ОХУ-ын ЗХЖШ-ын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Aдмин / Нүүр

ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов, ОХУ-ын ЗХЖШ-ын даргын туслах, хошууч генерал Сучков Вадим Юрьевич, Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал Носулев Михаил Яковлевич, ОХУ-ын ЗХЖШ-ын Оперативын Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Москалик Ярослав Ярославович, ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Липилин Алексей Анатольевич, ОХУ-ын ЗХЖШ-ын зөвлөх, хошууч генерал Троян Александр Георгиевич, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны 1 дүгээр орлогч, дарга Бойцов Андрей Артурович тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна.Айлчлалын бүрэлдэхүүн 10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд Монголын талаас ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ГХАГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Г.Одбаяр нар угтаж авлаа.

Үргэлжлүүлээд айлчлалын бүрэлдэхүүн ЗХЖШ-т ажиллах бөгөөд энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимовтой хэлэлцээ хийнэ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд БХЯ-нд төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм. Түүнчлэн ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд бараалхах, Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээгээр үргэлжилнэ.

сонин mn


Сэтгэгдэл

ОРОС [66.181.184.84] 2021-12-05 04:00:26

ОРОС ,ХЯТАДААС ЗАЙНААС ХАРЬЦСАН ДЭЭРДЭЭ НААД 2 ЧИНЬ ЗАЛГИХ ЭСВЭЛ САВРАНДАА БАЙЛГАХ БОДЛОГО ҮЕИЙН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЖ ИРСЭН ГАЙНУУД БИД ХЭРЭГГҮЙ УЛСЫГ НЬ ЭМХЛЭЖ ӨГСӨН ЮМ

Зочин [43.242.243.84] 2021-11-30 13:43:06

Манай улсыг ардын хувьсгалын үёд хятадын гамингийн дарлалаас чөлөөлж Халх голын байлдаанд оросын хөвгүүд хамгаалж алтөн амиа зориулж Ялтын гэрээгээр тусгаар улс болгож НҮБр тусгаар тогтнолыг хятадууд эсэргүүцээд байхад нь тусгаар улс болгож олон жил цэргээ байршуулж урд хилийг маань хамгаалж өгсөн ачтай тустай оросын ард түмэндээ ах нартаа халуун баяр хүргэе

Welcome [27.85.205.27] 2021-11-30 11:49:16

Welcome

Д. Банзрагч [192.82.70.203] 2021-11-30 11:04:05

Монгол түмэнд аюул тулгарсан хүнд цаг үед амиар хамгаалсан анд нөхдийн минь үр сад, хойч үе айлчилан ирсэнд гүн талархал жирийн иргэн илэрхийлж байна

Зочин [66.181.184.109] 2021-11-30 13:53:31

Бөгс долоогч долдой.

Зочин [64.119.17.28] 2021-11-30 12:15:18

Баярлалаа.

zochin [192.82.68.76] 2021-11-30 10:51:32

Manai orond tavtai moril ta buxend amjilt xusiye

Россия [202.55.188.41] 2021-11-30 06:56:58

Добро пожаловать! Друзья

Зочин [202.21.108.8] 2021-11-30 06:48:00

Welcome to Mongolia

Зочин [202.9.46.79] 2021-11-30 06:15:51

Ямар зорилготой айлчилж байгаа юм болоо. Монголд цэргээ байршуулна гээд байгаа юм болов уу?

Зочин [43.242.243.84] 2021-11-30 13:44:00

зайл чи муу хужаа

Зочин [103.14.37.4] 2021-11-30 06:14:38

яах гээд бга муу гичий вэ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.