​Олон хүний цус, нулимсанд будагдсан “Хар баасан гариг”-ийг эргүүлж авчирна гэнэ үү, Цагдаагийн дарга

Aдмин / Хууль

2021 оны аравдугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болсон юм. Хэдхэн хоногийн өмнө болсон чуулганы он сарыг ингэж онцолж бичихийн учир нь тус арга хэмжээнд оролцсон Цагдаагийн дарга аль жараад жилийн өмнөх хуулийг Монголд яг тохирох хууль байсан юм гэсэн агуулгатай илтгэл тавьсныг тодотгож буй хэрэг юм.

Тус чуулганаар шүүх, прокурор, тагнуул, АТГ, цагдаа гээд Монголын хүчний байгууллагын бүхий л удирдлагууд Ерөнхийлөгчийн өмнө ярайтал сууж, тус бүр бодлогын илтгэл тавьжээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” хэмээх илтгэл тавихдаа “1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлал манай улсын хөрсөнд тохирсон” гэсэн агуулгатай зүйл ярьжээ. Бүр цаашилбал “1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим эрх зүйн зохицуулалт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэхэд ач холбогдолтой байсан гэдэгтэй зарим судлаачид санал нэгдсэн байдаг. Иймээс бид ч энэ асуудалд анхаарал хандуулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага үүсч байгааг тодорхойлохыг зорьсон” хэмээн сэдвээ улам гүнзгийрүүлсэн байх юм. Энэ нөхрийн бодож бэлтгэж ирсэн бодлогын илтгэлээс харвал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 1963 оныхоор болгоод сүүлийн үед батлагдсан хуулиудыг ч үүндээ тохируулан өөрчлөх бололтой.

Дээрх илтгэлтэй холбогдуулан хүний эрхийн зүтгэлтнүүд, энэ талын мэдрэмжтэй олон хүн цахим орчинд шүүмжилж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Уг нь цахим орчид шуугиад өнгөрөх биш, нийтээрээ эсэргүүцэн тэмцмээр сэдэв юм. Хүчний байгууллагын тэргүүн нь ингэж мэдэгдэнэ гэдэг хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан үзэл баримтлалтай улсуудад бол аль хэдийнэ ажлаасаа хусагдчихсан байгаа. Гэтэл манайд энэ сэдэв долоо хонолгүй таг дарагдчихсан, өнөө Цагдаагийн дарга хээв нэг ажлаа хийгээд сууж байхыг бодоход хууль өөрчлөх ажлаа хэдийнэ эхэлчихсэн ч явж байж мэднэ гэж хардахаар байна.

1963 онд батлагдаж, 2002 оны хуулиар хүчингүй болсон Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж ямар үзэл баримтлалтай хууль байв. Энэ хуульд хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд халдахад чиглэсэн ажиллагааг хэрхэн зохицуулсан байдаг талаар мэргэжлийн хуульчдын байр суурийг сонслоо. Энэ чиглэлийн судалгаанууд ч байдаг юм байна. Ерөнхийдөө 1963, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Хойшлуулж болшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй ажиллагааг явуулж, 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ гэсэн заалт байдаг юм байна. Энэ нь алдарт “хар баасан гариг”-ийн хэлмэгдүүлэлт, гажуудал үүсгэж байсныг 2017 оны хуулиар засаж, мөрдөгчийн бүхий л ажиллагаа прокурорын зөвшөөрлөөр хийгдэх болсон юм. “Хар баасан гариг”-ийн хэлмэгдүүлэлтэд алдар нэртэй болон энгийн маш олон хүн өртсөн гэдгийг хүмүүс хараахан мартаагүй байгаа биз ээ. Хойшлуулшгүй гэх шалтгаанаар баасан гаригийн орой хэн нэгнийг бариад шоронд хийчихдэг. 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ гэхээр маргааш, нөгөөдөр нь амралтын өдөр таардаг. Арай гэж ажлын өдөр эхэлж, прокурорт мэдэгдэх гэж бичиг цаас шидсээр байтал орой болдог гээд ямарч хяналтгүйгээр дургүй нэгнээ бүтэн 72 цаг хорьж хашраадаг байсан үзэгдэл 2017 оноос хойш л алга болсон билээ.

