Шалгаруулалтгүй томилсон 16 даргыг Засгийн газар чөлөөлнө

Aдмин / Хууль

Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг чөлөөлөхийг үүрэг болгосон. Тодруулбал, таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсоныг ирэх сарын 1-ны дотор чөлөөлөгдөх ёстой болоод байгаа юм. Үүнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Усны газрын дарга Ш.Мягмар, Иргэний нийсэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй Засгийн газрын 17 агентлагийн дарга нар багтаж байгаа юм. Үүнээс Жижиг, Дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Оюуны өмчийн газрын дарга зохих шалгалтаар хуулийн дагуу томилогджээ.

Харин одоогийн байдлаар нэр нь тодроод буй таван яамны ТНБД нараас ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг нар сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна.

Үлдсэн Батлан хамгаалах яамны ТНБД Д.Ганхуяг, Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох шалгалтаар томилогдсон бол БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн сайдын албан тушаалд томилогдож Засгийн газарт байж байгаад буцаад Төрийн нарийн бичгийн даргаар очжээ. Харин Онцгой байдлын ерөнхий газар, ШШГЕГ, ТЕГ, Зэвсэгт хүчний жанжин штаб, ЦЕГ нь тусдаа хуулийн зохицуулалттай, түүний дагуу томилгоо хийгддэг учир бусад агентлагуудын адил олон нийтийн дунд сонгон шалгаруулалт зарлагддаггүй гэдгийг холбогдох байгууллагаас хэллээ.

Түүнчлэн цар тахлын хуулиас өмнө сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дөрвөн агентлагын дарга нарыг чөлөөлөх ёстой болж байна. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга нар сонгон шалгаруулалтгүй томилогджээ.

Ямартай ч сонгон шалгаруулалтгүй томилогдсон эдгээр Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргыг Засгийн газрын тогтоолоор томилгоог хийдэг учир чөлөөлөх асуудлыг Засгийн газар өөрсдөө хийх ёстой болж байна. Хэрэв ирэх сарын 1 гэхэд сонгон шалгаруулалтгүй томилогдсон дарга нарыг чөлөөлөхгүй бол томилсон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох хүсэлтийг Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлэх аж. Мөн чөлөөлөгдсөн тохиолдолд ТНБД, агентлагийн дарга нарын орон тоонд нөхөн сонгон шалгаруулалт зарлана.

Үүнтэй холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай ярилцлаа.

-Сонгон шалгаруулалтгүй томилогдсон ТНБД, агентлагийн дарга нар чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн хүмүүсийг хэзээ сонгон шалгаруулах вэ?

-Эдгээр албан тушаалыг одоогийн байдлаар сул орон тоо гэж үзэхэд хэцүү. Төрийн албаны зөвлөлөөс хууль зөрчиж томилогдсон, удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд, албан хаагчдаа арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон чөлөөлөх мэдэгдлийг 411 дүгээр тогтоолоор дамжуулж өгсөн. Хэрэв чөлөөлөгдсөн тохиолдолд хууль ёсны дагуу томилогдсон, удирдах, гүйцэтгэх албан тушаал дээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр 1-2 сарын хугацаанд түр орлон гүйцэтгэгч ажиллах хугацаанд тус байгууллагууд төрийн албаны зөвлөлд сул орон тоогоо нөхөх захиалга ирүүлнэ. Захиалгыг үндэслэн Төрийн албаны зөвлөл нийтэд зарлан мэдээлж, сонгон шалгаруулалтыг хийдэг. Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо, үнэлгээ авсан хүнийг томилуулахаар нэр дэвшүүлдэг хуулийн зохицуулалттай. Харамсалтай нь төрийн байгууллагууд бизнес, улс төр, ТББ-аас эсвэл төрийн үйлчилгээний албан тушаалаас ТНБД, агентлагийн даргын хариуцлагатай албан тушаалд хууль зөрчин томилгоо хийж байна.

-Сонгон шалгаруулалтгүй томилогдсон тэргүүн түшмэдийг хэн чөлөөлөх вэ. Энэ эрх нь ТАЗ-д бий юу?

-Засгийн газрын шийддэг томилгоог засгийн газрын хуралдаанаар шийднэ. Бусад газрын дарга, нэгжийн дарга, мэргэжилтнийг ажлын байрнаас чөлөөлөх асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга өөрөө шийддэг.

-Төрийн албаны зөвлөлөөс хоёрдугаар сарын 1-ний дотор чөлөөлөх үүрэг өгсөн. Хэрэв өгсөн хугацаанд ямар нэгэн зохих арга хэмжээ авахгүй бол яах вэ?

