ТББХ: Дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.20/ хуралдаан 14.11 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын гишүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд танилцуулж, ард түмэн, Улсын Их Хуралд хандаж хэлсэн үгэндээ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна гэдгээ мэдэгдсэн. Засгийн газраас боловсруулж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Х.Булгантуяа, Ж.Мөнхбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд төрийн өмчийн удирдлага зохицуулалтын асуудал, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайдын алиных нь эрхлэх асуудлын чиг үүрэгт байхыг тодруулах, яам хоорондын уялдааг сайн хангах, яамдын дор олон агентлаг байгуулж, төрийн бүтцийг улам томруулдаг асуудлыг бодолцон үзэх зэрэг асуудлыг хөндөж байлаа.

Эцэст нь хуулиудын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал, хууль ёсыг дээдэлсэн авлигагүй төрийн алба, төрийн албаны үйлчилгээний чанар хүртээмж”-ийн талаар тусгаж, шинэ үеийн төрийн албаны хөгжлийн чиг баримжааг тодорхойлсон. Түүнчлэн засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлага байгааг үндэслэн төрөөс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан мөрдүүлж байна. Гэвч бодит байдал дээр улс төрийн албаны томилгоо нь ямар нэгэн шалгуургүй, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэр гаргах, томилогдсон улс төрийн албан тушаалтан нь ёс зүй, мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байх үзэгдэл хэвээр байна. Улс төрийн албанд ямар нэгэн хууль зүйн шаардлага тавихгүй байгаа учир төрийн албанд сүүлийн жилүүдэд хүнд суртал нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнд ноцтой доголдол гарах нөхцөл нэмэгдэх боллоо. Энэ байдал даамжирвал нийтийн эрх ашиг, хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн нийгмийг удирдан чиглүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төрийн чадавх сулрах, иргэдийн төрд итгэх итгэл буурах зэргээр манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдал бий болсон учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлд тусгасан улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, төрөөс баримталж буй бодлого хэрэгжих бөгөөд иргэд төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгох, шийдвэр гаргалт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх зэрэг нийгэмд эерэг үр дүн гарна хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж буй аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийнтөслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийн талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болох зохицуулалттай. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх” эрхтэй гэсэн нь зөвхөн хоёр талт парламентын бүлгийн даргаар сонгогдох тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм. Улсын Их Хурлын гишүүн Олон Улсын Парламентын холбоо, Олон Улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд зэрэг Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд сонгогдох нөхцлийг хаасан төдийгүй хэрэв сонгогдох бол хуулийн зөрчил үүсгэж болзошгүй зохицуулалт болсон байна. Дээр дурдсан Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын Парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдаг. Иймд эдгээр хууль зүйн үндэслэл, шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тухайн байгууллагын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтын ажил эрхэлдэг гүйцэтгэх удирдлагыг сонгуульт албан тушаалд хамааруулахгүй байхаар хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулгадаа дурдсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Тэрбээр дээрх хуулийн төслийг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон билээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад дариу 3 жил 9 сар, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд 2 жил 9 сарын хугацаа өнгөрсөн боловч төрийн албаны шинэтгэлийн дараагийн үе шатыг эхлүүлэх, төрийн албыг иргэдийн эрх ашигт илүү нийцсэн, мэргэшсэн, тогтвортой, хариуцлага, ёс зүйтэй, үр ашигтай тогтолцоонд шилжүүлэх чухал ач холбогдолтой хуулийн зарим зохицуулалтын биелэлт хангалтгүй байна хэмээн хуулийн төсөл санаачлагч үзжээ. Төрийн байгууллагын үйл ажиллагаа цалгардах, эзэнгүйдэх, төрийн албаны хууль зөрчигдөх нөхцөл зарим тохиолдолд үүсч байгааг тэрбээр дурдаад энэ нь төрийн захиргааны ахлах түшмэлээс эхлэн тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох иргэнд төрийн алба болон төрийн захиргааны албанд ажилласан байх хугацаа тогтоож, төрийн захиргааны албанд шинэ менежмент, мэдлэг хандлага нэвтрэх, хөгжихийг хязгаарлаж, төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон тухайн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэн төрийн захиргааны албанд ажиллах боломжгүйд хүргэсэнтэй шууд холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийг бүрдүүлж төрийн албаны сул орон тоо гарсан даруйд нөхөх, төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаарлагыг хангахгүй байна. Иймд төрийн албаны хөгжил, шинэтгэлийг бодитойгоор шуурхай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага, төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлж байгаа дэлхийн нийтийн чиг хандлагыг харгалзан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажилласан болон тухайн салбарт мэргэжлээрээ ажилласан хугацааг төрийн албанд болон төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаанд тодорхой хувиар дүйцүүлэн тооцох, ийнхүү дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газар батлах, улмаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэнээс нөхөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүд Засгийн газарт байх талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан зохицуулалтад нийцүүлэн төрийн албаны төв байгууллагын үндсэн чиг үүрэгт үл хамаарах бүрэн эрх, үйл ажиллагааг хасаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байх зохицуулалтыг тусгав. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхол үүсэх эсэхээс бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглох зохицуулалт бүхий Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболд төрийн албаны шалгалтыг тодорхой давтамжтай авдаг байхаар төсөлд тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төрийн албаны шалгалтыг хэдийд ч өгч болдог байхаар зохицуулж, жил тойрон шалгалт хүлээдэг байдлыг зогсоох нь зүйтэй. Түүнчлэн мэдлэг чадвартай боловсон хүчнийг төрийн албанд ажиллуулах хэрэгтэй гэж их яригддаг ч гэсэн төрийн албаны шатлан дэвших мерит зарчмыг алдагдуулж болохгүй гэсэн саналыг илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-20 01:45:05