Үүнээс гадна 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар прокуророос зөвшөөрөл авахгүй, мөрдөгч өөрөө тогтоол гаргаад ажиллагаа явуулж болох олон тохиолдлыг зааж өгчээ. Мөрдөгч өөрөө зохиолоо бичээд, өөрөө хөгжүүлээд, өөрөө шийтгэж болох боломжийг олгож байсан хэрэг юм.

Нээлттэй нийгэм форумын захиалгаар судлаач Л.Галбаатар “Халдашгүй байх зөвшөөрлийн тогтолцоо” хэмээх бодлогын судалгааг өнгөрсөн онд хийжээ. Ингэснээр Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний халдашгүй байх эрхэд халдах өнөөгийн тогтолцоо оновчтой эсэх, түүний үндэслэл, зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд нийцэж буй эсэх, тэрхүү тогтолцоог хэрхэн өөрчлөх шаардлагатай талаар холбогдох дүн шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргажээ. Судалгаанаас харахад 1963 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд “... хураан авах, нэгжих, хүний биед нэгжлэг хийх, шуудан цахилгаанаар явуулсан зүйлийг битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийх ажиллагаанд мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн зүгээс үндэслэл бүхий тогтоол гаргаж, түүнийг үндэслэн прокурор зөвшөөрөл өгч байна. Хойшлуулж болшгүй тохиолдолд хураан авах ба нэгжлэг хийх явдлыг прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж, энэ тухайгаа 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ. Албадан саатуулах буюу цагдан хорих арга хэмжээ авахад, хураан авах буюу нэгжлэг хийж байгаа орон байр, бусад газар байсан этгээд хэрэгт холбогдол бүхий эд зүйл буюу баримт бичгийг биедээ нууж байна гэх хангалттай үндэслэл байвал тусгай тогтоол гаргахгүй, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний биед нэгжлэг хийж болно. Харин хөрөнгө битүүмжлэх, үзлэг хийх, хүний биед үзлэг хийх, шинжилгээ хийхэд мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн зүгээс прокурорын зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар хуульд зохицуулжээ” гэсэн байна. Эндээс харахад мөрдөгч онцгой эрх мэдэлтэй байгаа нь харагдаж байна. Үүний цаана хичнээн хүний нэр төр, амь нас, эд хөрөнгө хохирч үлдсэнийг хэн ч үл мэднэ.

Энэ бол ардчиллыг дарангуйлах сонгодог хууль байж. Монгол Улс ардчиллын замаар замнаад 30 гаруй жил болж байна. Гучин жил энэ нийгмийн өөрчлөлтийн хаагуур нь явсан юм гэмээр хачирхалтай зүйлийг Цагдаагийн дарга, генарал Ж.Болд онцолж байна. Монгол Улс Үндсэн хуулиараа хүний халдашгүй эрх, эрх чөлөөг тунхаглаж өгсөн. Мөн хүний эрхтэй холбоотой НҮБ болон олон улсын бүхий л гэрээ конвенци, пактуудад нэгдэн орсон байдаг. Мөн л элсэн орсон олон улсын гэрээ, пактыг чандлан мөрдөнө гэдгийг Үндсэн хуулиндаа заасан. Ж.Болд генаралын хэлснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 1963 оны үзэл баримтлал руу буцаах юм бол Үндсэн хуулиа төдийгүй Олон улсын олон конвенци, пактуудыг зөрчиж байна. Хичнээн олон жил өчнөөн олон хүний цус нулимсаар дэвтсэн хуулиуд шинэчлэгдэн сайжирсаар өнөөдрийг хүрсэн. Цаашид улам л төгс төгөлдөр рүү тэмүүлсэн өөрчлөлт хийх ёстой байтал огт эсрэг зүйл ярьж байгаа хүнээр Цагдаагийн байгууллагыг удирдуулж болохгүй. Даруйхан халж явуулах хэрэгтэй.

