Бакугийн “Их дуулга”-д манай улсаас 22 жүдоч оролцоно

Aдмин / Спорт

IJF холбооны цуврал тэмцээний нэг Бакугийн “Их дуулга” ирэх арваннэгдүгээр сарын 5-7-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотод болно.

Тэмцээн Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт явагдах бөгөөд эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын барилдаантай. Харин маргааш нь эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, 7-нд эмэгтэй 78, +78, эрэгтэй 90, 100, +100 кг-ын жүдочид барилдана.

Сонирхуулахад, “Их дуулга”-д түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байрны тамирчин 360, долоодугаар байрны жүдоч 260 оноо цуглуулна.

Өнгөрсөн жил тус тэмцээн цар тахлын улмаас явагдаагүй ч 2019 оныхт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж байв.

Энэ жил манай улсаас 22 жүдоч оролцох бөгөөд дараах байдлаар танилцуулья.

Эрэгтэй

60 кг Э.Сумъяабазар, Э.Ариунболд

66 кг Г.Галмандах, Б.Нармандах

73 кг Ц.Цогтбаатар, О.Уранбаяр

81 кг Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир

90 кг Г.Алтанбагана, Б.Тэнгис

100 кг Б.Гончигсүрэн, О.Хангал

+100 кг О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

48 кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг Б.Хорлоодой

57 кг Л.Энхрийлэн

63 кг Б.Ганхайч, С.Лхагвадулам

70 кг Ц.Энхчимэг,

78 кг Б.Эрдэнэт-Од

+78 кг А.Адъяасүрэн


Сэтгэгдэл

Zochin [172.58.47.84] 2021-10-31 12:18:32

Nusnii alchuuruud yavjbaigambaina

Зочин [202.126.89.118] 2021-10-30 04:22:31

Ганхайч хүчний дасгал сайн хийх хэрэгтэй. Амархан сульддаг. Цэцэн цэнгэл францдуулсанаа санаж шүдээ зууж барилдах.

Зочин [66.181.161.56] 2021-10-30 02:50:21

bashuug yagaad ywuulahgui bga ym be bas

Иргэн [192.82.71.219] 2021-10-29 12:02:31

Цэцэнцэнгэл илшш

ИРГЭН [59.153.87.169] 2021-10-29 10:41:10

ӨВЧИН ТАХАЛЫН ЭНЭ ЦАГ ҮЕД ОГТООС ХЭРЭГЦЭЭГҮЙ ТЭМЦЭЭН УРАЛДААН ГЭЖ ТЭНЭЖ ЯВАХААР ГЭР ОРОНДОО БАГА Ч БОЛТУГАЙ ТУС НЭМЭРТЭЙ ЮМ ХИЙМЭЭРЭЭ. ЭД ТЭМЦЭЭНД ОРЛОО ГЭЭД УЛС ОРОН ЭДИЙН ЗАСАГТ ТҮЙЧ НЭМЭРГҮЙ ХАРИН Ч ГАРЗ ЗАРЛАГАТАЙШҮҮДЭЭ

Зочин [150.129.142.189] 2021-11-01 00:35:11

Тэнэг вэ, өөрөө юу хийдэг болдоо хөөрхий. Тамирчид ч мөн татвар төлөгчид


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.