Рассказ Служанки

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 23:33:06

Во все тяжкиеё

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 21:21:18

Аквамен

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 19:10:12

12 лет рабства

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 16:59:24

Рассказ Служанки

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 14:47:02

Во все тяжкиеё

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 12:33:59

12 лет рабства

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 10:30:34

Охотник на лис

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 08:19:38

Капитан Филлипс

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 06:08:28

Охотник на лис

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 03:52:59

Игра в имитацию

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 01:42:06

Гонка

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 23:29:34

Выживший

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 21:24:25

Во все тяжкиеё

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 19:43:45

Последний богатырь 2

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 17:05:30

Игра в имитацию

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 14:48:46

Отрочество

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 12:37:04

Гонка

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 10:22:28

Охотник на лис

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 08:08:36

Во все тяжкиеё

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 05:56:36

Гонка

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 03:45:57

Гравитация

Abrttib [195.2.67.223] 2022-03-18 01:35:20

Гарри Поттер и Дары Смерти

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 23:20:20

Безумный Макс

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 21:11:12

Капитан Филлипс

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 19:00:30

Последний богатырь 2

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 16:49:10

Выживший

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 14:36:43

На пятьдесят оттенков темнее

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 12:28:23

Главный герой

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 10:12:39

Гравитация

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 08:03:01

Аквамен

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 05:49:13

12 лет рабства

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 03:37:29

Безумный Макс

Abrttib [195.2.67.223] 2022-03-17 01:22:41

Вечер с Владимиром Соловьевым

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 23:10:37

Последний богатырь 2

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 21:03:25

Гравитация

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 18:52:41

Человек-паук Вдали от дома

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 16:42:43

Рассказ Служанки

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 14:32:51

Безумный Макс

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 12:19:29

Хранитель времени

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 10:07:29

Хранитель времени

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 07:56:05

Капитан Филлипс

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 05:44:52

Вечер с Владимиром Соловьевым

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 03:32:01

Капитан Филлипс

Abrttib [195.2.67.223] 2022-03-16 01:20:11

На пятьдесят оттенков темнее

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 23:09:46

Гравитация

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 21:01:23

На пятьдесят оттенков темнее

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 18:50:53

Человек-паук Вдали от дома

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 16:39:16

Капитан Филлипс

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 14:28:49

12 лет рабства

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 12:17:54

Охотник на лис

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 04:56:06

Капитан Филлипс

Abrttib [195.2.67.223] 2022-03-14 22:45:43

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-14 20:35:31

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-14 18:23:53

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-14 08:29:27

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 22:36:14

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 20:30:24

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 18:28:06

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 16:09:30

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 13:56:13

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 11:37:31

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 09:44:00

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 05:25:43

https://bitbin.it/M6s1z3Ei/

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 01:51:28

https://bitbin.it/xUNGaaQL/

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 23:44:14

https://bitbin.it/xUNGaaQL/

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 21:19:52

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 06:20:09

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 01:55:41

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-10 19:24:26

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-10 17:10:34

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-10 14:58:49

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-10 01:55:50

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-09 19:09:04

http://bitly.com/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-09 16:57:21

http://bitly.com/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-09 10:22:49

http://bitly.com/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-09 06:01:41

http://bitly.com/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-08 06:27:46

Бетмен фільм Фільм Бетмен (2022) дивитись онлайн Дивитись фільм Бетмен

Abrttib [195.2.67.223] 2022-03-08 04:14:37

Фільм Бетмен (2022) дивитись онлайн Дивитися Бетмен Дивитись онлайн Бетмен

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 23:53:09

Бетмен онлайн Бетмен 1989 дивитися онлайн Бетмен онлайн

Abrttib [195.2.67.223] 2022-03-06 23:16:09

Бетмен 1989 дивитися онлайн Дивитися Бетмен Бетмен дивитися онлайн

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 01:52:48

коли почалась друга світова війна скільки триватиме війна в україні скільки буде тривати війна в україні 2022

82 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
82 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.