Цагдаагийн дарга, генарал Ж.Болдын Үндэсний зөвлөгөөн дээр тавьсан илтгэл манай цагдаагийн байгууллагын өнөөдрийн мөн чанар, үзэл баримтлал мөнөөс мөн юм. Хүчний байгууллага нь ийм бодлого баримталж байхад юун ардчилсан, хүмүүнлэг нийгэм байгуулах билээ. Яаж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах билээ. Ийм ноцтой зүйл төлөвлөөд илтгэл тавьж байхад парламентад байгаа гурван намын төлөөлөл, УИХ-ын гишүүд яагаад амаа хамхиад суудаг билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар та үүнийг анзаарав уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та энэ муйхар даргаа даруйхан халж явуулахгүй бол Засгийн газрын бодлого хүний эрхийг хааж боосон, ардчиллаас ухарсан үзэл баримтлалыг дээдэлдэг болжээ гэж ойлгогдож байна.

ӨДРИЙН СОНИН Г.ГЭНДЭНДАРАМ

image


Сэтгэгдэл

Зочин [64.119.23.195] 2021-10-28 08:10:36

Монголыг самардаг гадны гар хөл болсон АН ын новшнууд бүхнийг харуулахдаа сайн шүү.

Зочин [122.201.22.186] 2021-10-28 20:32:19

Хэн юу ярих нь хүний эрх гэж ардлагчид хуцаад б.гаа биз дээ.Энэ цаг үёд үнэн,худлаа,сайн муу гэж юм б.гүй болсон.Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болсон энэ нийгэмд алдаа оноотой ч гэсэн төр түмнийхээ төлаө зүтгэж б.гаа цагдаагийн байгуулага өмөөрөнө шүү.Таны эрх олонхын эрх ашгаар хязгаарлагдана шүү.Нэг намын дарангуйлал...гуйл болсон юм битгий яр 90 он биш 21-р зуун.......

МАН ын бодлго уу? [66.181.187.141] 2021-10-27 16:26:39

БОЛДын санаа нь МАН ын бодлого уу?

Зочин [202.9.46.157] 2021-10-27 15:32:08

Баасан гариг монголчуудын архиддаг гариг.

Зочин [202.9.47.38] 2021-10-27 07:23:35

цагдаагиинхан өлөн хамгиин бузрууд байдаг монголын цагдаа шинэчлэгдэх ёстой охид хүүхнүүд цагдаа хүнтэй бүү гэрлээрэй суувал та нарын нэр пизда болно зодуулна дорормжлуулна шүү

Зочин [192.82.90.231] 2021-10-26 21:39:34

Явдаг жорлон

2021 [43.250.126.90] 2021-10-26 17:08:31

unen shuu

Зочин [103.140.11.107] 2021-10-26 11:37:45

Монголд коммунист дэглэм эргүүлэн тогтоох сонирхол их л олон хүнд байх шиг.Гэхдээ бүтэхгүй л болов уу.

Зочин [122.201.22.186] 2021-10-28 20:54:26

Олгой толгойт минь таны аав,ээж соц нийгэмд амьдарч чам шиг нусгайг хуцдаг нохой бологсон нь юу нь буруу б.гаа юм.Өнгөрсөн үёгүй өнөөдөр б.гүй,өнөөдөргүй маргааш байхгүй,Тэр бум төгрөгтөй та 100 мянган төгрөгтөй чи бид 2 амьдралын төгсгөл адилхан шүү днэ.

kdjfls;kdjl;k [203.23.199.85] 2021-10-26 10:30:12

Ард түмэн минь сонголтынхоо үр дүнг амс даа. Коммунист нийгэм гэдэг бол хүсээд байхаар зүйл биш гэдгийг удахгүй ойлгох байлгүй дээ. Арав хорьхон мянган төгрөгөөр худалдсан сонгох эрх чөлөөгөө та нар эргүүлээд худалдаж авахдаа та нар төлбөрөө цусаараа хийх байлгүй дээ.

