Төлбөрийн картаа хамгаалах энгийн аргууд
Та бидний өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэглэгддэг, цаг зав хэмнэж, бэлэн мөнгө биедээ авч явах үед учирч болзошгүй эрсдлээс сэргийлдэг төлбөрийн картаа гээсэн, хулгайд алдсан, картын мэдээллээ алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах авах вэ?
Энэ тохиолдолд та ХААН Банкны Үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1917 дугаарт нэн даруй холбогдох, эсвэл help@khanbank.com хаяг руу банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа хүсэлт илгээж, картаа яаралтай хаалгаарай.
Харин бусдын төлбөрийн картыг олсон бол цахим орчинд зургийг нь оруулж, зарлахын оронд банканд хандан, хүлээлгэж өгөх нь эрсдэлгүй. Гэмтсэн болон хугацаа нь дууссан картаа хаяхдаа хайчлах, хугалах зэргээр дахин ашиглах боломжгүй болгон устгаж хэвшээрэй.
Мөн онлайн худалдан авалт хийхдээ картын мэдээллээ оруулахын өмнө тухайн вэбсайтыг сайтар нягталж, албан ёсны эрхтэй эсэх, аюулгүй байдлын SSL сертификаттай эсэх (https://), үйлчилгээ нь төлбөртэй эсэх, автомат төлбөр таталттай эсэх зэрэг үйлчилгээний нөхцөлүүдтэй нь танилцахаа мартуузай.
- Та картын нууцлалаа хамгаалах үүднээс дараах зүйлсийг нууцалж, бусдад хэзээ ч бүү дамжуулаарай
- Картын дугаар /Картын зургийг авч бусдад илгээхгүй, цахим орчинд нийтлэхгүй байх/
- CVV дугаар / Хүнд хэлэхгүй, дамжуулахгүй, бичиж тэмдэглэхгүй байх/
- Пин код /Пин кодоо төрсөн огноо, утасны дугаар гэхчлэн таахад хялбар, өөрт хамааралтай мэдээлэл бүхий тоогоор сонгохгүй байх, бусдад хэлэхгүй, дамжуулахгүй, бичиж тэмдэглэхгүй байх/














.jpeg)

















































Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Украины ерөнхий сайд асан Азаров: Зеленский энх тайвны талаар огтхон ч бодохгүй байна
Huawei: Mate X7 болон шинэ инновацийн төхөөрөмжүүдээ танилцуулав
Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ
ХӨСҮТ-д "NGS" тоног төхөөрөмжийг суурилуулжээ
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан
Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна
ТҮЦ-ээс салж илүү боловсон үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага 21 дүгээр зууны иргэдэд байна
Ө.Шижир: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн бодлогыг зөрчсөн хотын удирдлагад хариуцлага тооцож чадах уу?
Зеленский: Киев рүү довтолсон нь “Орос улс энх тайвныг хүсэхгүй байгаа”-г харуулж байна