-Өгсөн хугацаанд сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар, гэрээгээр томилгоо хийсэн зөрчлүүдийг арилгахгүй бол томилгоо хийсэн эрх бүхий албан тушаалтныг өөрийг нь огцруулах саналаа дээд байгууллагад нь гаргадаг. Гэхдээ хэн нэгэн сайдын, аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг шууд хүчингүй болгох эрхтэй ч захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийг барьж сонсох ажиллагаа явуулдаг. Гэвч “томчууд” тэр болгон олддоггүй, томилолтоор явчихдаг гэсэн асуудлууд бий. Ер нь Монгол Улсын хэмжээнд байгаа нэг хүндрэлтэй асуудал нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр бүү хэл, Шүүхийн шийдвэр гурван шатанд гарчихаад байхад хэрэгжүүлдэггүй. Монгол Улсад хууль дээдлэх зарчмыг дээд, дунд түвшинд, сум, орон нутаг ч хэрэгжүүлэхгүй байна. Энэ асуудал төрийн өндөр албан тушаалтнууд дунд ч байгаа.

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дахин сунгасан. Үүнтэй холбоотойгоор дахин сонгон шалгаруулалтгүй томилгоо хийх асуудал гарахыг үгүйсгэхгүй. Төрийн албаны зөвлөлөөс энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ хуулийн зургаан сарын үйлчлэлийн хүрээнд томилгоо хийхдээ заавал нээлттэй сонгон шалгаруулалтаар хүмүүсийг томилох зөвлөгөөг өгч байгаа. Зайлшгүй томилгоо хийх бол олон нийтэд зарлан мэдээлж шалгалтаар нөхөх, шалгалтгүйгээр хууль зөрчиж хэн нэгнийг ажил албан тушаалд гэрээний үндсэн дээр томилсон бол гэрээгээ дуусгавар болгох, гэрээг сунгахгүй байх чиглэлийг 411 дүгээр тогтоолоор өгч байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн 49 салбар зөвлөл, улсын хэмжээнд ажилладаг. Сул орон тоо гарвал долоо хоногийн дотор Төрийн албаны салбар зөвлөлд мэдээлж 21 хоног дотор багтааж захиалгаа ирүүлнэ. Захиалгыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулдаг.

-Төрийн албанд хууль бусаар томилогдсон 530 гаруй иргэн байгаа гэсэн. Тэдгээр хүмүүсийг мөн чөлөөлөх үү. Түүнчлэн хууль бусаар томилогдсон нь сонгуулийн цикл дагаад солигддог асуудалтай холбоотой юу?

-Төрийн албанд хууль бусаар томилогдсон 1100 гаруй албан хаагч байгаа гэсэн мэдээллийг өмнө өгч байсан. Үүнээс шаардлагатай мэдээлэл, баримтыг дахин нягталж, шигшихэд 532 болсон. Тэгэхээр тэгш байдлын зарчимд оруулж Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хууль зөрчсөн томилгоонуудыг чөлөөлж хуулийн дагуу шалгалтаар нөхөх үүрэг өгсөн. Сонгуулийн циклтэй холбоо, тоо, мэдээлэл одоогоор өгөхөд эрт байна. Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайлан буюу төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлдөг. Тоо, бүртгэл 2022 оны нэгдүгээр улиралд багтаж гарна. Одоогийн байдлаар бүх төрийн байгууллагуудаас мэдээ, тайлангаа авч эхэлсэн.

-Төрийн албаны зөвлөлийн эрх мэдэл сонгон шалгаруулалтын томилгоотой холбоотой асуудал дээр хүрэхгүй байна уу?

-Төрийн албаны зөвлөлийн эрх мэдэл хүрнэ. Хүний нөөцийн томилгоо хууль бус байвал түүнийг хүчингүй болгох, томилгоог хийсэн удирдах албан тушаалтан, байгууллагад Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлэх эрхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ljlxxjlkibjr [178.158.22.30] 2022-06-18 10:58:29

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

ldzhfelnmsyd [178.158.22.30] 2022-06-18 05:40:11

http://tinyurl.com/2boceah6

lajhxqlrqifv [178.158.22.30] 2022-06-17 17:54:35

http://tinyurl.com/25e85uam

lvvyzolnthav [178.158.22.30] 2022-06-17 12:57:55

http://tinyurl.com/2amlhddu

luqmhzlyiacq [178.158.22.30] 2022-06-16 16:28:56

Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон <a href="http://bit.ly/riverdehjl-6-sezon">Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон</a> Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.