Зочин [172.58.139.211] 2021-10-26 21:23:21

Hutsdag haltar ve chi? dur duraaraa hutsaldaj eh oronoo ugui hiimeer bna uu?

Зочин [202.126.94.205] 2021-10-26 09:44:30

Монголын цагдаа хууль хүчний байгууллагад үнэндээ мэдлэг боловсролгүй Цагдаагийн дээд нэртэй оны ялгаа нэг нэгнэээ дэглэх, багш нэртэй офицеруудад архи барьж гүйж дүн тавиулдаг он ондоо дэгэлдэг цэргийн алба маягийн сургууль гэхэд хэцүү нэртэй газар төгссөн хэсэг бүлэг боловсролгүй нөхдүүд нэг нэгнээ чирч дээш нь гаргаж төрийн албыг төрөл садан найзан дундаа хийдэг алба болгосон Цагдааг мөнгө Эрх мэдэл албан тушаалдүйлчилж захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг махны машин болгож байна

Зочин [203.91.115.54] 2021-10-26 09:36:57

төрийг самрах хүсэлтэй АН нам түмнийг үймүүлэх гэж оролдсон жавхлан нарыг бол тараах хэрэгтэй.

Зочин [192.82.90.231] 2021-10-26 21:40:56

МАН ХУЖААГИЙН ШЭЭСНҮҮД ЭХ ОРОНГ МИНЬ БҮҮ БУЗАРЛА

Зочин [64.119.21.251] 2021-10-26 09:27:37

Эрх чөлөө гэдгийг буруугаар мушгин бусдыг доромжлох хэмжээнд очвол хуулиар арга хэмжээ авдаг байх ёстой. Зарим нөхдүүд хэтэрч хэнийг ч юу ч гэж хэлсэн хамаагүй болж байгаа нь хэтэрч байна.

Зочин [172.58.139.211] 2021-10-26 21:30:33

Mulguu teneg uhamsargui humuust hargis tsagdaa yag tasrna!

Зочин [202.126.94.205] 2021-10-26 09:45:26

Харгис цагдаа нарт үнэнийг нь хэлэхээр боож үхлээ юу

Зочин [103.229.179.2] 2021-10-26 09:33:55

avah heregtei. gehdee procuror - iin zuvshuurultei arga hemjee avhad oroitohgui. hen negniig gutgen dorimjilson bol uuchilal guihaas avhuulaad zondoo olon turliin shiitgel bur yalch bdag bh. gehdee ene bol 2 oor zuil shuu!

Зочин [122.201.31.233] 2021-10-26 08:47:24

Маш зөв зүйтэй юм хэлсэн байна лээ ганц он харчихаад мушгих гээд тэнэгтэх юм Юмаа гүйцэд уншиж байл даа уншсанаа ойлгодог бай

Зочин [202.126.94.205] 2021-10-26 09:46:03

чам шиг мэдлэг боловсролгүй цагдаанцрууд дуугүй л бай

ХҮРЭЛСҮХ буруу хүнээ тавьжээ [66.181.187.141] 2021-10-26 08:46:19

ЦЕГ ын даргыг МАН солих байлгүй дээ. Хамаагүй зүйл ярьдаг хүн ЦЕГ дарга байж болохгүй.

иргэн [192.82.78.149] 2021-10-26 07:43:23

Хүний бэлдсэн юм уншаа биз энэ юугаа мэдэх вэ

Зочин [202.126.89.240] 2021-10-26 06:16:39

Шоронгоос хүн хулгайлаад аваад явсан, 1963 оны ЭБШХ манайд тохмрно ... гээд энэ генерал юу яриад бн, толгой мэдрэмж бн уу, энэ тавиул үнэн хоосон махан толгой бн, яана даа

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM [64.119.17.24] 2021-10-25 23:53:16

BELX.TOOCGONI.EZECT.BAIDAG.NARANTUUL.ZAX.DEER.GOO.CAIXANI.BARAA..ZARDAG.BYDEEGIN.ALTANTUIA.BARAA.TOBARAA.MONXZEZEG.DYYGIN.MIN.XYY.ENKYYLEETEI.XAMTBARAAGAA.XERXEN.ABJ.BAIDAGIG.CUDAL.MEDEX.XEREGTEIG.XURANDAA.BATXISHIG..CAITAR.YZEEDEX.DE.ENE.XOERIN.ZAANA.NOXOITOI.UNTDAG.XULGAAJ.PYREB.BAIGAAG.MEDEX.XEREGTEI.BAINA.

