ХААН Банк ТоС форумд амжилттай оролцлоо
Байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор 2013 онд Монголын арилжааны банкууд Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрт нэгдэж, ТоС-ийн 8 зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнээс хойш ТоС хөтөлбөр нь банкны салбараас тэлж, Тогтвортой санхүүжилтийн холбоо болон өргөжжээ. Тодруулбал, олон салбарт хариуцлагатай бизнес эрхлэхэд зориулан банкууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй эрсдэлийг тооцох тогтолцоогоо улам сайжруулж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.
ТоС холбоо улирч буй ондоо хийсэн ажлаа дүгнэн, ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцдэг ээлжит форум “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” уриан дор болж, өнөөдөр өндөрлөлөө. Энэ удаагийн арга хэмжээг биечилсэн болон цахим хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог болсон билээ. Форумын хүрээнд зохион байгуулсан “Тогтвортой бизнесийн салбарууд” хэлэлцүүлэгт ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр оролцон банкны тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаа, ногоон зээл, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хэрхэн татдаг, энэ чиглэлд амжилттай хэрэгжүүлж буй ажлын туршлагаасаа хуваалцсан байна.
Тэрбээр “ТоС хөтөлбөрт нэгдсэн тэр үеэс эхлэн банкууд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын дотоод бодлого журмаа сайжруулахын зэрэгцээ тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрсдөө олон улсаас татах чадамжаа улам бэхжүүлсээр ирлээ. Цаашид харин бид харилцагчдаа чадавхжуулах, ногоон зээл, санхүүжилт дэмжлэгээр дамжуулан дотоодын бизнесүүдээ байгальд ээлтэй, ногоон болгох, хариуцлагажуулах ажилд хамтдаа зүтгэх цаг иржээ” гэж онцолсон билээ.
Ташрамд, энэхүү хэлэлцүүлгийн үеэр ХААН Банкны ногоон зээлийн бүтээгдэхүүнийг цахимаар танилцуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлууд, Даян дэлхийн гэрээний гишүүнчлэлийн талаарх мэдээлүүдийг хуваалцсан юм. Мөн энэ сарын 16-25-ны хооронд тогтвортой санхүүжилтийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх ТоС Форум 2021 аяныг өрнүүлж ажилласан байна.
ТоС-ын 8 зарчмын дагуу байгаль орчинд ээлтэй, тэгш эрх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих, ил тод хариуцлагатай байдлыг дэмжихэд ХААН Банк манлайлан ажиллахыг зорьж буй.



































































РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Г.Занданшатар: Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол "Оюу Толгой" ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
"БНСУ-ын виз гаргаж өгнө" хэмээн иргэдийг залилсан этгээдэд 5 жилийн хорих ял оноолоо
Д.Баясгалан та дэлгэцийн цаанаас ярих биш, эх орондоо ирээд шалгуул, үнэн мөнөө нотол хэмээх мэдээллүүд хөвөрч эхэллээ
Дональд Трамп: Ирантай “Маш сайн, үр дүнтэй хэлэлцээ” өрнөж байгаа
“Машин бохирдууллаа“ хэмээн хоёр настай дагавар хүүгээ хөнөөсөн залууд холбогдох шүүх хурал болно
Өнөөдөр АН чуулганд оролцохгүй бол Засгийн газрын хувь заяа бүрхэг болно
“Монгол хүн-Баялгийн эзэн" Зөвлөлдөх санал асуулгад 1570 иргэнийг оролцуулна