lrbairldblgn [178.158.1.238] 2022-06-16 06:31:48

http://chilp.it/fb23958

lbbkcqlqvnlz [178.158.34.53] 2022-06-13 23:04:13

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 16026631 36726959 932845891006 7951855263152304175 613527 84186929 739674246704 5209313666101458892 36155416 12396669 602788098692 73129274159943748984

lbpqjzlzpmog [178.158.34.53] 2022-06-13 14:42:56

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 28782515 39722580 739928975598 95848639590625371848 38913719 16003254 979381949459 90587435567238266813 18459059 53476413 844418334690 86578954621461022403

leigesladzbz [178.158.34.53] 2022-06-13 11:36:30

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 60405791 71669593 330299517256 9444990828995126920 18309264 7216288 92699489670 59303228324081132020 41206491 55489325 35612775246 4403953854795775530

lhrmchlndkcq [178.158.34.53] 2022-06-13 00:18:11

https://bit.ly/Shkala-tonov 90775580 79684153 571130955476 93749701261555631522 34454176 11395247 275520131586 87648783317265117551 34196339 80652946 591999591260 12113350252639991798

ms-marvelgwctb [178.158.1.48] 2022-06-04 01:25:01

RU: Фильмы онлайн высокого качества. <a href="http://bit.ly/2z7HfGo">Теория большого взрыва смотреть фильм</a> Видео: Боевик, Драма, История, Испания, 2022, ColdFilm. 51683285 49661206 111297234794 75223725870995166323 9286835 68165554 703637644731 73953319421260163122 76486320 95734337 278399967866 47022515252411886166

ms-marveluekwi [178.158.1.48] 2022-06-03 17:53:25

Смотреть онлайн фильм <a href="http://bit.ly/3cLf7HL">Лучше звоните Соулу смотреть фильм</a> Кадры из фильма: Рассказать друзьям: Ваша оценка:. 60238349 14028522 99546030488 74409716898264764325 15628482 35597277 430574402928 352134831884221673 88324580 78537283 549478028899 68657111622093748508

ms-marvelrvopx [178.158.51.144] 2022-05-29 15:23:47

Происходит в кадре, тем не менее, <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> стал квинтэссенцией русского кино, несмотря на

ms-marvelxwomn [178.158.1.69] 2022-05-26 05:58:44

Сериал Мисс Марвел смотреть онлайн <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Мисс Марвел (мини–сериал 2022). Ms. Marvel.</a> Мисс Марвел 1 сезон. смотреть онлайн

Зочин [66.181.161.113] 2022-01-09 06:44:30

Түмний сэтгэл руу ховын чулуу шидэж байгаа юм шиг шалгаруулалтгүй албан тушаал бэлэглэдгээ боль. Сонголгзй оруулсаныг нь ил болгоод зайлуулчихвал сайн даа

Зочин [103.57.93.140] 2022-01-08 13:42:00

Харъя худлаа ш дээ. Үлгэр ярихаа больчих доо

ЗОЧИН [103.26.195.54] 2022-01-08 06:36:35

ӨӨР НЭГ МЭДЭЭНД ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА ЦЭНГЭЛИЙН НЭР ЯВЖ БАЙСНАА ЯАГААД АЛГА БОЛЧИХВОО??? ГАНЦ НЭГЭЭРЭЭ НЭР НЬ ХОРОГДСООР БАЙГААД БҮГД АЖИЛДАА ҮЛДЭХ ЮМ БАЙНА Л ДАА? 2022 ОНЫ 2 САРЫН 1 ХҮРТЭЛ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ НЬ ЭНЭ ХҮМҮҮСЭЭ ЧӨЛӨӨЛӨӨЧЭЭ? ТЭГЭЭД ШАЛГАЛТ ӨГӨӨД ТЭНЦСЭНИЙГ НЬ ТОМИЛООЧ? ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ АЖЛАА ХИЙНЭ ҮҮ?