Zochin [66.181.184.94] 2021-10-25 23:11:00

Uhliin arhiviin Bazeli bna sh dee?! Haanaasaa iim husriin umiig avchirch bidniig 50 jiliin umnuhruu avaachih geed bnaa?

Иргэн [66.181.183.207] 2021-10-25 23:06:52

Тавьсан илтгэлийг нь бүтнээр нь сонслоо. 1963 оны хуулийг сэргээнэ гэж огт яриагүй байна. 1963 оны хууль мөрдөгчийн эрх талаасаа манай хөрсөнд илүү тохирсон хууль байжээ гэдэгт манай мөрдөгчид санал нэгтэй байнаа л гэж. Тэгээд ч цагдаа хууль батладаг эрхтэй биш. Баалах юмаа олж ядах юмаа. 1963 оны хууль гээд хэлчихсэнд л алдаа нь байна. Зөвхөн тэр хэсгийг нь сонсох юм бол тэгж ойлгогдохоор байна. Гэхдээ цэцэн мэргэн улсууд бүтнээр нь олоод уншина биз ээ.

Зочин [59.153.114.24] 2021-10-26 01:03:40

chi bold bshd udahgui chi zailna

Я [203.91.115.47] 2021-10-25 23:05:49

Одоохондоо монгол улсад - энэ Болд санаа , маш их цагаа олсон санаа байна. Дэмжиж байна. Сайн зангартай , зоригтой хуульч байна даа. Тор нудэтэй. Гэмт хэрэгтэнууд , зугатахаас омно , уйл хэрэгээ баллахаас омно урьтаж , таслан зонсоож гэмтэнуудииг шуурахай илэруулэхэд их тус болно.

Зочин [66.181.161.25] 2021-10-26 09:56:18

Зоригийн хэргийг анхнааснь зувчуулж хэргийн газрыг хамгаалаагүй хүн амьны хэрэгтэн захиалагчийн ул мөрийг баллахад онц үүрэг гүйцэтгэсэн хурандаа мөрөн шиг хүн одоо ч байдаг л юм б.а. үүнийхээ шагналд 2024 онд уих.д нэр дэвьих эрхээршагнуулах юмуу. МаН.н энэ унхайгүй мафижсан бодлогын үр дүнд өнөөдөр монгол улс хүний эрх ярих биш дэлхийн хөгжилөөс 70 жил хоцорсон коммунист цагдаатай байгаа нь багадаад 100 жилээр хойш татаж коммунист засаглсл тогтоихыг хүсэгчид олон байгаа юм бишүү

Зочин [202.126.94.205] 2021-10-26 09:47:30

нусан буу нэг мажиг пацаан хэний татаасаар гарч ирсэн юм бол

Зочин [192.82.81.166] 2021-10-25 23:35:56

Яаг үнэн

Bataa [202.9.46.246] 2021-10-25 22:44:16

Zorchliin huulia boliochee

Зочин [202.9.40.190] 2021-10-25 22:00:27

Эвий хөөрхий Гэндэндарам гэж энэ хүн мэддэг сэдвээрээ Жавхлангаа магтаад юм бичихгүйдээ.Өөр шиг нь ор үндэсгүй юм зохиож бичдэг гэж цагдаа нарыг боддог юм байхдаа.

тргэн [192.82.75.225] 2021-10-25 21:52:06

залилан хийсэн эмэгтэй төрөөд хүүхдээ аваад гадагш гарсан өайхад олдохгүй ыайна гээд сууж байгаа агдаа нарыг яах вэ Машин унаж хүүхэн эргүүлж рестороан хэссэн дээрэмчид болсон цагдаа нар

Зочин [103.26.194.185] 2021-10-25 21:45:47

Илтгэлийн агуулга тун сайн байсан.

