О.Цэцэнцэнгэл “Абу Даби-2021” Их дуулгад түрүүлэв

Aдмин / Спорт

АНЭУ-ын нийслэлд энэ сарын 26-28-нд болсон “Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ. Монгол Улс баг тамирчид тус тэмцээнээс 2 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 3 дугаар байр эзэллээ. Эрэгтэйчүүдийн +100 кг жинд хүч, ур чадвараа сорьсон О.Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд Гранд слам ангиллын мөнгө, хүрэл медальт Румын улсын жүдоч Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялж Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ-20-д дэвшихээр боллоо. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө 2021 оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймид ялагдаж 5 дугаар байр эзэллээ. Ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг 41 орноос 3 дугаар байр эзэлж, Монгол Улсад жүдо бөхийн спорт хөгжсөний түүхт 50 жилийн ойдоо бахдам амжилтаар бэлэг барилаа.


Сэтгэгдэл

Нямсүрэн.Д [202.21.109.117] 2021-11-29 12:47:51

ХИЧЭЭ: бөхчүүд минь онгирч болохгүй олон зүйл байгаа амжилт гаргах сайхан, муу хэлүүлэх бас амархан шүү?

Зочин [203.217.139.240] 2021-11-29 11:48:49

Энэ бөхчүүд яахаараа ийм толгой муутай, дээрэнгүй, давилуун болчихдог юм болоо. Даруу төлөв байх, соёлтой байх гээд наад захын энгийн юм ч байхгүй, эд нар яана аа. Дасгалжуулагч нар нь барилдах арга техник заахаас гадна биеэ зөв авч явах талаар хэлж өгч байгаач. жаахан даруулгатай байлгамаар юм. Ус үзээгүй гутал тайлж, уул үзээгүй хормой шуух, биеэ ихэд барьж, бэтгээ цатгаланд бодох, хөөрцөглөх, хийрхэх, даврах, далжиганах, бүр цаашлаад тэнэгтэх гэдэг үг л тохирох хүмүүс юмаа ЭНЭ БӨХЧҮҮДЭД /үндэсний, чөлөөтийн, жудогийн/

зочин [64.119.16.105] 2021-11-29 11:12:50

бурхангүй газар бумба галзуурна гэдэг нь энэ болой, япон энэ тэр сайчууд орсон бол арай ийм амархан түрүүлчихгүй л болов уу, хөөрцөглөхөд арай эрт байна даа

Зочин [192.82.86.185] 2021-11-29 19:37:01

атаархах муухай чи өөрөө очоод үзсэн гэж үү кккк

зочин [139.5.216.79] 2021-11-29 10:49:11

Нэг л бэарилдаад түрүүлчихдэг юм уу.

ЖҮ ДО [202.179.26.182] 2021-11-29 09:27:08

Энэ удаад сайн барилдлаа. Нэг зүйл захъя. Босохдоо өрсөлдөгчөө сэмхэн өшиглөөд дээгүүр нь алхаж гарч байхыг хэн зааж байнаа. Бас тэр гар хуруугаа яах гээд янз бүрээр гозолзуулаад хөөрөөд байгаам. Эндээс жүдо ба амжилт эхлэнэ шүү ЗАЛУУ МИНЬ

Зочин [103.111.68.3] 2021-11-29 11:06:23

ҮНЭН ҮНЭН, ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТЭНЭГ АРАНСИНТАЙ ЗАЛУУ БАЙНА.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.