Хаха [150.129.141.18] 2022-01-08 01:19:21

Шарваа бол галгалт өгөөд ч тэнцэхгүй дээ. 1 үг ч зөв бичиж чаддагүй юм билээ

Зочин [64.119.20.225] 2022-01-07 16:57:42

B.Bolorerdene gedeg ni Hariltsaa holboo, medeelel tehnologiin dargaas shaardlagad niitsehgui ulsad 1.2 jil ajillasan gej halagdchihaad ergeed yamnii turiin nariin bolood devsheed yu ch bolood bgan? Ugn turd 16 jil ajillasan baih shaardlagatai yum bishuu? Huulia heregjuulehgui yum bol Turiin albanii zuvlul gej baih hereg bnuu? Neg l ih durem juram, huuli yrisan ih l ajil yriad hiigeed baigaa yum shig yg amidral deer heregjeed hugjuud baiga yum alga. Turiin alba ni irgedee tuurugduulj zovoogood Ulam l dordood ajilgui orlogogui olson hedee damiin naimaachidad uguud l duusaj bn. Ene uls chine dampuurch duuslaa. Said darga nar ni emneleg surguuli tsetserleg barihiin orond burhan hushuu bosgood l buulgaad l ene hetsuu tsagt hunee eruul, ajiltai orlogotoi baih talaasn neg ch ajil baihgui, ajiltai hedee haaj boogood daramtlaad bolj butej bga neg ch zuil algadaa. Ymar ch darga tsereg bolohgui geed shoudaad baisan humuusn buh l darga said nar bolood dampuuruulav..

Зочин [192.82.85.229] 2022-01-07 14:11:03

Балай авгайчуудаа Оюунбилэг Цэдэвсүрэн нараа хурдан чөлөөл Нямдоржоо

Зочин [64.119.16.144] 2022-01-08 05:30:30

Цэдэвсүрэн ТНБД-аар ажиллаж байгаад сайд болсон, буцаад яамандаа ирсэн, жинхэнэ мерит зарчмаар яваа төгс төгөлдөр ТНБД, яамны хамт олон нь хүсэлт гарган буцааж авсан. Оюунбилэг боловсролтой, менежмент сайтай залуу бүсгүй. Харин чи зөв зөнө, хөгшин тэнэг авгай л бололтой.

Zochin [103.57.92.188] 2022-01-07 13:06:56

Томчууд олддоггүй, томилолтоор явчихдаг гэнэ үү, бүр аргацаасан, шалтаг тоочсон аятай.ТАЗ-д бүрэн эрх мэдэл нь байгаа.Томилсон эрх бүхий албан тушаалтандаа хариуцлагаа тооцооч.Захиалгаа ирүүлээгүй гээд суулгүй шаардаад эрх мэдлээ хэрэгжүүлээч.

ЗОЧИН [202.21.124.132] 2022-01-07 08:30:37

Төрийн албаны зөвлөл зөв шийдвэр гаргасан ч хэрэгждэггүй

Зочин [202.126.88.46] 2022-01-07 05:51:05

Наад 2чин шинэ 2яамны төрийн нарийн бичгийн дарга болоод дэвшсээн

Зочин [103.9.90.100] 2022-01-07 01:27:28

ИЙМ ОЛОН БУЮУ 1100 ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ЯВАГДАЖ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ ЗӨРЧИГДӨЖ БАЙХАД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ХААНА ЮУ ХИЙГЭЭД СУУЖ БАЙСАН ВЭ

Зочин [103.9.90.100] 2022-01-07 01:26:25

НИРГСЭН ХОЙНО ХАШГИРАВ ГЭГЧ БОЛЖ БАЙНА ДАА. ТЭР ТОМИЛОГДОЖ БАЙХ ҮЕД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОЛООГҮЙ ЮМ БАЙХ ДАА.

Иргэн [66.181.176.129] 2022-01-06 16:40:57

Зөв зөв. Цочхоо өгөх хэрэгтэй. Шалгалтаа өгөөд л буцаад орно биз. Хуульд нийцсэн хүн таввигдах хэрэгтэй.

зочин [192.82.72.13] 2022-01-06 15:49:56

Агентлагийн даргаар 10-20 жил ажиллаж байгаа, хэт хуучинсаг, коммунист арга барилтай, 60 гаруй настай ахмадуудыг удирдах албан тушаалаас нь нэн даруй чөлөөлж, оронд нь өндөр хөгжсөн улсад боловсрол эзэмшсэн, харилцааны өндөр соёлтой, гадаад хэл мэдлэгтэй мундаг залуучуудыг томилоосой, өөрөөр зарим салбар бүр хэтэрхий хоцрогдож, хөгжихгүй болчихов уу?