Зочин [192.82.71.29] 2021-10-25 18:01:12

Өмхий троллууд энэ гахайг өмөөрөөд их хуцаж байнаа

Зочин [109.37.155.215] 2021-10-25 18:22:07

Бас Хятадын эрлийз байх шив дээ

Зочин [202.126.92.99] 2021-10-25 18:00:34

Илтгэлд нь тэр хуулийг сэргээх гээгүй байна даа энэ сэдвээр өөр зүйл нуух гээд арга ядаж байна. хөөрхийс ядмаг сэтгэлгээтэй нийтлэл байна.

энэ нэг бишээ [66.181.187.141] 2021-10-25 14:02:21

361 ээс шөнө аваад гарсан гэж ирээд л бураад байсан. ОДОО прокурорын зөвшөөрөлгүй ажлахя гэх, энэ нөхрийг хүрэлсүх тавьсан. ХЭЛЖ байгаа үг нь Хүрэлсүхийн үг байх шүү

Зочин [202.9.40.190] 2021-10-25 21:39:47

Прокурорын зөвшөөрөл өгөхийг хэрэгтнүүд хүлээгээд суудаггүй байхгүй юу,тэд чинь энэ хугацааг ашиглаад ул мөрөө баллаад алга болдог юм.Мэддэг юмныхаа талаар л бурж бай,анхан шатны мэдлэггүй зүйлийнхээ талаар ам битгий нээ.

оюун [103.80.210.233] 2021-10-25 14:02:21

болохгүй хууль

зочин [202.179.8.210] 2021-10-25 13:36:01

Ардчилал хүний эрх ярьж төрийн эрхэнд гарсан хүмүүс сахилга хариуцлагыг үнэгүйдүүлж ирсэнээс болж өнгөрсөн 30 жилд анархист байдал газар авсан.Одоо тэгээд нийгэмийг хэв журманд оруулах гэсэн хүний санаа,санаачилга нь юу нь буруу байгаа юм бэ.Засаг захиргаагүй явах санаархал нь эмзэглэлд хүргээд байна уу.Галуу хэрээг дуурайж байж хөлөө хөлдөөв гэдэг болов доо..

Зочин [202.126.94.205] 2021-10-26 09:52:05

Цагдаа нар орж ирээд үхэх ньээ монголын цагдаа зүгээр зайлаад өг чадваргүй боловсролгүй хүний эрхийн наад захын мэдлэггүй цэргийн сургууль төгссөн авилгачдад их эрх мэдэл олгох л санаа өөр юу ч биш

Зочин [192.82.73.236] 2021-10-26 00:10:46

Манын дарангуйллыг л харин анархизм гэхээр бна шүү

Энхээ [202.55.188.91] 2021-10-25 13:20:08

Зөв шдэ, хүний эрх чинь хэн дуртай нь дарвалзахыг хэлдэггүй юм

Зочин [66.181.187.103] 2021-10-25 13:03:37

Avilga n arisandaa bagtahaa bailaa

Зочин [202.126.88.130] 2021-10-25 12:41:23

Sejigiin gahai

Зочин [109.37.155.215] 2021-10-25 18:23:31

ХЯТАД ЦАРАЙТАЙ ЮМАА

Иргэн [192.82.77.160] 2021-10-25 12:30:40

Болдын зөв. Засаглах хэрэгтэй. Ардчилал нэрээр ажил хийдэг хүмүүсийг хомроглон дайрахаа боль. Одоо тэгж нялцагнаж байдаг цаг биш. Цагдаа цагдаа шиг ажиллах цаг болсон. Иргэн хуулиа зөрчихгүй л байвал цагдаа яах ч үгүй. Хаана хаанаа амар. Хүний эрх нэрээр хууль журам зөрчиж дураараа авирлахаа болих цаг болсон. Цагдаад үйлдэл дээр нь, газар дээр нь арга хэмжээ авах боломж олгож, нээж өгөх цаг болсоон.

