирусний шинэ вакциныг туршихыг зөвшөөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Эрүүл мэндийн яам "Бетувакс-Ков-2" нэртэй коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлэх зөвшөөрөл олгожээ.

Шинэ вакцины эмнэлзүйн туршилтын эхний болон хоёрдугаар үе шат 2022 оны есдүгээр сарын 27-ноос наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилж, 170 хүнийг сайн дурын үндсэн дээр оролцуулах аж.

Уг вакциныг Оросын биотехнологийн “Хүний үүдэл эсийн хүрээлэн” компани гарган авсан байна. Санамсаргүй хяналттай туршилтад нь А.А.Смородинцевын нэрэмжит Санкт-Петербургийн томуугийн судалгааны хүрээлэн, “Эко аюулгүй байдлын эрүүл мэндийн төв” ХХК, Пермийн мэргэжлийн анагаах ухааны төв оролцоно гэж тус компани мэдээлжээ.

“Хүний үүдэл эсийн хүрээлэн”-гийн охин компани болох "Бетувакс” компаниас урьд нь мэдээлснээр, энэ вакцин нь “SARS-CoV-2” коронавирусийг хуулбарласан нано хэсгүүдээс бүрддэг боловч хөхтөн амьтдад халдвар өгөх чадваргүй байна.

Одоогийн байдлаар ОХУ-д “COVID-19”-ийн таван вакиныг бүртгэжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.92] 2021-09-29 15:18:26

Орос дэлхийд гайхагдахаар хурдтайгаар олү8он вакцинийг ар араас нь гаргаж байгаа боловч харамсалтай нь дэлхийн олон орон оросын вакцинийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Zochin [202.126.90.90] 2021-09-29 05:27:04

2022 оны 9 сараас 8сар ч гэх шиг ер нь ойлгогдох юм ховор байна.

Зочин [202.179.21.220] 2021-09-28 12:04:04

medeegee unshij uzdee

Зочин [43.242.243.101] 2021-09-28 11:47:10

Манай Монголчууд юу гэж шүүмжилж гутаах бол доо, химийн ганц томьёо мэдэхгүй байж, ккк


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.