Zochin [139.5.216.118] 2022-01-06 15:04:19

Арын хаалга, авилгал хахуулиар л орсон хvмvvс биз. Шудрага Байж сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу явуулж бж терийн алба чадваржина

Зочин [139.5.219.247] 2022-01-06 14:12:08

Oyunbileg, Tsedevsuren darga nar chadaltai turiin albanii turshlagatai humuus shuu, havtgairuulah hereggui

bat [202.9.47.144] 2022-01-07 00:58:37

zailaach erguuu mini

ganzo [103.212.119.62] 2022-01-06 12:40:43

... зуурсан бантангаа хэрүүлгүй ид дээ...

Зочин [139.5.216.251] 2022-01-06 09:20:24

shaa2

Зочин [103.57.94.21] 2022-01-06 06:56:17

Томцуул гэж байхгүй! Хууль гэж бгаа! Хууль бус зүйлтэй эвлэрч хэзээ чболохгүй!

Зочин [103.26.194.121] 2022-01-06 06:56:14

Өөрснөө ажлаа цагт нь хийгээгүй юм биш үү... Эд нарын үед болохоо бүр байсан шиг санагдаав явчихлаа.

Монголоо [103.57.94.21] 2022-01-06 06:54:12

Жүжгээ зогсоо Эрчим хүчний ТНБД Насан тоглох гэж хүн төрд 3 жил хүрэхгүй ажлаад дарга болсон. Шалгуур хангаагүй. Хэний лоббиг гадарлаж л бна. Хууль биелүүлэхгүй бол босно шүү!дд

Зочин [103.9.90.100] 2022-01-06 06:14:28

1100 ХҮН ХУУЛЬ БУСААР ТОМИЛОГДОЖ БАЙХАД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ БАЙСАН ЮМ УУ

Зочин [103.9.90.100] 2022-01-06 06:13:35

НИРГЭСЭН ХОЙНО ХАШГИРАВ ГЭГЧ БОЛЖ БАЙНА УУ ДАА. ТОМИЛОГДОХООС ӨМНӨ ЯАГААД АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ ЮМ.

Зочин [103.9.90.100] 2022-01-06 06:12:59

ТОМЧУУД БУРУУ ТОМИЛГОО ХИЙЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙХАД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ, ШҮҮХЭД ХАНДАХ АТГ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА ХЭТРҮҮЛСЭН ГЭЭД ХАНДСАН ЮМ УУ

Зочин [103.9.90.100] 2022-01-06 06:12:06

ТОМИЛОГДСОН ХҮНИЙ БУРУУ ЮМ УУЁ ТОМИЛСОН ХҮНИЙ БУРУУ ЮМ УУ

Зочин [103.9.90.100] 2022-01-06 06:11:44

ТОМИЛОГДОХООС ӨМНӨ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН БЭ МОНГОЛ УЛС ДАЯАР ХЭДЭН МЯНГАН ХҮН ИНГЭЖ ХУУЛЬ БУС ТОМИЛОГДОЖ БАЙХАД ЮУГАА ХАРЖ БАЙСАН ВЭ. ХУУЛЬ БУС ТОМИЛГОО БАЙСАН БОЛ ТОМИЛСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АТГ ШҮҮХЭД ЯАГААД ӨГДӨГГҮЙ ЮМ

Ху [202.179.26.250] 2022-01-06 06:11:40

Энэ малчин царайтай хүн яааж төрийн албанд томилогдсон бол?

Зочин [103.9.90.100] 2022-01-06 06:10:24

ИЙМ ОЛОН ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙГДЭХЭЭС ӨМНӨ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ВЭ. НЭГЭНТ ТОМИЛСОН БОЛ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙХ.

кккк.... [202.179.24.107] 2022-01-06 06:09:14

ХАСАГДАХ ДАРГА БАЙГААМ УУ .... ККК. БҮГД Л МӨНГӨ ЦААСАА ТӨЛӨӨД ОЧСОН БАЙЛГҮЙ ДЭЭ...