Зочин [192.82.73.236] 2021-10-26 00:13:48

Хуц гэе новш оо үмхий илжигнүүд заяа муутай завхай банзал хулгайч байдаг шд

Зочин [66.181.161.33] 2021-10-25 13:02:13

Далчиганаж байж тогтоолгүй баригдчихаад гонгиноод байв даа. Хөрш чинь л худлаа шургахад хууль зөрчөөгүй чинь хамаагүй болно ш дээ ккк

Иргэн [66.181.161.36] 2021-10-25 12:57:27

Төрийн төмөр нударга манайд шаардлагатай бна. Хийсэн үйлдлийн үр дүнд хариуцлага хүлээдэг хүн алга.

Зочмн [150.129.140.209] 2021-10-25 12:52:48

Энэ Ж.БОЛД цагдаагийн дарга хийх мэдлэгтэй хүн мөн үү.Ямар нэгэн зүйл урагшаа хөгжиж дэвшиж байдаг.Гэтэл 1963 оны эрүүгийн байцаан шийтгэх аууль яриад зогсож байдаг.Одоо бараг зарим нь хэрэгжээд байгаа юм биш үү.Саяхан өмгөөлөгчгүй шүүх хурал болж,өмгөөлөгч нь өмгөөлөлийн улмаас өөрөө цагдаад шалгуулж байх юм.Бүр цагдаагийн дарга нь ШШГГаас хүн гараад явчихсан гээд худал ярьж байхыг сонслоо.Юу болоод байнаа.Ямар нийгэмд амьдарч байна.Наадах хуулийг чинь эргүүлж хэрэглэвэл жинхэн хяналтгүйгээр цагдаа нар зохиол бичиж хэлмэгдүүлэлт явагдана даа.Прокурор яллах болон хүний эрхийн талаас нь хяналт тавьдаг юм.

Дэмжлэг [202.179.25.151] 2021-10-25 12:44:51

Засаглан албан тушаал, эрх мэдлээ ашиглан авилгал, хулгай, татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйл ашиглан шамшигдуулах, төсвийн мөнгийг угаах, бодит бус өндөр цалин, урамшуулал өөрсдөдөө олгох, хэт өндөр үнэтэй байр, машин, аж ахуйн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ажилтнуудад хүлээлгэх хариуцлагыг 1963 оны хууль тогтоомжийн түвшинд аваачих шаардлагатай

Д. Цог [64.119.18.85] 2021-10-25 12:26:13

Надад бол сайхан санагдлаа. Ер нь бол зөв шүү. Тэр хуулиа сэргээ. Тэр хуулийг нямдоржтонгууд өөрсддөө зориулж өөрчилчихөөд дураараа дургиж ард түмний толгой дээр бааж эх орноо худалдаж байна. Тэр үед гардаггүй байсан онц ноцтой гэмт хэргүүд жирийн үзэгдэл болтлоо гарлаа. Хүний эрх ярьдаг мөртлөө эрхийг нь ноцтой зөрчдөг ХЭҮК байхыг харлаа. Төрийн эргэлт хийчихээд ард түмэн рүүгээ буудаж байхыг үзлээ. Захиалгаар хүн алчихаад гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж байхыг сонслоо. Одоо оройтсон ч гэсэн хэзээ ч хийхгүй байснаас арай дээр энэ хуулиа сэргээж эрүүгийн нөхцөл байдлыг сайжруулах цаг болсон. Хэн шиг харагдах нь хамаагүй хийх гэж байгаа ажил чинь таалагдсан тул танд баяр хүргэё

Зочин [124.158.75.162] 2021-10-27 16:45:58

Зөв дэмжиж байна.

Зочин [49.179.31.77] 2021-10-25 12:11:24

Zandanshatar arhi uugaad bga bololtoi tsarai n ulam l arhichin turh orood bhiin

Зочин [66.181.161.9] 2021-10-25 12:06:16

Генерал Бормантай их төстэй харагдаж байна. Өөрөө ч мөн итгэлтэй байгаа аолтой.

