Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс явахгүй

Aдмин / Хууль

Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн №296/295/297-р зорчигчийн галт тэрэг 2022 оны 01-р сарын 13-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн аялахгүй болно.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286/285-р галт тэрэг аялна хэмээн "Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ээс мэдэгдлээ.

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэгний өвлийн цагийн хуваарийг хүргэж байна.

  • 2022 оны 1-р сарын 13-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286-р галт тэрэг өдөр бүр 20:58 цагт УБ-т хөдөлж, 07:30 цагт Сайншандад очно.
  • 2022 оны 1-р сарын 14-ний өдрөөс эхлэн Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №285 галт тэрэг өдөр бүр 19:40 цагт Сайншандаас хөдөлж, 07:05 цагт Улаанбаатарт очно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.