иргэн [64.119.22.112] 2022-01-06 05:13:53

Наадуул чинь очсон төрийн байгууллагаа самардагаа самраад хогын тампуу болгочихдог шдэ. Өөрсдөө зусарч бялдууч аргаар очсон болхоор яг тийм аргад нугасгүй байдаг. Өөрөө хүлээн зөвшөөрөгдөж тэсхийн тулд байгууллагад байдаг хамгийн зусарч бялдууч бөгс долоогчдыг өөгшүүлж шударга хүмүүсийг шахаж гадуурхаад байгууллагыг өөр хооронд нь хагаралдуулж ажлын чадамжгүй болгодог. Шахаж гаргасан хүмүүсийн оронд ямар ч ажлын чадваргүй шахааны хүмүүсээр дүүрэгдэг. Тэд менежрийн наад захын манлайлах ур чадваргүй салхинд хийссэн хамхуул шиг өөрийн эрх дураар мулгуу байдаг. Захиран дарангуйлах бус хүндлэгдэх зохицуулах аргыг нь олох алдааг нь засах боломж олгох хүн бүрийн нөөц ур ухааныг шавхан ажиллуулах удирдагч хүний наад захын ур чадварын хэлтэрхий ч байдаггүй нь нэг удаагын цүнх баригч гэдгийг ил цагаан харуулж байдаг. Хор найруулгад автамхай хов живэнд төөрсөн хүний үгээр өөрийн тогтсон байр суурьгүй гээд яриад байвал олон хөгийн юм бий дээ.

Иргэн [103.14.36.6] 2022-01-06 05:12:59

Засгийн газраас дээрх нөхдүүдийг ажил хий, сайжруул гэж л томилсон. Хэн нь улс орны өмнө тулгамдсан ажлыг салбарынхаа өөрийхөө хариуцсан ажлыг ямар түвшинд хийсэн бэ гэдгээр нь олон түмэн мэдэж байгаа. Ер нь давхар дээлтэй болох УИХ-ын гишүүдийн сонирхол л их нөлөө үзүүлж байна. ТАЗ томилогдсон дарга нарын ажлын үр дүнг бас л харах ёстой. Тэгэхээс тэр МЕРИТ бол төрийн албаны мэргэшсэн ХҮНД суртал болсонг иргэд бүгд л мэддэг болсон. Гадаад улсад өндөр мэргэжил эзэмшсэн чадварлаг боловсон хүчнийг Төрийн албаны ШААРДЛАГА гэсэн өчүүхэн зүйл заалтаар ингээд байвал энэ УЛСАД хэн ажиллаж өөрчлөлт, хөгжил хийх вэ.

зочин [139.5.217.151] 2022-01-06 05:03:55

Эргээд л аргалаад л томилчихно. Асудал байхгүй.

иргэн [64.119.22.112] 2022-01-06 04:03:00

Наадуул чинь очсон төрийн байгууллагаа самардагаа самраад хогын тампуу болгочихдог шдээ. Өөрсдөө зусарч бялдууч аргаар очсон болохоор яг тийм аргад аргагүй нугасгүй байдаг. Өөрөө хүлээн зөвшөөрөгдөж тэсхийн тулд байгууллага болгонд байдаг хамгийн зусарч бялдуулч бөгс долоогчдыг өөгшүүлж шударга голтой хүмүүсийг шахаж гадуурхаад байгууллагыг өөр хооронд нь хагаралдуулж ямар ч ажлын чадамжгүй болгодог. Тэд менежрийн наад захын ямар ч манлайлах ур чадваргүй салхинд хийссэн хамхуул шиг өөрийн эрх дураар мулгуу байдаг. Тэдэнд захиран дарангуйлах бус хүндлэгдэх зохицуулах аргы нь олох алдааг нь залруулах боломж олгох хүн бүрийн нөөц ур ухааныг шавхаж ажиллуулах удирдагч хүний нарийн чимхлүүр наад захын ур ухааны хэлтэрхий ч байдаггүй нь аргагүй нэг удаагын цүнх баригч гэдгийг илтгэж байдаг.

иргэн [64.119.22.112] 2022-01-06 03:50:38

Засгийн газар чинь чөлөөлхийм уу доо тийм улс төрийн хүсэл зориг байгаамуу. Анхнаасаа мэдсээр байж улайн цайм томилж байгаа хүмүүс чинь жил гаран болж сонгуулийн хугацааны тал нь явчаад байхад ингээ л дээс томох үлгэр шиг юм яриад улс орноо завхруулаад байж байдаг. Агентлагийн дарга бүү хэл өөрийгөө яая даа гэсэн бүтэхгүй гарууд самарчаад хувь хүний өчүүхэн амбиц зорилгоо биелүүлээд дарга байсан гээд сэтэр зүүж бөөн баярласан амьтан гараад зайлдаг шдээ. Төрийн байгууллагууд зайдалж унадаг сэлгээнийх нь морь шиг байдаг ой гутмаар

зочин [64.119.23.174] 2022-01-06 03:02:44

МАН ынхан хоорондоо алалцаж байна

Зочин [122.201.24.85] 2022-01-06 02:59:39

зөв оюунка хараат байж болохгүйшүү


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.