Зочин [202.9.40.190] 2021-10-25 21:42:53

Борман гэж хаанахын ямар генерал байсан юм бэ?Мартин Борманыг хэлж байгаа бол тэр генерал цолтой байгаагүй.

зочин [122.201.19.99] 2021-10-25 12:04:01

Энэ нэг гахайг зайлуул

зочин [192.82.91.79] 2021-10-25 11:51:14

Хууль,хүчний б/лагын дарга нар, oрон нутагт ч бүгд Хэнтийхэн болсон, Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нарын хийсэн томилгоо. Ингэж нутгархаж байгаа нь өнөө үeд хэр зохимжтой байдаг юм бол монголчуудаа ?

Зочин [66.181.161.62] 2021-10-25 11:49:30

Тушаал нь томдсон хоолондоо цатголдсан товаарш уу гүй юу.. Юу гэнэ үү..

t [103.26.195.101] 2021-10-25 11:47:01

kranduulchihsan hun dee

Зочин [64.119.17.147] 2021-10-25 11:44:31

Зорчлийн хууль нэртэй хууль зорчдог улсыг оогшуулсэн хуулийг засах нь зов хун бур дураараа авирлаж байх гэж байж болохгуй тэгээд ч юу тохирох тохирохгуйг хуулийг хэрэгжуулж бгаа хумуус л мэдэрч байгаа болохоос энгийн хумуус юу ойлгохын хэзээ эрх нь зорчигдон тэр цагт л хууль хэний эрхийг хамгаалсан байхыг ойлгож магад мэдэхгуй сайн ойлгож судлаагуй зуйлдээ мэдэмхийрч дэмий зов юмыг дэмжиж зов дуугарах нь иргэн бурийн эрх байх

Зочин [202.9.40.51] 2021-10-25 11:18:54

Зандкаа шигээ гахай хоншоортой бас тэнэг хөрөнгөжсөн хурандаа бн даа энэ хүүр. Генерал гэнэ үү? Тэтгэвэртээ марш гахай хүүрээээ зайл. Ийм л хүн хогнууд байгаам даа энэ ман ын хулгайчууд.

зочин [202.131.229.246] 2021-10-25 11:17:15

энэ жорлонг байх газар нь байрлуул

Зочин [66.181.161.15] 2021-10-25 11:07:42

zuv

Зочин [66.181.161.34] 2021-10-25 10:53:36

Манай НАМ - ТӨРИЙН 2017 оноос хойш баримталж - хэрэгжүүлж эхлэсэн " засаглах " бодлогыг өчүгүхэн чи эсэргүүцэх хэн бэ ....

зочин [202.55.183.178] 2021-10-25 10:48:49

Дүрэмт хувцас өмсдөг хүн ядаж жингээ барих хэрэгтэй гэж бодоог. Том гүзээтэй хирнээ цэргийн хувцас өмсөх шиг гутамшиг байхгүй. Идэшээ тохируулахгүй хүн ийм юм ярина. Толгой нь ходоодондоо захирагдаад аргагүй шүү дээ.

Зочин [103.57.94.113] 2021-10-25 10:36:27

2017 оны хуулиар цагдааг хүчгүй болгож авилгалч лалрууд толгой дээр гарсан байдын. 1963 оны хуулийн зарим зүйл заалтыг сэргээх хэрэгтэй

Зочин [192.82.73.236] 2021-10-26 00:20:42

Цагдаа авлигачидтай тэмцсэн гэв үү харин ч хулгайчуудыг хамгаалж бгаа

Зочин [202.126.92.99] 2021-10-25 10:18:08

Прокурорын байгууллага хагас бүтэн сайнд бүтэн амардаг гээд хэн хэлчихэв ээ бас

Зочин [103.80.210.183] 2021-10-25 10:15:53

яг л гахай байна даа. дэглээд тогоруу болгооч.

Зочин [192.82.71.29] 2021-10-25 10:08:30

Naad gahaigaa zailuulaachee


74 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
74 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.